Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

ТОЙМ: АН-ын даргыг О.Цогтгэрэлд өгч, З.Нарантуяаг генсек болгоод өөрөө Ерөнхийлөгчид дэвших “Зи” төлөвлөгөө

Энэ долоо хоногийн улс төрийн үйл явдлын гол сэдэв Үндсэн хуулийн цэц дээр өрнөв. Завсар нь С.Эрдэнэ мэдэгдэл хийж, Ерөнхийлөгч Х.Баттулга, ЕТГ-ын дарга асан З.Энхболдыг “Хамгийн муу хүн” гэж зарласан нь анхаарал татсан. Сүүлд нь маргааш буюу гуравдугаар сарын 28-ны ням гарагт АН-ын дарга тодрохоор хүлээгдэж байна.

Дээрх процессууд нийлбэр дүндээ АН-ын даргаар хэн сонгогдож, хэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх вэ гэдэг асуудлын гогцоо болох юм.

АН-ЫН ДАРГЫН ӨМНӨ С.ЭРДЭНЭ, З.ЭНХБОЛД НАР МУУДАВ

О.Цогтгэрэл, О.Амартүвшин, Д.Пүрэвдаваа, С.Эрдэнэболд нар өрсөлдөж буй Ц.Туваан талын гэгдэх сонгуулийг И.Мөнхжаргалын удирддаг АН-ын дотоод сонгуулийн хорооноос зохион байгуулж буй. Харин үүнтэй зэрэгцээд С.Эрдэнэ цахимаар санал хураах сонгууль зарлаж, Ц.Оюунгэрэл, М.Тулгат нарын хүмүүсийг нэр дэвшүүлсэн.

Сонгуулийг нэгтгэж явуулах эсэх дээр С.Эрдэнийн талынхан дуртай байгаа бол нөгөө тал битүү хариултууд өгч буй. Энэ дундуур З.Энхболд хэвлэлд ярилцлага өгөхдөө “С.Эрдэнийн цахим сонгууль бол дүрмийн бус. АН-ын бүх үйл ажиллагаа цаашид дүрмээрээ л явна” гэж ярьсан.

Харин АН-ын дотоод сонгуулийн хороо гэдэг бүтэц, түүнийг удирдаж буй И.Мөнхжаргал нарын автор нь З.Энхболд гэж яригддаг. Энэ логикоороо О.Цогтгэрэл нарын өрсөлдөж буй сонгуулийн цаана З.Энхболд тооцоо хийж, тоо бодож суух нюанстай.

Үүнийг ч бататгах шиг С.Эрдэнэ энэ долоо хоногт мэдэгдэл хийхдээ З.Энхболдыг Ерөнхийлөгч Х.Баттулгын хамт онилсон. Тэрбээр хэлэхдээ “З.Энхболд бол төрийн хутгуур. Ерөнхийлөгч, З.Энхболд хоёр нийлээд надад хэрэг тохож, эргээд хэрэгсэхгүй болгох маягаар айлгах гэж оролдсон. У.Хүрэлсүх үнэнийг хэлээд буусан, баярлалаа” гэж онцолсон юм. МАН талд үйлчилсэн энэ яриагаараа С.Эрдэнэ Ерөнхийлөгч рүү “буудсан” мэт боловч үнэн хэрэгтээ З.Энхболдын тухай л өгүүлэв.

О.ЦОГТГЭРЭЛЭЭР АН-ЫГ УДИРДУУЛЖ, З.НАРАНТУЯАГ ГЕНСЕК БОЛГОНО

2017 онд З.Энхболд хоёр найзынхаа нэгийг нь Ерөнхийлөгч, нөгөөг нь намын дарга болгочихлоо хэмээн яригдаж байсан. С.Эрдэнийг З.Энхболд ганцаараа өмөөрөн дуугарч явсан үес бий. Харин АН-ын даргын сонгуулийн өмнө энэ дотно улс хагарч, ондоо эрх ашгууд дээр зогссон нь илт боллоо.

