НИЙГЭМ

Лондонгийн галт тэрэг муурнаас болж гурван цаг хоцорч хөдөлжээ

Лондонгийн Эустоноос Манчестер руу чиглэсэн "Avanti West Coast Pendolino” галт тэрэг муурнаас болж гурван цаг орчим саатжээ.

Тодруулбал тус чиглэлийн галт тэргэн дээр нэгэн муур сууж байсан бөгөөд операторууд буулгахыг оролдсон ч, огт хөдлөөгүй байна. Улмаар муурыг өөрөө буухыг нь хүлээсэн аж. Төмөр замын ажилтан Милтон Кэйнес хэлэхдээ:

"Өмнө нь зөвхөн техникийн саатал, засвар үйлчилгээнээс л болж галт тэрэг саатдаг байсан. Муурнаас болж саатсан нь анхных боллоо. Бид муурыг холдуулахаар оролдсон ч, тэр хөдлөөгүй. Тиймээс түүнийг гэмтээхгүйн тулд хүлээхээр шийдсэн” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button