Сурвалжилга, Нийтлэл

Иргэн Б: Миний шинжилгээний хариу солигдсон бол жинхэнэ халдвартай иргэн олны дунд явж байгаа

Яармагийн 300 ортой эмнэлэгт тусгаарлагдаж буй иргэн Б өлсгөлөн зарлажээ. Учир нь өнгөрөгч гуравдугаар сарын 4-нд тус иргэний амьдардаг байранд халдвар гарсан байна. Улмаар шинжилгээ авахад иргэн Б-гийн шинжилгээний хариу ЭЕРЭГ буюу халдвартай гарсан хэмээх шалтгаанаар халдвартай таван хүний хамт нэг өрөөнд тусгаарлажээ. Гэвч тусгаарлагдсаны дараах тус иргэний өгсөн шинжилгээ нь СӨРӨГ гарсан аж. Бид уг асуудлаар иргэн Б-тэй шууд холбогдож, ярилцлаа.

ВИДЕО:

-Таны шинжилгээний хариу ЭЕРЭГ гарсан гэх шалтгаанаар халдвартай таван хүнтэй тусгаарласан гэсэн. Хэзээ шинжилгээ авсан бэ?
-Гуравдугаар сарын 4-нд манай байранд сэжигтэй тохиолдол ирсэн гээд тусгаарласан. Улмаар явуулын багийнхан шинжилгээ авч гуравдугаар сарын 6-нд "Таны шинжилгээний хариу эерэг гарсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би "Одоогоор надад ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна” гэхэд миний үгийг тоож аваагүй. "Би өөрийгөө гэртээ тусгаарлая” гэх хүсэлт тавьсан. Учир нь би гэртээ ганцаараа амьдардаг. Гэртээ өөрийгөө тусгаарлавал халдвар тархах магадлал бага юм. Гэвч миний хүсэлтийг аваагүй Яармагийн эмнэлэгт таван хүнтэй тусгаарласан.
-Танд коронавирусийн ямар нэг шинж тэмдэг илэрсэн үү?
-Эмнэлэгт очсоноос хойш намайг хүн үзээгүй. Надад шинж тэмдэг илрэхгүй байсан учир би гуравдугаар сарын 7-нд дахиад шинжилгээ өгөхөд миний шинжилгээний хариу сөрөг гарсан. ХӨСҮТ-ийн н.Наранзул эмч рүү яриад "Та нар шинжилгээний хариу сөрөг байхад яагаад эерэг гээд намайг халдвартай хүмүүстэй хамт тусгаарлачихав аа” гэхэд "Тань руу андуураад сөрөг гэж явуулсан байна. Та тусгаарлах байранд халдвартай таван хүнтэй ойрын хавьталд байсан учир таныг гэрт тань буцаах боломжгүй” гэсэн. Тухайн хүмүүс өөрсдийгөө бурууг ухамсарлахгүй, зөвтгөсөөр байсан. Тиймээс би өлсгөлөн зарлаж эхэлсэн. Ядаж тэр н.Наранзул эмч надтай холбогдож уучлалт гуйсан бол би өлсгөлөнгөө зогсоогоод эмчилгээгээ хийлгэнэ. Би энд ирснээсээ хойш гурав хонож байна. Амны хаалтнаасаа салаагүй байна.
-Эмнэлгийн зүгээс ямар арга хэмжээ авч байна вэ?
-Эмчилгээ гэж витамин С, Д өгч ус сайн уухыг зөвлөсөн. Би өлсгөлөн зарлаж байгаа учир витаминаа уухгүй, зөвхөн ус ууж байна.
-Дотор орчны ариун цэвэр хэр хангагдсан байна вэ?
-Энд эрэгтэйчүүдийн ариун цэврийн өрөө доор нэгдүгээр давхарт байдаг, харин эмэгтэйчүүдийн угаалгын өрөө нь дотроо өрөө өрөөндөө байдаг юм билээ. Энэ нь ч мөн халдвар тархах эрсдэл гэж харж байна. Сүүлд манай ах руу цагдаагийн байгууллагаас холбогдож "Хэрвээ таны хариу сөрөг байвал, хариу андуурагдсан жинхэнэ халдвартай хүн нийгэмд явж байх магадлал өндөр” гэж хэлсэн

О.ЭНЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Yum
Yum

Зөв шүү хүн буруугүйн төлөө ингэж л тэмцэх хэрэгтэй. Хэд хоног сэтгэл зүйн дарамтанд байх ямар хэцүү гээч..,

