ДЭЛХИЙ

“Mercuria” групп 36 сая ам.доллараар зэс автал будсан чулуу иржээ

“Mercuria” групп Турк бараа нийлүүлэгчээс 36 сая ам.доллараар зэс худалдаж авсан боловч оронд нь будсан чулуу хүлээн авсан байна.  Өнгөрсөн жил тус групп 10 мянган тонн цэврүү зэс худалдан авж 300 гаруй чингэлгээр БНХАУ-руу хүргүүлэх болсон аж. Зэсийг ачсан чингэлгүүд Хятадад  ирэхэд дотор нь будсан чулуугаар дүүрэн байжээ.

Хамгийн сонирхолтой зүйл нь тэдгээр чингэлгүүдэд шалгалт явуулсан боловч ийм хэрэг болсон байна. Тэдгээр чингэлгүүдийг ачсан усан онгоц Истанбулын ойролцоох боомтоос хөдлөхөөс өмнө цэврүү зэсийг сольж оронд нь шүршдэг будгаар будсан чулуу хийсэн аж.

“Mercuria” групп бараа нийлүүлэгч Биетсан Бакир фирмээс нөхөн төлбөр авахаар Туркийн болон Их Британийн шүүхэд зарга гаргахаар төлөвлөжээ. Туркийн цагдаа нар хэрэгтэй холбоотой хэд хэдэн сэжигтнийг баривчилсан байна.

Мөрдөн байцаалтаар анхны чингэлгүүдэд жинхэнэ зэсийг хийсэн гэж дүгнэжээ. Чингэлгүүдэд шалгалт хийгдсэний дараа хэрэгтнүүд зэсийг чулуугаар сольсон аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button