Нийгмийн

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км авто замын төслийг үр дүнтэй хэрэгжүүлээгүй гэж дүгнэлээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооноос баталсан тогтоолын хүрээнд Үндэсний аудитын газраас Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км авто зам төслийн хэрэгжилт, үр дүнд гүйцэтгэлийн аудит хийж, тайланг холбогдох байгууллагуудад хүргүүллээ.

Аудитын тайланд төрийн байгууллагууд хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд төсөл арга хэмжээний урьдчилсан тооцоо, судалгааг хийгээгүй, салбарын яам авто замын зураг төслийн зохиогчийг сонгон шалгаруулаагүй, гэрээ байгуулахгүйгээр гүйцэтгүүлсэн нь холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн хэмээн тусгасан байна. Мөн гадаадын зээл, тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслийн үйл ажиллагааг холбогдох хууль эрх зүй, мөрдөгдөж буй журмын хүрээнд үр дүнтэй зохион байгуулж ажиллаагүй байна.

Дэлхий нийтээр үүссэн цаг үеийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан гэрээний хугацааг дахин сунгасан боловч 2020 оны 4 дүгээр улирлын байдлаар нийт ажлын 50 гаруй хувийг гүйцэтгээгүйгээс төслийг ашиглалтад оруулаагүй байгааг тайланд тусгасан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Угаасаа манай хятадууд л гээд эхэлсийн муу замчгүй үлдлээ

Холбоотой мэдээ

Back to top button