ZZ
ZZ

Эмнэлэгийн шинжилгээ нь найдваргүй эерэг сөрөг гараад л хариуцлагагүй yumaa. Гэрт нь тусгаарлаж болно гэж яригдаад байсан шүү. Тэрийгээ хэрэгжүүлээчээ. Гэрт тусгаарлахад асуудал yu bna. Эрүүл хүнийг түргэвчилсэн шинжилгээгээр хуурамч хариу гараад аваачаад хийчихсэн бна даа

Монгол
Монгол

Энэ хүн хамт хэвтэж байгаа хүмүүсээсээ өвчин халдварладаг Эрүүл Мэндийн Яам эрүүл мэнд, сэтгэл санааны нь хохирлыг төлөх ёстой. Энэ хүн гараад шүүхэд нэхэмжлэл гаргавал гам гарцаагүй төлж өгнө. Төрийн алба хаагчийн буруугаас иргэнд учирсан хохиролыг Төр хариуцна гэсэн хуулийн заалт бий. Ийм хариуцлагагүй үйлдлийг зүгээр өнгөрөөж, өөрөө хохироод байвал цаашид ийм явдал үргэлжилж, хүний амь ч хохироож мэднэ.

Зочин
Зочин

Ийм тохиолдлууд нэг бус удаа гарч байна, гэвч энэ нь бүтэн жил үйлчилж буй улсаас мөнгө авах зорилготой эрүүл мэндийн байгууллагын мэргэшсэн системын золиосууд болж байна. Эмнэлэгт ямар ч шинж тэмдэггүй хүмүүсийг хүчээр баривчилж хэвтүүлээд наад зах нь хойноос нь дахин шинжилгээг нь хийхгүй, санал гомдлыг нь сонсохгүй , эмч нь ч үзэгдэхгүй витамин өгөөд хэвтүүлээд байна, ийм аргаар зочид буудал буюу эмнэлэг улсаас мөнгө аваад эмчилсэн нэртэй явж байна,өвчтөнгүүд нь ч айгаад үг хэлэхгүй дуугуй цаг нөхцөөгөөд л сууж байна, бусад оронд Япон, Англи г,м гэртээ тусгаарлагдан эмээ уугаад, хүндэрсэн үед л эмнэлэгт очиж байхад албадалтын аргыг хэрэглэн хүмүүсийг хэлмэгдүүлж байна

Өвчтөн
Өвчтөн

Би бас хэвтэж л байна.Энд 2 хүний хариу бас тэгэж гараад дуугай л тавиландаа эвлэрээд хэвтэж л байна...Эмч нар нь гарсан л бол гарсан гээд байна даа хөөрхий...Солигдож эсвэл зүгээр таамгаар гаргаад байдаг юм уу гэж бодоод л байна

Зочин
Зочин

сорьцуудыг мянга мянгаар нь багцалж бөөндөөд байгаа юм аа. тэр дундаас азгүй нэг нь жагсаалтын дараалал андуурагдаад баривчлагдаж байгаа. та нарынхыг тэгээд нандигнаж аваачаад нэг нэгээр нь ургуулж шинжилдэг гэж бодоод байгаа юм уу хаха үгүй л байхгүй юу

Owl
Owl

Yarmagiin emnelegtee hyanalt taviach ee. Emch ni orj irehgui. Suvlagchaar Vit C,D uguulChohne. Zoviurtai humuusee ch toohgui bsaar hundruulchiheed haldvart ruu yavuulchihna. Hool ni tsagtaa orj irehgui, shinjilgeegee ch ugluu avchihgui ..... gomdoltoi bn 6 honog hevteed hundreed haldvartad irsen ....

Зочин
Зочин

Наад хүнээ гаргаач.

Иргэн
Иргэн

Ер нь корона ихсээд байгаа шалтгааны 1 нь энэ 1 удаагийн маск яах аргагүй мөн шүү гудамжаар 1 сайн хараарай нэг удаагийн маск зүүсэн хүмүүс талаар нэг хэзээ ч зүүсэн юм бүү мэд 2 цаг тутамдаа яг сольж зүүж байгаан бүү мэд эргэлзээтэй энэнээс болоод халдвар гараад байгаа бас үгүйсгэхгүй шүү дээ сайн бод

Холбоотой мэдээ

Back to top button