НИЙГЭМ

Зам тээврийн ослын улмаас орон нутагт дөрөв, нийслэлд нэг хүн амиа алджээ

Зам тээврийн ослын улмаас өчигдөр орон нутагт дөрөв, нийслэлд нэг хүн амиа алджээ.

Ослын талаарх мэдээллийг сэрэмжлүүлэх зорилгоор хүргэвэл, 2019 оны наймдугаар сарын 6-ны 14:00 цагийн орчимд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг дэвсгэрт “Тоёота Приус” маркийн автомашин “Тоёота Аксио” маркийн автомашинтай мөргөлдөж таван сартай хүүхэд болон 27,41, 53 настай дөрвөн хүн нас барсан харамсалтай осол гарчээ.

Мөн нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Баянхошууны замд “Hyundai Grace” маркийн автомашин явган зорчигч 52 настай эрэгтэйг мөргөж амь нас нь хохирсон байна.

Одоогоор ослын шалтгааныг тогтоохоор шалгалтын ажиллагаа явагдаж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Иймд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар яарч давхилгүй, хурдаа тохируулж анхаарал болгоомжтой явахыг зөвлөж байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button