УЛС ТӨР

УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг Ерөнхийлөгчийн уучлалаар СУЛЛАЖЭЭ


УИХ-ын гишүүн асан Г.Солтанд өнгөрсөн жил хатуухан жил байсан. Тэрбээр албан тушаалаа ашиглаж, ЖДҮ-ийг дэмжих сангаас өөрийн хамаарал бүхий компанид 950 тэрбумын зээл авсан хэргээр гурван шатны шүүхээс гурван жилийн хорих ял сонссон. Түүнчлэн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасуулсан байдаг. Тэрбээр гурван шатны шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялаа эдэлж байсан.

Гэтэл өчигдөр Есболат Еска гэх цахим хаяг бүхий иргэн “Өнөөдөр миний эрхэм УИХ-ын гишүүн асан Гомбожайн Солтан цагаатгагдлаа. Улс төрийн хонгилд орж 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй тулд хэлмэгдүүлсэн ба үнэн яллаа. УИХ-ын гишүүний төлөө бүх сэтгэл зүрхээ гаргаж үнэний төлөө тэмцсэн ард түмэн журмын нөхдөдөө баярлалаа та бүхэнд удахгүй гишүүн маань уулзах болно” хэмээн пост бичсэн байв.

-ГЭМ БУРУУГАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН НЬ ЕРӨНХИЙЛӨГЧ УУЧЛАЛ ҮЗҮҮЛЭХ ШАЛГУУР ХАНГАЖЭЭ-

Бид юу болсон талаар эх сурвалжуудаас тодрууллаа. Ингэхэд УИХ-ын гишүүн Г.Солтаныг цагаатгасан зүйл байхгүй аж.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр зарлиг гаргаж, түүнд уучлал үзүүлжээ. Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч уучлал үзүүлэх эрхтэй. Ерөнхийлөгчийн уучлал үзүүлэх тухай зарлигаар ялтанг ял эдлэхээс хэсэгчлэн болон бүрэн чөлөөлж болохыг Эрүүгийн хуульд тодорхой заасан байдаг.

Харин тухайн этгээд өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь Ерөнхийлөгч уучлал үзүүлэх шалгуур хангадаг байна. Г.Солтаны хувьд шүүх хурлуудын үер үйлдсэн хэрэгтээ ихэд гэмшиж байгаагаа хэлсэн байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ждүчин
Ждүчин
3 сар 26, 2021 10:18

ЕРӨНХИЙЛӨГЧ ЖДҮЧИН ХУЛГАЙЧ ГЭЭД ӨМНӨХ УИХ ГИШҮҮДИЙГ ЗАРЛААД БАЙСАН УУЧЛАЛ ҮЗҮҮЛЭНЭ ГЭДЭГ ЖДҮЧИН БИШ БАЙЖ ГЭЖ ОЙЛГОЖ БОЛОХ УУ.

Зочин
Зочин
3 сар 26, 2021 10:24

Ерөнхийлөгч та иймэрхүү ждү нөхдөд өршөөл үзүүлж байхаар Чимгээ Содномдорж 2ыг өршөөлөөр гаргачихаач тэгвэл жинхэнэ сонгуулийн чинь үед ч өөрт чинь хэрэгтэй пиар болно

Зочин
Зочин
3 сар 26, 2021 10:48

Erunhiilugch ymarch uuchlal uzuuleegui. Ardin nam zohion baiguulalttai hogin medeelel taraalaa. Ardin namin JDUchiig hezeech urshuuhgui.

Зочин
Зочин
3 сар 26, 2021 11:15

болж бн аа Солтан гуай зөвхөн зээл авсан зээлдэгч тэгвэл зээл олгох шийдвэр гаргасан түүнээс гадна 8 тэрбум төгрөгний зээлийг хууль бусаар олгосон өөрийн компанидаа зээл авсан ЗГ-ын гишүүн УИХГ банхар Батзориг 40 000 000 төгрөгөөр торгуулсан ш дээ энэ хүнтэй барьц�##�даа

Иргэн
Иргэн
3 сар 26, 2021 11:49

Ерөнхийлөгчид уучл�##� үзүүлэх эрх олгож байгаа нь үндсээрээ буруу юм. Гэмт хэрэгтнийг шүүхэд маш олон хүний хөдөлмөр зарцуулагддаг. Цагдаагийн мөрдөх �##�ба , прокурорын хян�##�т , өмгөөлөх �##�ба , шүүх бүрэлдхүүн гээд олон хүний хүч хөдөлмөр шаардагддаг. Тэр бүхний хөдөлмөрийг нэг хүн үнэгүйдүүлж , ардчил�##�ын зарчмыг зөрчихөөр байгаа нь туйлын буруу байдаг.

Иргэн
Иргэн
3 сар 26, 2021 12:24

Татвар төлөгчдийн мөнгөөр хуримтлагдсан жаахан хөрөнгийг хууль бусаар идэж завшигчдыг төр ингээд ивээлдээ аваад байв�##� ямар хэрэг байна. Шудаога ёс хаана байна? Ер нь татвар төлөх хэрэг байна уу? Тэгвэл бүгдээрээ ЖДҮ-чин луйварчин болох юм уу? Төр, түмний мөнгийг үүнээс хойш идэж уугаад байх юм байна гэж ойлголоо. Зөв үү?

Zochin
Zochin
3 сар 26, 2021 16:11

Ax 100 jiliin oi bol tuuhen oi tiim ychiraac erihilegchin zarlig bol mash chuhal shuu mash tom zarlig gargaarai bal darga AX 59 6 jileer mongolin buh shorong cullaj bcn tuuh bg shuu battylga d bol cain zarlig gargaj chdval tuuhend neree uldeeh hun bolno shuu

Холбоотой мэдээ

Back to top button