Нийгмийн

Б.Амархүү: Алдсан надад итгэл өгч, тосоод авахыг бодоорой

ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүү авто машиндаа хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдаж, 2019 оны есдүгээр сарын 20-нд цагдан хоригдсон. Шүүхээс түүнд хоёр жилийн ял оноосон бөгөөд тэрбээр 1.6 жилийн ялаа эдлээд суллагджээ.

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Сайн байцгаана уу? Сайхан хаваржиж байна уу? Амархүү би та бүхнийхээ амрыг эрэн мэндчилж байна аа. Би өөрийнхөө гоомой алхмын уршгаар төрүүлж өсгөсөн хайрт аав,ээж, амраг хань алаг үр, ард түмнийхээ итгэлийг алдаж хуулийн хариуцлага хүлээсэн билээ. Амьдралдаа би дэндүү гоомой, том алдаа хийсээн. Цаг хугацааг эргүүлж болдогсон бол … гэж хоёр жилийн өмнөх тэр нэгэн өдрөөс хойш тархи, зүрх минь өнөөдрийг хүртэл шаналан цохилсоор. Та нарын минь надад хандаж бичсэн, хэлсэн бүхий л зүйлийг би маш зөвөөр ойлгон ухаарч байна. Та бүхний минь хэлсэн хатуу, зөөлөн бүхий л зэмлэл, зөвлөгөө миний туулж өнгөрүүлсэн хүнд хэцүү өдрүүдэд сургамж, сургаал, болон надад ухаарал хайрласаан.

Би ард түмэндээ, үзэгчдэдээ, эх орондоо хайртай учраас өөрийнхөө дуу хоолойг сайн сайхны төлөө, залуучуудынхаа зөв амьдралын төлөө тууштай өргөх болно оо. Миний хайртай ээж минь, аав минь, Хайрт хань минь, Үр минь, Миний Монголын Ард түмэн минь, Залуучууд минь алдсан надад итгэл өгч тосоод авахыг бодоорой. Надад итгэж , намайг дэмжээрэй гэж хүсэж байна. Хүү нь дахин итгэлийг тань алдахгүй ээ” гэжээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

8 Сэтгэгдэл

  1. Олон олон з####уустаа үлгэр дуури#### болж амьдраарай.
    Эр ####даж эрэг нурж.
    Чи бол сайхан сэтгэлтэй хүү.
    Амьдр####д нь аз жарг#### хүсье

  2. ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭЖ ЯЛ ЭДЭЛЖ БАИСАН ХҮН ЗУРАГТААР ГАРАХААР ХҮҮХЭД ЗАЛУУСТ ЯАЖ НӨЛӨӨЛӨХ ВЭ ???? БОЛДОГ Л ЮМ БАИНА Ш ДЭЭ ГЭВЭЛ ЯАХ УУ ААН ???

    1. Minii Mongoliin ard tumen aldsan negen ni uhaarch hair hureelel husej baihad algaa tosood egneendee oruulj baya. Er hun aldaj ereg nurdeg hoino yah ve zugeeree AMARAA tabtai moril duu hooloigoor busdiigaa uyauulj duulj yavaarai

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button