С.Эрдэнийг бол МАН-тай эвссэн гэж хөшигний ард яриад удаж буй. Харин З.Энхболд АН-ын даргын сонгуулийг өөрийн нөлөөлөл бүхий Дотоод сонгуулийн хороогоор дамжуулан тодруулахдаа ямар төлөвлөгөө зурсан байж болохыг энд ч мөн зурах гээд үзэж болох юм. Хоёр талд өрнөж буй сонгууль нэгдлээ ч АН-ын дүрмийн дагуу бүх процесс явна гэдгийг З.Энхболд ярилцлага өгөхдөө онцолсон. Дүрмийн дагуу гэдэг нь И.Мөнхжаргалаар удирдуулсан Дотоод сонгуулийн хороо эрх бүхий институц нь болно гэсэн үг.

АН мөнгөгүй, АН ядуу. Тийм ч учраас мөнгөтэй хүн л намын дарга болно гэдэг яриа хөвөрч буй. Энэ ч ортой бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга намынхандаа мөнгө тараагаад л нэр дэвших эрхээ олоод авчихлаа гэж тухайн үед хэвлэлүүд бичиж байв. Тэгвэл энэ удаад О.Цогтгэрэл өнгөлж буй.

З.Энхболдын төлөвлөгөө бол О.Цогтгэрэлийг өөрийнх нь мөнгийг өөрт нь ашиглаж дарга болгоод, үүсэх боломж дээр нь өөрөө тоглох юм. Эх сурвалжийн мэдээлснээр, мөн З.Нарантуяаг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болгохоор боджээ. З.Нарантуяа УИХ-ын гишүүн байхдаа З.Энхболдын үзэл санааг тээгч, илэрхийлэгчийн үүрэг гүйцэтгэж байсан гэж өдгөө харагддаг.

Ингэж АН-ыг атгачхаад, С.Эрдэнийг шахаж гаргачхаад, эцэст нь юу хийх вэ. Ерөнхийлөгчид нэр дэвших эртний мөрөөдлөө биелүүлэх үү.

МАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ БУУЛГАЖ АВБАЛ З.ЭНХБОЛД НЭР ДЭВШИНЭ

З.Энхболд далд мушилзаж яваа бол Ерөнхийлөгч түмний нүдэн дээр “балбуулсаар”.

ҮХЦ-ийн гишүүн Д.Солонго УИХ-ын гишүүн Т.Доржханд, МУИС-ийн багш Ц.Мөнхсайхан нарын дөрвөн иргэний гаргасан “…Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 26.2-т өмнө нь Ерөнхийлөгчөөр ажилласан иргэнийг бүртгэхгүй байх шаардлагыг орхигдуулан хуульчилсан нь Үндсэн хуулийн 19.1, 3.32.1, 30.2, 70.1 зэрэг заалтуудыг зөрчсөн байна…” гэх утгатай мэдээллээр маргаан үүсгэж, түүнийг нь цэц хэлэлцэх гэж ёс зүйгээ уландаа гишгэсэн явдал боллоо.

УИХ-ын гишүүдээр дэмжигдэж Цэцийн гишүүн бологсод нь МАН талын эрх ашгийг өмгөөлж, Х.Баттулгыг дахин нэр дэвших эрхгүй болгохоор оролдож. Ш.Цогтоо тэргүүтэй нөгөө хэсэг нь Ерөнхийлөгчийн эрх ашгийг хамгаалах гэж мөн л зүтгэв. Эцэст нь маргааныг хэлэлцсэн Бага суудлын хуралдааныг ҮХЦ-ийн гишүүн Б.Одбаяр орхиж гарсан тул байхгүй хооронд нь албажуулсан шийдвэрээ буцаан хүчингүй болголоо. Үүн дээр тэд дахиад шинээр эхлэхээр шийдсэн гэсэн үг.

Энэ хооронд нь Ш.Цогтоог Цэцийн гишүүнээс чөлөөлж, оронд нь Ж.Эрдэнэбулганыг томилчихлоо. Уг процесс бол эрх баригч нам олонх парламентаар хийгдсэн.

