ДЭЛХИЙ

Хатан хаан II Элизабет Австралийн Засгийн газрыг ОГЦРУУЛАХ гэх мэт хачирхалтай эрх мэдлүүдтэй

Хаант засаглалтай үлдсэн хэд хэдэн улсуудын нэг бол Их Британи билээ. Тус улсын одоогийн хатан хаан бол хоёрдугаар Элизабет буюу Элизабет Александра Мэри юм.  Тэрбээр 1926 оны дөрөвдүгээр сарын 21-нд төрсөн бөгөөд Их Британи тэргүүтэй 16 тусгаар улсын хатан хаан билээ. Хатан хааны хувьд Элизабет төрийн тэргүүн боловч түүний гүйцэтгэх үүрэг бэлгэдлийн шинж чанартай байдаг. Хаан эсвэл хатан хааны эзэмшдэг байсан онцгой эрх мэдлүүдийг одоо үед засгийн газрын сайдуудад хуваан өгсөн аж.

Гэвч Их Британийн засгийн газар дайн зарлах, гэрээ хэлэлцээр хийх гэх мэт зүйлийг хатан хааны эрх мэдлийн дор гүйцэтгэдэг байна. Мөн түүнд хачирхалтай гэмээр хэд хэдэн эрх мэдэл үлджээ.

Хатан хаан Темза голын бүх хунг эзэмшдэг

Зарчмын хувьд задгай усан дахь бүх тэмдэглэгээгүй хун болгон хатан хаан эзэмшдэг аж. Хааны гэр бүлийн албан ёсны сайт дээр бичсэнээр Элизабет хатан Темза мөрний зарим хэсэгт байдаг хунг эзэмшилдээ авсан байна.

Жил бүр “Swan Upping” нэртэй уламжлалт ёслол болдог бөгөөд тус баяраар Темза голоос хун бариад тэмдэгтэй бөгж зүүлгэн буцаагаад тавьдаг аж. “Swan Upping” баяр таван өдрийн турш тохиодог байна. Хунг барьдаг хүмүүс уламжлалт хувцас өмсөн хатны хун тэмдэглэгчтэй хамт голын урсгалын эсрэг явж хун барьдаг юм.

Хааны гэр бүлийн сайтад бичсэнээр “Барьсан хуны эрүүл мэндийг шалгаад Оксфордын их сургуулийн шувуу судлалын профессороор буюу хатан хааны хунгийн харуул тусгай дугаартай бөгж зүүлгэдэг” аж.

Хатан хаан Британийн эзэмшлийн далайн хэсэг дэх бүх дельфинийг эзэмшдэг

Хатан хаан Элизабет Британийн эзэмшдэг далайн хэсэгт амьдардаг олон тооны амьтдыг эзэмшдэг байна. 1324 онд хоёрдугаар Эдвард хааны үед гарсан хуулийн дагуу хатан хаан Элизабет Англи, Уэльсийн эзэмшлийн хэсэг дэх бүх халим, хилэм, дельфинүүдийг эзэмшдэг аж.

“Time” сэтгүүлд мэдээлснээр бол “Тус хууль одоо хүртэл хүчинтэй бөгөөд хилэм, халим, дельфинүүдийг хааных гэж үздэг. Их Британийн эргээс 5 километр тэдгээр амьтдыг хатны нэрийн өмнөөс барьдаг” хэмээсэн байна..

2004 онд 3 метр урттай хилэм барьсан Уэльс загасчныг цагдаа нар мөрдөн байцаасан тохиолдол гарчээ.  Энэ нь тухайн хууль одоо хүртэл үйлчилдгийг харуулж байна.

Хатан хаан жолооны үнэмлэхгүй машин барьж болно

Хатан хаан өөрийн нэр дээрээ үнэмлэх авч болох ч тэрбээр Их Британид серийн дугаар эсвэл үнэмлэхгүй машин барьж болох цорын ганц хүн юм. Хоёрдугаар Элизабет хатан дэлхийн хоёрдугаар дайны үед анхны тусламжийн ачааны машин жолоодож байжээ.

Тэрбээр 1998 онд Саудын Арабын хаан Абдуллаг Балмурал шилтгээний ойр хавийг машин барьж танилцуулжээ. Мөн хатан хаанд ямар нэгэн паспорт хэрэггүй байдаг. Харин хааны гэр бүлийн бусад гишүүд паспорттой байх шаардлагатай аж.

Хатан хаан хоёр төрсөн өдөртэй

Британийн төрийн тэргүүнд ганц төрсөн өдөр хангалтгүй. Хатан хааны албан ёсны төрсөн өдрийг зургаадугаар сарын аль нэг бямба гарагт тэмдэглэг. Харин түүний жинхэнэ төрсөн өдөр дөрөвдүгээр сарын 21-ны өдөр тохиодог.

Хатан хааны хоёр төрсөн өдрийг тохирох хэв маягтай тэмдэглэдэг аж. Хааны гэр бүлийн албан ёсны сайтад мэдээлснээр түүний жинхэнэ төрсөн өдрийг тохиолдуулан Лондон хотод үд дунд буудлага хийдэг байна. Үүнд Хайд талбайд 41 буу, Виндсор талбайд 21 буу, Лондонгийн цамхагт 62 буутай мэндчилгээ дэвшүүлдэг аж.

Хоёрдугаар Элизабетын албан ёсны төрсөн өдрөөр хааны гэр бүл баярын жагсаал зохиодог аж.

Хатан хаан Австралийн засгийн газрыг бүхэлд нь огцруулах эрхтэй

Хоёрдугаар Элизабет Их Британи тэргүүтэй 16 тусгаар улсын хатан хаан гэдгийг дээр дурдсан. Тэдгээр тусгаар улсуудад Австрали ордог бөгөөд хатан хаан тус улсын засгийн газрыг бүхэлд нь огцруулах эрхтэй ажээ.

Тухайлбал 1975 хатан хааны Австрали дахь төлөөлөгч Жон Керр тус улсын засгийн газар зогсонги байдалд орсны улмаас Ерөнхий сайдыг нь эхлээд огцруулжээ. Керр Ерөнхий сайдыг халаад гурван цагийн дараа Парламентыг бүхэлд нь огцруулсан байна. Үүний улмаас Австрали улс дахин сонгууль явуулах хэрэгтэй болсон аж.

Мөн хоёрдугаар Элизабет нь Антигуа, Барбуда, Бахамын арлууд, Барбадос, Белиз,Канад, Шинэ Зеланд, Ямайк, Гренада, Папуа Шинэ Гвиней, Соломоны арлууд, Тувалу, Сент-Люси,  Сент-Винсент болон Гренадин, Сент-Китс ба Невис, Антигуа ба Барбуда улсуудын хатан хаан.

Эх сурвалж: Independent

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Хулхи худлаа юм бичиж тараадаг Бүүбурын сүнс Буяндорж гэгч босоо ороолон гарч ирсэн бололтой…..

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button