Нийгмийн
Эрчим хүчний сайд асан М.Сономпил тэнсэнгээр суллагдлаа

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд асан М.Сономпил тэнсэнгээр суллагджээ.
Тэрбээр Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа яамныхаа эрх бүхий албан тушаалтнуудад нөлөөлж, ЭХЯ-наас Дарханы дулааны цахилгаан станцын үнс хадгалах сан барих тендерт “Хотгор зам” ХХК-ийг ялуулахад нөлөөлснийхөө төлөө уг компаниас өөрийнхөө байгуулсан “Залуу Монгол”-ын дансаар 264 сая төгрөгийн хахууль авсан хэмээн буруутгасан.
Улмаар гурван шатны шүүхээс түүнд дөрвөн жил хорих ял оноосон байдаг. Тэр хуулийн дагуу ялынхаа 50-иас дээш хувийг биеэр эдэлсэн, засрал хүмүүжлийг олсон учраас ийн тэнсэнгээр суллагдаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Суллаад бхын тэгээд хэн нь суугаад үлдээд байнаа шудрага бус бн ял нь хөнгөдөөд гараад байна