НИЙГЭМ
Цэцэрлэг суманд савны гадуур жирэмслэн, цус алдсан эхэд мэс засал амжилттай хийжээ

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд энэ сарын 17-ы шөнө 34 настай, эмэгтэй цус алдсаны улмаас бие нь хүндэрчээ. Улмаар Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч Э.Инжирээр ахлуулсан зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг очиж мэс засал хийсэн байна.
Тус эмэгтэй савны гадуур жирэмсэлсний улмаас хэвлийн хөндийд цус алдсан байжээ. Мэс засал амжилттай болж, одоогоор эмэгтэйн биеийн байдал сайн байгаа гэнэ.
Энэ үед Цэцэрлэг суманд коронавирүсний халдвар бүртгэгдсэн, тухайн эмэгтэй эмэгтэй коронавируст халдварын дам хавьтлын иргэн байсан ч эмч нар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэжээ.
Орон нутагт томилогдсон эмч нар Мөрөн суманд ирж, тусгаарлалтад орсон байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.