Нийгмийн

Булган аймагт очсон иргэнээс коронавирус илэрлээ

Нийслэл Улаанбаатар хотоос Булган аймгийн Могод суманд зорчин очсон гурван иргэний нэг нь “Ковид-19”-ийн халдвар авсан болох нь шинжилгээгээр батлагджээ.

Тус иргэд 2021 оны гуравдугаар сарын 21–ний өдөр өглөө 10:00 цагийн орчим Могод суманд очсон бөгөөд мөн өдрийн орой 22:00 цагт Улаанбаатар хот руу буцсан. Нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комиссын шуурхай штаб яаралтай горимоор хуралдаж Хариу арга хэмжээний нэгдүгээр багийг Могод суманд томилон ажиллуулж байна. Тус хариу арга хэмжээний баг нийслэл Улаанбаатар хотоос ирсэн иргэдийн зорчсон маршрут, уулзсан иргэд, үйлчлүүлсэн дэлгүүр зэрэг ойрын хавьтал болох иргэдийн мэдээллийг тандан сумаас орж гарах хөдөлгөөнийг бүрэн хааж, ариутгал халдваргүйтгэл хийх ажлыг шуурхай зохион байгуулан ажиллаж байна.

Иймд иргэд та бүхэн баталгаагүй албан бус мэдээлэлд автахгүй байж, мэргэжлийн байгууллага, баталгаат эх сурвалжийн мэдээллийг хүлээн авч заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.Иргэд та бүхэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, амны хаалтаа тогтмол зөв зүүж, олон хүн цугларсан газар очихгүй байх, хүн хоорондын зайг баримтлах, гэртэй зочин урихгүй байж, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийхийг зөвлөж байна.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Очирбат
Очирбат
2021-04-26 00:03

bi ulaanbaataras bulgan yawah gesiin boloh yum bolwuu

Холбоотой мэдээ

Back to top button