Нийгмийн
Монголын жүдо академийн Гүйцэтгэх захирлаар Г.Бат-Эрдэнийг томилжээ

Монголын жүдо академийн Удирдах зөвлөлийн хурал МҮОХ-нд болж, дараах шийдвэрүүдийг гаргажээ.

Хурлаар тус байгууллагын үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг танилцуулж, цаашид хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, тулгамдаад байгаа асуудлуудыг ярилцсан юм.

2016 оны арваннэгдүгээр сараас хойш МЖА-ийн ахлах багшаар ажиллаж байгаа Г.Бат-Эрдэнийг Гүйцэтгэх захирлаар томилжээ.

Мөн тус академийн Удирдах зөвлөлд Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Гавьяат дасгалжуулагч М.Бөхбат болон Б.Ууганбаатар, Д.Ганбат, Д.Өсөхбаяр, Б.Алиманчимэг, Ш.Доржсүрэн, Н.Батжаргал, Ж.Батцэцэг нарыг сонгожээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.