Нийгмийн
“Сэмжид Хужирт” сувилалд 23, Хархорин суманд 4 тохиолдол бүртгэгдлээ

Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Сэмжид Хужирт” рашаан сувилалд бүртгэгдсэн тохиолдлын ойрын болон дам хавьтлын 166 иргэний PCR шинжилгээний сорьцыг ЗӨСҮТ-ийн лабораторт шинжлүүлэхэд 27 тохиолдол батлагдлаа.
Тодруулбал,
- “Сэмжид Хужирт” сувилалд 23,
- Хархорин суманд 4 тохиолдол бүртгэгдлээ.
Мөн тус сувилалд амраад Арвайхээр суманд ирсэн 2 иргэний орон нутагт хийсэн PCR шинжилгээний хариу эхний байдлаар эерэг гарсныг дахин баталгаажуулахаар ХӨСҮТ-рүү явуулсан байна.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.