Т.Чимгээ: Таван жилийн турш намайг тарчлаан, амьдралыг минь орвонгоор нь эргүүлчихлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Т.Чимгээтэй өнөөдөр уулзсан.
Уулзалтынхаа дараа хэвлэлд мэдээлэл өгсөн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Үүний дараа Т.Чимгээгээр товч яриа өгүүлэв.

Тэрбээр “Би энд хэлмэгдээд 2015 оны наймдугаар сарын 31-нд хоригдсон. Тэр хоригдож байх нөхцөлд маш хүнд байсан. Ариун цэврийн хэрэгсэл байхгүй, агааржуулалтгүй, зоорины өрөөнд гурван сар хорьсон. Тэгээд 427 дугаар анги руу 2017 онд шилжүүлсэн. Миний байдал дээрдээгүй. 2019 оны гуравдугаар сард 401 дүгээр ангид ирснээс нөхцөл байдал дээрдсэн. Би таван жил, долоон сар зовж явна. Миний амьдралыг орвонгоор нь эргүүлчихлээ. Эрүүл мэнд, сэтгэл санаа, үр хүүхдээр минь хохироолоо. Тарчлан зовоож, тамлан, хар дарсан зүүд шиг таван жил өнгөрлөө.
Намайг энд хоригдоход жилийн дараа охин минь нас барсан. Охины минь амь нас энэ хэрэгтэй холбоотой. Миний ар гэр, амьдрал орвонгоороо эргэсэн.
Намайг зөвхөн Амгаланбаатарын байцаалтаар л намайг буруутгасан. Өөр нотлох баримт байхгүй.
С.Зориг агсан амиа алдсан үед би Дорноговь аймагт ээжтэйгээ хамт байсан. Тэнд байсан үеийн баримт бий” гэлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар хэцүү зүйл, яасан кино шиг амьдрал вэ? Суллах гээгүй л юм бол ийм зүйл ард түмэндээ хуугаар нь үзүүлж, юуг харуулж ойлгуулах гэсэн эд вэ? Нэг л биш ээ. Талбай дээр нь охид хүүхнүүд нь эрхээ хамгаалж жагсаад, алдартай дуучин эмэгтэй нь аргаа бараад гэр бүлээрээ тэмцээд, ард иргэд нь өдөрт 100/100 аараа корона тусаад, улс даяраа тараагаад, мэдэхгүй. Нэг л биш. Энэ нам нтрээ болиод төр засаг шиг байгаач.
Шүүх суллах эсэхийг шийддэггүй юм уу Оюунаа мэддэг болцон юм уу
Odoo baigaa baidliig ni harsan. Udaan horigdson hun gehed saihan mahtai shulteiguu, us ni tas haraaraa, humsug ni goyo helberteigee, er ni ih l ungulug baina lee. Nyamka agaagiin dalbaan dor jujigleed, bas ternii hatgaasaar Oyunaa ni hudluud baina uu?
Saihan ungutei zusteigee baina lee
ИРГЭНЭЭ судсаар нь хар тамхи тарьдаг, нөхөрт нь албаар нүцгэлүүлсэн зургийг нь явуулж дарамталж мөрддөг, хэрэг тулгадаг хуулийн байгууллагатай улс бол монгол. ГАВЪЯАТ шүүгч нь бусад шүүгчээ тойруулан АВЛИГА хуваадаг улс бол монгол. Монголын шүүх, прокурор ингэтлээ дампуурсан мөртлөө хилс хэргээр хүнд ял тулгасанаа хүлээх дургүй, цаад санаа нь ХЭРЭГ задарвал ХУРЦ нарын олон хуульч нэртэй луйварчингууд ЯЛ авах гээд байдаг. ХИЛС ЯЛ өгсөн шүүгч ЯЛ авах гээд байдаг. ШҮҮХЭД нөлөөлөх ёсгүй гээд байгаад байвал задарсан хуулийнхан хэргийг задлахгүй байлгаад л байна.
Энэ ерөнхий сайдад боловсрол гэж байна уу сэтгүүлч нарын өмнө зөв ойлгомжтой ярьж чадахгүй ердөө мэдээлэлгүй ард түмний сэтгэлээр тоглох гээд байх юм даа монголын ард түмний хувь зохиол ийм төрийн зүтгэлтэн нар биднийг удирдах юм
Шүүхийн тоглоом үргэлжилсээр. Шүүхэд нөлөөлөхгүй, бие даасан байдал гэдэг халхавчин доор
юу дуртайгаа хийж байна. 1930-аад онд хүртэл шүүх бие даасан байдал гэдэг халхавчаар хэлмэгдүүлэлт хийсэн байдаг.
Содномдаржаа яах болж байна. Бас л шоовдорлоод орхичихов уу. Уг нь нэг хэрэг байлтай. Хэргийг анхаарахгүй хүнийг ялгадаг нь хэвээрээ шив дээ.
НЯМДОРЖ АНХАНААСАА Л НЭГ ИИМ ЮМ ЭХЛҮҮЛЧИХЭЭД ТҮҮНДЭЭ ХҮЧХҮРХЭЭ БАЙГААД БАНТСАНДАА ОДОО Е САЙДАА ХАТГААД СУУЛГАДАГГҮЙ ТЭР НЬ Ч ТЭГЭЭД ШОРОН ОРОНГООР ОРЖ ЯЛТАНТАЙ УУЛЗАЖ ДООШОО ОРЖ ЯВАХ Ч ГЭЖ АРАЙ Ч ДЭЭ ЕР НЬ ТЭГЭЭД ЧИМГЭЭ АЛУУРЧИН БИШ ГЭХ БАТАЛГАА БАЙНУУ ???
jujig
энэ эмэгтэйг хүн алаагүй гэдэгийг хэн нотлоод бгам бэ огт буруугүй хүнийг ялладагийм уу ор үндэсгүй бхад яллана гэж бхгүй л бмаар юм би бол но той болоол яллагдсан бх гэж бодож бна
Хүн алаагүй гэдгийг нотлох баримт нотлоод байна шүү дээ Элбэгдоржоо..Алсан гэдэг нотлох баримт олдохгүй бол алаагүй гэж үздэг юм Элбэгдорж,Хурц нараа.Амгаланбаатарын хэлсэн үг өгсөн мэдүүлгийг хөндлөнгийн нотлох баримтуудаар батлах болохоос Чимгээг тамлаж авсан мэдүүлгийг нотлох баримт гэж үздэггүй юм.Хуулийн талаар хумсны чинээн мэдлэггүй хунхууз Хурц больж үз ээ.