СПОРТ
Хибикирюү дэвжээн дээр ухаан алдаж, хүнд гэмтлээ
Японы сүмогийн
гуравдугаар сарын башё үргэлжилж буй. Өнөөдрийн санданмэ зиндааны барилдаан
дээр Хибикирюү толгойгоороо унаж, хүнд гэмтсэн байна. Түүнийг хөдөлгөөнгүй
хэвтээд байсан учраас минут орчмын дараа засуулууд очиж харсан байна.
Улмаар гурав орчим минутын дараа эмч нар ирж, түүнийг дамнуурганд
хэвтүүлж авч явжээ.
Тэрбээр эмнэлэгт очоод ухаан орсон ч хөдөлж чадахгүй байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.