Нийгмийн

Булган аймгийн Орхон сумын Засаг Дарга зуурдаар нас баржээ

Булган аймгийн Орхон сумын засаг дарга "С. Б” нь бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан байж болзошгүй байна. Тодруулбал, гуравдугаар сарын 03-04-нд шилжих шөнө 23:00 цагийн үед талийгаач сумын цагдаагийн хэсэгт очсон бөгөөд тэнд бусдад зодуулан амиа алдсан гэх мэдээлэл байна.

Учир нь талийгаачийн нүүрэнд бусдад зодуулсан байж болзошгүй ил харагдах шарх, үүссэн байжээ. Талийгаач нь 1978 онд төрсөн бөгөөд эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг байсан аж. Талийгаачийн ар гэртэй холбогдоход "Мэдээлэл өгөхөд хараахан бэлэн биш байна” гэх хариулт өглөө.

ЭМГЭНЭЛ

Булган аймгийн Орхон сумын Засаг дарга, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч, Орхон сумын Иргэдийн хурлын төлөөлөгч Сүхдоржийн
Бат-Эрдэнэ 2021 оны 03 сарын 04-ны өдөр зуурдаар таалал төгсч, хайртай гэр бүл, ахан дүүс, хамт олон, журмын нөхөд бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.
Тэрээр 1978 онд Булган аймгийн Орхон суманд төрсөн.
1986-1994 онд Орхон сумын 8 жилийн дунд сургууль,
1994-1996 онд Булган аймгийн 1-р 10 жилийн дунд сургуулийг төгсч,
1998-1999 онд Дотоодын цэргийн 05 дугаар ангид цэргийн алба хаасан.
2000-2002 онд Улаанбаатар хотын Барилгын коллежийг барилгын техник технологич мэргэжлээр,
2003-2007 онд Олон Улсын бизнесийн удирдлагын дээд сургуулийг Нягтлан бодогч мэргэжлээр,
2014-2015 онд Удирдлагын академийг Хүний нөөц, Улс төр судлаач мэргэжлээр тус тус төгссөн.
1998-2003 онд Булган аймгийн “Нэрст” ХХК-д нярав-жолооч,
2007-2009 онд Орхон сумын боловсрол, соёлын байгууллага хариуцсан Нягтлан бодогч,
2009-2012 онд сумын Засаг даргын орлогч, 2012-2016 онд Орхон сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга,
2017 оноос Орхон сумын Засаг даргаар ажиллаж байлаа.
Түүний эгэл даруу, шударга, ажилч хичээнгүй, хүнлэг, нөхөрсөг гэгээн дүр бидний сэтгэл зүрхэнд дурсагдан үлдэх болно.
Гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олон, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ
БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
ОРХОН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-10 21:53

Нас баржээ биш �##�чихсан биз дээ

Зочин
Зочин
2021-03-10 21:54

Нас баржээ биш төхөөрчихсөн биз дээ

Иргэн
Иргэн
2021-03-11 07:54

Дургуй хүнээ нударчихдаг монголчууддаа ! С. Зоригоос эхлээд олон ч хүний аминд хүрсэн дээ ! Цайчихсан �##�уурчид ! Хууль шүүх нь даанч хүчгүй , урвагч , авилгачидаар дүүрч ялзарсан болохоор ийм хэргүүд тэгсхийгээд л замхардаг

А.О
А.О
2021-03-11 11:44

Маш харамс�##�тай байна.Нутаг орондоо нэр хүндтэй хийе бүтээе гэсэн дайчин сэтгэлгээтэй мундаг з�##�уу байсан юмаа .Архи дарс хэрэглэдэггүй муу зуршилгүй сайн ч з�##�уу .Хүн харахын эцэсгүй болтол нь аймаар гэмтэл учруулсан нь үхэлд хүргэх ш�##�тгаан болсон байсаар байт�##� шүүх эмнэлэгийн дүгнэлт огт худлаа гарсанд эмзэглээд байхымаа.

Зочин
Зочин
2021-03-11 14:29

цагдаа нь зодчихсон гэсэн үг үү?

Холбоотой мэдээ

Back to top button