НИЙГЭМ

Сансарын нисэгч Ж.Гүррагчаад Александр Невскийн одонг гардууллаа

Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ой өнөөдөр тохиож байна. Эл тэмдэглэлт ойн баярыг тохиолдуулан БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаад Александр Невскийн одонг гардуулж, Хүндэт иргэнээр өргөмжиллөө.

Тэрбээр ЗХУ-ын сансрын нисэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14.58 цагт, хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн билээ. Тэд сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан. Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн 10 дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн юм.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
3 сар 22, 2021 18:43

Сайхан сайхан, гэхдээ одоо түүнп ардын жүжигчин, төрийн соёрхол, соёлын тэргүүний ажилтан, аа бас Марш�##�, өрлөг жанжин цол л дутуу юм байна, яваандаа өгчихнө биз дээ манай төр энэрэнгүй юм чинь , тиймээ монголчуудаа

Холбоотой мэдээ

Back to top button