НИЙГЭМСПОРТ

Ташкентын Гранд сламд Монголын 20 тамирчин зодоглоно

Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ энэ оны гурав дахь тэмцээн Узбекстан улсын Ташкент хотноо Ташкентын Гранд Слам энэ сарын 5-7-нд зохион байгуулагдаж байна. “Токио-2020” зуны олимпийн наадмын эрхийн оноо олгох тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс 71 орны эрэгтэй 296, эмэгтэй 201, нийт 497 жүдочид оролцохоор мэдүүлэгээ өгчээ.

Энэ тэмцээнд манай улсаас МУГТ, МУГД Х.Болдбаатар, ОУХМ П.Нямлхагва, ОУХМ Ч.Болдбаатар, Мансоури Касваей Мохаммед, МУГТ М.Бундмаа гэсэн дасгалжуулагчийн баг очсон юм. Харин

  1. ОУХМ Л.Өнөболд -60 кг
  2. ОУХМ Э.Ариунболд -60 кг
  3. ОУХМ Г.Хэрлэн -66 кг
  4. ОУХМ Ё.Басхүү -66 кг
  5. МУГТ Г.Одбаяр -73 кг
  6. ОУХМ Ц.Цогтбаатар -73 кг
  7. Саейд Моллаей -81 кг
  8. Н.Дагвасүрэн -81 кг
  9. Г.Алтанбагана -90 кг
  10. ОУХМ Л.Отгонбаатар -100 кг
  11. ОУХМ Б.Гончигсүрэн -100 кг
  12. ОУХМ Ө.Дүүрэнбаяр +100 кг
  13. МУГТ М.Уранцэцэг -48 кг
  14. ОУХМ Л.Сосорбарам -52 кг
  15. ОУХМ Б.Хорлоодой -52 кг
  16. МУХБ, МУГТ Д.Сумъяа -57 кг
  17. ОУХМ Л.Энхрийлэн -57 кг
  18. ОУХМ Б.Ганхайч -63 кг
  19. ОУХМ Ц.Энхчимэг -70 кг
  20. ОУХМ Э.Гандиймаа +78 кг гэсэн бүрэлдхүүнтэй тамирчидТашкентад зодоглох юм.

Мөн энэ жилийн зуны олимпын наадмыг дэнслэхээр болсон олимпийн зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг шүүгчээс гадна Япон улсын иргэн Терапист эмч Масатоши Нишикидо нар Ташкентад хүрэлцэн очжээ.

Ташкентын гранд сламын эхний өдөр хуваарь ёсоор эмэгтэй -48кг, 52кг, 57кг, эрэгтэй -60кг, -66кг гэсэн жингүүдийн барилдаанууд явагдана.

Дашрамд сонирхуулахад Ташкентын тэмцээнд манай жүдочдоос өмнө нь :

2018 онд МУГТ Ганбатын Болдбаатар

2018 онд МУГТ Балдоржын Мөнгөнчимэг

2017 онд МУГТ Мөнхбатын Уранцэцэг

2015 онд МУГТ Мөнхбатын Уранцэцэг

2014 онд МУГТ Дашдаваагийн Амартүвшин

2014 онд МУГТ Сайнжаргалын Ням-Очир

2014 онд ОУХМ Баттулгын Тэмүүлэн нар түрүүлж байв.

Эх сурвалж: Монголын Жүдо бөхийн холбоо

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button