Үс засуулвал өвчин өчүүхэн ирнэ
2021.03.22 / ДАВАА ГАРАГ
ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САРЫН НАЙМАН
ЦАГААН ШАРАГЧИН МОГОЙ ӨДӨР
Үс засуулвал: Өвчин өчүүхэн ирнэ.
Наран ургах, шингэх: 06.51-19.06
Суудал: Шороо
Аргын тооллын 3 сарын 22, Сумъяа гараг. Билгийн тооллын 9, Хэрцгий охин одтой, шарагчин могой өдөр. Өдрийн наран 6 цаг 51 минутад мандан, 19 цаг 06 минутад жаргана.
Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн.
Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.