СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

Сингапурын Дээд шүүх: НПГ С.Батболдын эсрэг хөлсөлсөн хуулийн фирмд чиглэл өгөх эрхтэй

УИХ-ын гишүүн С.Батболд нарт холбогдох нэхэмжлэлийг Сингапурын Дээд шүүх хянаж буй. Уг маргаанд,

  • Нэхэмжлэгч талаас: Монгол Улсын Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Оюу толгой” ХХК-иуд
  • Хариуцагч талаас:  УИХ-ын гишүүн С.Батболд, Чён Чү Ёон, Ким Хак Сёон, Cliveden Trading AG компани, Эоин Барри Саадьен, Everest VC Pte Ltd компани, Ponduver Pte Limited компаниуд оролцож байгаа юм.

Энэ хүрээнд 1 сая ам.доллартай тэнцэх хэмжээний аливаа хөрөнгийг захиран зарцуулах, шилжүүлэхийг хориглочхоод буй талаар хэвлэлүүд мэдээлсэн.

Процессын хүрээнд, хариуцагч талаас Сингапурын “Rev Law” хуулийн фирмийг нэхэмжлэгчдийг төлөөлөх эрхгүй гэж үзээд гомдол гаргаад байжээ. Тэгвэл уг асуудлаар Сингапурын Дээд шүүхийн шүүгчийн урьдчилсан дүгнэлт гарсан байна.

Дүгнэлтээр нэхэмжлэгчдийг “Rev Law” хуулийн ферм төлөөлөх бүрэн эрхтэй гэж үзжээ.

Түүнчлэн Нийслэлийн прокурорын газрыг: Гадаадын улсуудын шүүх, тэр дундаа Сингапурын Дээд шүүхэд нэхэмжлэгч талыг төлөөлж буй хуулийн фирмд чиглэл өгч ажиллах бүрэн эрхтэй гэж үзжээ. С.Батболд нарт холбогдох хэрэг зургаан орны шүүхэд зэрэг хэлэлцэгдэж байгаа бөгөөд үүнд нэхэмжлэгч тал King&Spalding, Rev Law хуулийн фирмүүдийг хөлсөлж байгаа юм.

Маргааны талаар товч мэдээлэл өгөхөд, нэхэмжлэгч тал нь УИХ-ын гишүүн С.Батболдыг Монгол Улсын Ерөнхий сайд байхдаа “Оюу толгой” төсөл, “Эрдэнэт” үйлдвэр дээр хэлэлцээр хийхдээ хувьдаа ашиг олсон байх магадлалтай хэмээж, хамтран мөнгө угаасан байж болзошгүй гэх гадаадын хуулийн этгээдүүдийн хамтад нь Сингапурын Дээд шүүхэд өгөөд байгаа юм.

Энэ талаар НПГ-ын орлогч Ц.Насанбат:

УИХ-ын гишүүн С.Батболд, түүний төлөөний этгээд байж болзошгүй хүмүүст хамаарах Англид 20 сая, Хонконгод 30 сая, Сингапурт нэг сая, Жерсид 16 сая ам.долларын үнийн дүн бүхий хөрөнгө, эрхийг битүүмжлэх, царцаах захирамж тухайн улс орны шүүхээс гаргасан талаар хамтран ажиллаж буй хуульчид мэдээлэл ирүүлсэн. Эл процесс зургаан орны шүүх дээр зэрэг явагдаж байгаа гэх агуулгаар мэдээлэл өгсөн байдаг.

Сингапурын Дээд шүүхийн шүүгчийн урьдчилсан дүгнэлтийг энд дарж уншина уу.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

8 Сэтгэгдэл

  1. С.Баярцогт хулгайч, Золжарг#### хулгайчийн 600000$-оор австрид авсан байрны асууд#### юу болсон бэ?.

  2. С.Батболдын т####аар бичсэн байна. СЭСҮТ д үзүүлээрэй.Шар хаданд очсон ч болохоор юм шиг байна

  3. Сү.Батболдыг их хүндэлдэг байлаа. Гэтэл улстөрийн толхилцооны сэдэв ######## бөөр болгож Зариг.мн хөлсөлж хар ПР хийж байгаа нь ёстой та####агдсангүй. Монголын элит хэсгийн нэг шүүдээ. Гэтэл ард иргэдээ хар масс гэж одоо хүртэл боддогт гомдож байна. Тэрнийхээ оронд редакцийн бодлого сайтай ####ь нэг сайтад Оюу толгой-Туркойз хиллтэй холбоотой татварын маргааныг эцэслэх давхар татварын гэрээнүүдийг оффшор бүсүүдийн орнуудтай цуц####сан мэдээгээ явуулсан бол одоо орж ирж буй 650 тэрбум төгрөгний татварын актын орлого таны гавъяа шүүдээ гээд мэддэгүүд нь магтаад бичих байлаа. Нөгөөтэйгээр тэнцвэртэй мэдээлэл хүргэх утгаар Сингапурын шүүхийн линкийг тавьж баймаар байна. 100% хар хэрээ, эсвэл 100% цагаан тагтаа гэж байхгүй. Хийсэн үйлдлүүдээс нь МУ-д буян хийгээд бузар болсон ####ь нь илүү жин дарах вэ гэдэгтээ л байна.

  4. Монголын хамгийн том Авилгачид Урвагчид Хулгайчууд л Төрийн ордонд Толгой хорогдож байна Хуулиа дээдэлдэг Улс оронд байсан бол өдийд Нам бүлгээрээ Шоронд явцгаасан байгаа

  5. НАСАНБАТ ПРОКУРОР ОО, ТА ХААНА ДАРЖ ҮЗ ГЭЭД БАЙНА АА? ТЭР ЛИНК ЧИНЬ ЭНД АЛГ АА. ЭСХҮЛ ЭНЭ САЙТТАЙ БАТБОЛД ХУЙВАЛДАЖ ХӨЛСЛӨӨД УСТГУУЛСАН ЮМ УУ/ ТА ХАРИУ ЗААВАЛ ЭНД БИЧЭЭРЭЙ ТАЙЛБАР ӨГӨӨРЭЙ. ТЭГЭХГЙ БОЛ ТАНЫ МЭДЭЭЛЭЛ ХУДАЛ Ч ЮМ ШИГ САНАГДАНА АА. ЮМ ҮНЭН БОДИТООР БАЙХ ЁСТОЙ. ХЭРЭВ СҮ АРИЛГУУЛСАН БОЛ ТҮҮНИЙГ НЬ ХЭЛ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button