Б.Ундармаа: Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан хавчин хяхаж “Капитал” банкыг дампууруулсан

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа УИХ-ын гишүүн байх хугацаандаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ЖДҮХС-аас өөрийн хамаарал бүхий “Доктор мэйж” компанидаа 800 сая төгрөгийн зээл авсан хэргээр шүүгдэж буй. “Капитал” банкны эзэн тэрбээр дээрх хэргээрээ хэсэг хугацаан хоригдсон. Улмаар Дээд шүүхээс хэргийн дахин хэлэлцүүлэхээр Давж заалдах шатны шүүхэд буцаасан юм. Гэхдээ таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчлөөгүй бөгөөд Б.Ундармаа гадуур байхдаа Давж заалдах шатны шүүхээр дахин шүүгдэхээр болсон.
Тэрбээр өнөөдрийн “Үндэсний шуудан” сонинд ярилцлага өгчээ. Ярилцлагад “үнэхээр өөрөө унасан банкуудын түүх байдаг л байх. Капитал банкны хувьд Монголбанкны үгээс хавчин хяхах байдлаар зугуухан хийгдсэн үйл ажиллагаа байсан гэж хардаг. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан томилогдсон үеэсээ эхлэн Капитал банкны зээл олгох, зээлийн нөхцөл өөрчлөх, хугацаа сунгах, графикт өөрчлөлт оруулах баталгаа, батлан даалт гаргах, чанаргүй зээлийн өрөнд хураагдсан хөрөнгийг худалдан борлуулах, хадгаламж харилцагч татах, шинээр хувьцаа эзэмшигч оруулах зэрэг эрхүүдийг зогсоосноор хадгаламж эзэмшигчид нь эх үүсвэрээ татах, зээлдэгч нар зээлээ төлөхгүй байх нөхцөл бүрдүүлсэн гэж банкныхан хэлж байсан” хэмээжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Капит�##� н�##�ад хамаагүй гээд орилоод байсан кк одоо өмөөрөөд шаасссн хаха
Тэгвэл 340 тэрбум чамд хамаатай л юм бшд
Капит�##� н�##�ад хамаагүй гээд орилоод байсан кк одоо өмөөрөөд шаасссн хаха
Нийгмийн даатг�##�ын шимтгэлийг банкиндаа хийж дампууруулсан хүн ард түмний хохирлыг эхний ээлжинд барагдуулах ёстой. Дараа нь шоронд сууж ялаа эдлэх хэрэгтиэй.
Шулам ялаа эдлэх л хэрэгтэй. Вакцинаар цааш харах бий
Зээлдэгч нар нь зээлээ хурдан төлөөчээ