Т.Чимгээтэй адил эрүүдэн шүүлгэсэн Б.Содномдаржааг мартчихлаа

Лу.Болд, Ж.Батзандан нарын байгуулсан ШИНЭ нам Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын асуудлаар маш удаан хугацаанд дуугарч, очиж уулзаж, олон нийтэд мэдээлэл хийж, анхаарлын төвд оруулж байлаа. Тухайн үед Манай эрх баригчид, Засгийн газраас ёстой хүний урманд жаахан ч гэсэн анхаараагүй дээ.
Гэтэл гэнэт л ухаан орж, Т.Чимгээ эрүүдэн шүүлгэж байсан байна, өөртэй нь очиж уулзана гээд хорих анги дээр очиж, Т.Чимгээг хүчээр шахам түмний нүд болгосон. Ерөнхий сайд нь очоод уулзъя гэхэд нь шоронгоос гаргачих болов уу, хэргийг минь анхаарах болов уу гэж горьдсон тэр бүсгүй олны өмнө гарч уйлан байж ярьсан. Түүнийг нь дарга нар эгнэж сууж байгаад хөмсөг зангидан сонсов. Гэтэл дараа нь энэ уулзалт түүний үйлдсэн хэрэгтэй огт хамааралгүй. Зүгээр л эрүүдэн шүүсэн асуудлыг нь ярьж байна гэж өөрсдөөсөө холдуулна билээ.
Харамсалтай нь энэ уулзалт болон нүцгэн доромжлуулж буй бичлэгийг нь олон нийтэд цацсан нь зүгээр л нэг хүний эрх зөрчсөн үйлдэл болсон. Үүгээрээ дарга нар л оноо авсан байх. Харин Т.Чимгээ гэх бүсгүй өрөвдүүлэх бус харин эр дагаж буудал орсон эм болж адлуулж үлдсэн.
-НЭГИЙГ НЬ ОРХИОД, НӨГӨӨГ НЬ ОНЦЛООД БАЙГАА НЬ ШУДАРГА УУ-
Энэ асуудал тэр бичлэг задраад дуусгавар болчихсонгүй. Өчигдөр намрын чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга Т.Чимгээгийн хэрэгт анхаарлаа хандуулж, шалгах ёстой гэв. Мөн УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нар Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах санал гаргав. Энэ саналыг нь 19 гишүүн дэмжих аваас сонсгол хийх хуулийн заалттай юм билээ.
Мөн өнөөдөр дээрх хоёр гишүүн Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлаар нээлттэй сонсгол явуулах талаар ХЭҮК-ын гишүүдтэй уулзахаар цаг товлоод байна.
Энэ бүхнээс харахад анхаарах ёстой нэг зүйл байна. Учир нь С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр Т.Чимгээгээс гадна Б.Содномдаржаа гэж залуу ял авсан. Т.Чимгээгээс гадна Б.Содномдаржаа гэдэг хүн ч эрүүдэн шүүгдсэн. Шоронд дэглүүлсэн. Бичлэг нь зах зухаасаа олон нийтэд ил болсон байдаг. Гэтэл өнөөдөр Б.Содномдаржаа ор тас мартагдчихлаа. Яг адил байдалд орсон, яг адил эрх нь зөрчигдсөн нэг хүнээ бүр хаячхаад нэгийг нь л онцлоод байгаа нь шударга юм уу. Б.Содномдаржаагаар дуусахгүй, цаана нь хэрэг үйлдсэн ч, үйлдээгүй ч шоронд дэглүүлж, эрүүдэн шүүлгэж байгаа мянга мянган шүүгдэгч, хоригдлууд бий. Тэдний асуудлыг хэзээ ярих вэ. Хэзээ өнгөцхөн илж таалахаа больж, хууль хүчний байгууллагын энэ завхралаа системээр нь нураах юм бэ дарга нар аа.
Б.ЦЭЛМЭГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чимгээ нь яригдаж эхэлбэл тэртэй тэргүй содномдоржийг ярих болно нь хэрэг холбоотой юм чинь
Үхсэн ацных нь манийгаа гэж бодож харагдаач МАН ямар ч хамаагүй аргаар Eн сонгуульд ял�##�т байгуулмаар л байнашт.Түүнээс биш жинхэнэ эрх нь зөрчигдөж хулгайч �##�уурчин хүчиндэгч бандааш хорчин авилгын дэлхийн топуудын тансагл�##� хэтрэх тусам цөм ядуурч гуйланчл�##�ын замд хэдэн зуугаараа өдөр бүр шааж байгаа монголын ард түмэн жинхэгэ хохирогч нар.Чимгээ Со хоёр бол наад захын жишээ Чимгээ тэгээд нөхөртэй хүн байж бууд�##�д архидаад тасарч унаад ангайж болох бүхнээ ангайлгаад хэвтээд байхдаа яадаг байна жомбого л байсан байна.УИХ гишүүн асан Оюунгэрэл нууцйг нь дэлгэчихлээ гэж харамсаад байсан өөрөө тэгж их тасардаг байжээ.Гэхдээ энэ 2 н хүн �##�даг бол жинхэнэ ац шүү дээ
Ednees tsaana n ochnoon eruuden shuulgesen humuus bgaa,ter huulia yaraltai gargah heregtei
Март 8 наар Чимгээг шоудсан. 18 цэргийн баяраар Содномдаржааг шоудна. Иймл шоучин төртэй. Ерөнхийлөгчийн сонгууль угтсан ээлжит шоу. ХҮҮКЯийн нэрийг улам унагаасаар л. Сү Батболдоос олны анхаар�##� �######�уулах арга.
Март 8 наар Чимгээг шоудсан. 18 цэргийн баяраар Содномдаржааг шоудна. Иймл шоучин төртэй. Ерөнхийлөгчийн сонгууль угтсан ээлжит шоу. ХҮҮКЯийн нэрийг улам унагаасаар л. Сү Батболдоос олны анхаар�##� �######�уулах арга.
Оюун Эрдэнэ одоо цэргийн баяраар Содномдаржаа дээр очих болов уу. Очвол хүлээж байгаад хоёуланг хамтад нь ярихгүй бол хэт шоу болоод байна шүү.
цэргийн баяраар очих байлгүй есайд