Сурвалжилга, Нийтлэл

МАН-ын 100 жил дэх ХЯТАД АГУУЛГУУД: Дундад иргэн улсын туг, Ван-Игийн айлчлал

Өчигдөр буюу 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Монгол ардын нам үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиолоо. Энэ хүрээнд МАН-ын лидерүүд Төв талбайд цуглаж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөсөн. Үүнд МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга нар оролцсон нь ч анхаарал татсан.

Харин МАН-ын 100 жилийн ойг тэмдэглэх тухай сэдвүүд өнгөрсөн оноос эхлэн хэлэлцэгдэж эхлэхдээ хэд хэдэн анхаарал татах агуулгуудыг дагуулсан юм. Тодруулбал, МАН 100 жилийн ойгоо урд хөрш БНХАУ-тай хамтран тэмдэглэхээр тохирсон уу гэх өнцөг ил биш ч хэлэлцэгдсэн байдаг.

ВАН И-ГИЙН АЙЛЧЛАЛ

2020 оны есдүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван-И манай улсад айлчилсан. Айлчлалын хүрээнд МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ван-И хоёрын хооронд “Хоёр орны коммунист нам байгуулагдсаны 100 жилийг ойг хамтран тэмдэглэх”, “Нам хоорондын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх” гэхчлэн зүйлс яригдсан талаар Хятадын хэвлэлүүд мэдээлсэн юм.

Харин манай талаас бэлтгэсэн хэвлэлийн мэдээнүүдэд энэ тухай дурдагдаагүй. Тухайн үед CCTV-гийн сайтад:

МАН-ын дарга У.Хүрэлсүхийг “Ирэх жил эрх баригч нам МАН байгуулагдсаны 100 жил, БНХАУ-ын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ой тохионо. Хоёр тал нам хоорондын солилцоогоо бэхжүүлж, ой тэмдэглэх арга хэмжээ зохион байгуулна” гэж хэлсэн,

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван-Иг "Бид МАН-тай засаглал, удирдлагын чиглэлээр туршлага солилцоогоо бэхжүүлж, ирэх жил хоёр нам байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэхээр төлөвлөж байна” гэж хэлснийг тус тус мэдээлсэн юм.

Үүний өмнө 2018 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид Хятадын Коммунист Намын урилгаар энэ сарын 25-29-ний өдрүүдэд БНХАУ-д албан айлчлал хийж байсан.

Мөн саяхан МАН-д элссэн залуусыг БНХАУ-л тэтгэлэгтэй суралцуулна гэсэн зарлал гаргасан нь ч анхаарал татдаг.

ДУНДАД ИРГЭН УЛСЫН ТУГ

Нөгөөтээгүүр МАН-ын 100 жилийн ойн бэлгэ тэмдэг болгож хийсэн таван хөндлөн зураас бүхий туг ярианы сэдэв болсон. Таван өнгийн зураас бүхий тугаар бэлгэдэл хийх логик уг нь байхгүй.

Харин Хятадын Бүгд найрамдах улс буюу Дундад иргэн улс 1912 онд байгуулагдахдаа таван өнгийн зураастай ийм тугаар бэлгэдлээ болгож байжээ. Энэ нь хятад, манж, монгол, хотон, төвөд таван үндэстний нэгдлийн бэлгэдэлт утгатай.

Гэтэл М.Энхболд өчигдөр өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан МАН-ын 100 жилийн ойн мэндийг дэвшүүлэхдээ тус таван зурааст туггүй, өөр бэлгэ тэмдэгтэй постерыг ашигласан нь ихээхэн анхаарал татаж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-03-02 14:01

ямар муухай д�##�д санаатай тугны зураг вэ,

Зочин
Зочин
2021-03-02 14:11

Хятадууд 2040 он гэхэд 46 өргөрөгөөр хил тогтоно гэдэг. МАН цаг хугацааг 2022 он болгож наашлуулахаар ажиллаж байна

Зочин
Зочин
2021-03-02 15:17

Сайхан ша �##�аа даа ккк

Guest
Guest
2021-08-25 19:21

Коммунистууд үхвэл таарна !!!

Холбоотой мэдээ

Back to top button