АН-ын гишүүд “ҮХЦ-ийн хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан байхад зөвхөн нэгийг нь томилж чөлөөлөхөөр оролдлоо. Д.Солонго, Ш.Цогтоо хоёрын хэнийг эхэлж чөлөөлөхийг Дээд шүүх зааж өгөөгүй шүү дээ” гэж хэчнээн орилж, завсарлага аваад барсангүй.

МАН ҮХЦ-ээс Ерөнхийлөгчид үйлчилдэг Ш.Цогтоог ийн аваад хаячихсан нөхцөлд Бага суудлын хуралдаан дахин болох нь байна. Б.Баасанцогт нарын шүүгч, өмгөөлөг нарын асуудал тэргүүтэй МАН-ын операцууд энэ эрчээрээ үргэлжилж,  Х.Баттулга дахин нэр дэвшиж чадахгүй болчихвол АН-ыг атгасан З.Энхболд л...

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
33 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-27 09:57

Энэ хүнийг УИХ-ын 1 тойргоос дэмждэггүй ард түмэн Ерөнхийлөгчийн сонгуулиар гаргаж ирэх үү

Болд
Болд
2021-03-27 10:06

Н�##�чийсан иймэрхүү бацаанууд зоргоороо шаах юмаа.чиний мэддэг улс төр гэж юу байдаг юм.явж аав бол амьдр�##� зохиож өөрийгөө ол.энийг нь шүүрч аваад хавиар нэг цацаж тархи угаана ядаж байхад итгэх хүн олон.

irgen
irgen
2021-03-27 10:15

zaluuchuud in nar uzehgui in dee Ardchilsan nam LLC zahiral in Battulga

Зочин
Зочин
2021-03-27 11:16

За үнэн ч юм уу даа хөөрхий сайхан л зохион бичлэг бна.

zochin
zochin
2021-03-27 12:08

Za, setguulchid uls toriin prognoz hiine gej yu baihav dee. Unendee zahialgat setguul zui l niigmiin iim bdal hurgej bgaa shuu. Huulind buren zaachihsan bgaa zuil, zaaltiig uls toriin argaar shoudaad bgaa bolohoos, oor yumgui. Huuli gej bdag bol X.Battulga ner devshih buh erh ni neelttei. Huulia barihgui bol, bid huulind zahirahdah geed hereggui, zugeer l ami amia bodno gegch bolno. Odoogiin tor barj bgaa humuust itgeh yamarch bolomjgui, ard tumniihee toloo yu ch hiihgui

Зочин
Зочин
2021-03-27 13:38

Ард түмэн минь Эвтэй байсан нь дээр.

Зочин
Зочин
2021-03-27 14:13

Зи. Энхболд гэдэг энэ атигар тайган хүнээс Баттулга нь дээрдээ

Зочин
Зочин
2021-03-27 15:14

Хэн ч байсан яахав дээ.

Зочин
Зочин
2021-03-27 17:06

Нээх Е болох гээд улайраад байх юм надад �##�га. Ард түмэн сонговол би шударгаар хийнэ.

Иргэн
Иргэн
2021-03-27 17:06

Ер нь Монголд Еронхийлогчийн хэрэг гэж юу байдаг юм бол? Парламент засаглаж байгаа биздээ. Татварын монгоор ямар ч хэрэггуй нэг хэсэг гарыг тэжээх ямар хэрэгтэй юм бэ?

МОНГОЛ ХҮН
МОНГОЛ ХҮН
2021-03-27 18:14

Иймэрхүү юм зарим хүмүүс ярьж өөрсдөө бая�####�г байх даа хөөрхий.
АН ядаж 1 даргатай болохоо л бод.
Тэгээд хэнийгээ Ерөнхийлөгчид дэвшүүлэхээ өөрсдөө л мэднэ биз.
Хорчингууд өөрсдөө өөрийнхөө хоронд хордчихов доо !!!

