НИЙГЭМ

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

БИЛГИЙН ТООЛЛЫН 26

2021.03.09 / МЯГМАР ГАРАГ

ХАВРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БАР САРЫН ГУРВАН ХӨХ УЛААН ЛУУ ӨДӨР

Үс засуулвал: Жаргал үргэлжид ирнэ

Наран ургах, шингэх: 07.17-18.48

Суудал: Ус

Аргын тооллын 3 сарын 9, Ангараг гараг. Билгийн тооллын 26, Элдэв тэнгэртэн одтой, улаан луу өдөр. Өдрийн наран 7 цаг 17 минутад мандан, 18 цаг 48 минутад жаргана.

Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.

Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button