ЭМЯ-ны ахлах мэргэжилтэн Н.Чимэдлхам нарт холбогдох авлигын хэргийн шүүх хурал хойшиллоо

Авлигатай тэмцэх газраас Эрүүл мэндийн яамны ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, Н.Чимэдлхам нарыг хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр 2019 оны тавдугаар сард баривчилж шалгасан. Тэднийг эмийн сангийн тусгай зөвшөөрөл олгохдоо хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр буруутгаж буй.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Н.Чимэдлхам, Б.Болорчимэг, Ү.Отгонбаатар, Д.Наранцэцэг, Н.Наранцэцэг, Б.Цогтбаатар, Д.Гантөмөр, Р.Октябрь, Н.Мөнх-Эрдэнэ, Д.Булгансүрэн, М.Болортуяа, С.Бямбасүрэн, Б.Цацралт-Од, Б.Галхүү, Н.Бямбадорж, С.Алтанзаяа, Б.Амаржаргал, Т.Ариунаа, Ц.Наранбаяр, Б.Дэлгэр, С.Энхболд, М.Золтуяа, Ж.Нэргүй, О.Тамир, Б.Ганзориг, Г.Насандэлгэр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ дүгээр зүйлийн 1, 22.4 /Хахууль авах/ дүгээр зүйлийн 3, 22.4 дүгээр зүйлийн 5, 22.5 /Хахууль өгөх/ дугаар зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2021-03-15/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэх байсан ч хойшиллоо.
Шүүх хуралд шүүгчдэгч Б.Ганзориг, Р.Октябрь, М.Золтуяа, Н.Мөнх-Эрдэнэ нар өмгөөлөгчгүй оролцсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “Хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” гэсэн заалтыг үндэслэн дээрх шүүгдэгч нарыг өмгөөлүүлэх эрхээр ханган шүүх хуралдааныг 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 09 цаг хүртэл хойшлууллаа.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
шүүгч нь хахуулийн хэмжээг чамлаад л хугацаа харж байгаа юм. шууд хуулиараа шийд.
Sarangerel naad baasaa hurdan tseverleech