Зочин
Зочин
2021-03-27 18:26

МАН АН хоёр л биш бол чөтгөр байсан ч яахав

Бодлын хулгайч
Бодлын хулгайч
2021-03-27 19:50

З.ЭНХБОЛД БОЛ ЧОНО ДОО. САНАА МУУТАЙ ХҮН МУУТАЙ ИСМЭЛ ТАЙЖ БАЙХГҮЙ ЮУ. ҮЕИЙН ҮЕД САНАЖ ЯВ. АРААС ЧИНЬ ХУТГАЛНА ШҮҮ ИНЭЭЖ БАЙГААД........

Зочин
Зочин
2021-03-27 22:14

Нарантуяа Оюунгэрэлийн дэргэд ёстой өгөөжтэй гишүүн байсан шүү.Нарантуяа ч төрийн дээд байгууллагад ажиллахад ёстой боломжтой хүн

Зочин
Зочин
2021-03-27 22:15

Хэзээч хаана ч дэмжих хүнээ л дэмж.Харин ЗИ бишээ

t
t
2021-03-28 01:16

atigar Zika z##luul taarna

Зочин
Зочин
2021-03-28 10:24

Хонгил гэдэг чинь хамгийн увайгүй хүмүүсээр дамжаад явчихдаг юм байна.

АН
АН
2021-03-28 11:03

АН ыг ялагдуулсан энэ хорчин одоо болно оо

Irgen
Irgen
2021-03-28 14:01

Erdene butelguitsen odoo baraa suraggui zugataj biz kk

АН
АН
2021-03-28 14:01

ЁСТОЙ ГОРЬД

Ih sanasan gazar hooson
Ih sanasan gazar hooson
2021-03-28 14:02

Zi bol erdenees dutahgui horchin nuhur tgeed ch hurlin darga bhdaa undesnii eV negdeliig hangaj chadaagui uchraas yalagdsan

Зочин
Зочин
2021-03-28 14:32

Зи мигийн суганы үс мүис-ийн захир�##� гэж б�##�ай юм хууль бус барьж босгосон элдэв юмаа янзлаачээ. Эмнэлэгийн орох гарах, айлын орох гарахыг хааж дураараа саагж юм барингуутаа зидээ найдаад бдаг юмуу хаашайн. Заваан дээрэнгүй бохир бхад л энэ ан ман гэсэн өлөн явдаг бааснууд мөнгөтэй хүнд л дэвсгэр болох юм. Дээр бгаа хэд бүгд сэжгийн �########�лаг юмаа

Зочин
Зочин
2021-03-28 17:08

Баттулга боломжгүй болвол Н. Алтанхуяг нэр дэвших нь АН ыг аврах ганц гарц цаашлаад ковидоос мөнгө хулгайлсан өвчнөөр шоу хийсэн Хүрэлсүхийг уг үндэсээр нь нухчин дарах нигууртай

zochin
zochin
2021-03-28 19:25

Z.Nrarntuya garch irj bbal sain bn.Zavhanaas ter hulgaichuudiig songoj bhaar Narantuyag songoh bsan.Narantuya UIHd bhdaa ch zuv hun bsan.

АН гишүүн
АН гишүүн
2021-03-28 19:51

Зика вирус Ковидоос дор вирус. Жирийн гишүүд хэнд яаж сан�##� өгөхөө Зигийн бодлоор тээлгэгүй байхаа. Мөнгө бус үзэл бодол дийлэх байх

Gishuun bish
Gishuun bish
2021-03-28 20:21

Zaa Zi bolson ni deerdee 65 iig gancaaraa garcgu bolgoj l bsn hundee. Busad ni ch heregtei yumuudaa heregui bgaag ni l harlaa heden jil

ёоо ёоооооо
ёоо ёоооооо
2021-03-28 22:30

Арай ч ийм тайган шиг атигар ерөнхийлэгчтнй болохгүй байлгүй дээ, бурхан минь, Уруул нь ой гутам, хөөрхий бурхан энэ хүнээс бүх юмаа харамлажээ8 тэгээд л дандаа өш санаж явдаг байхаа

Зочин
Зочин
2021-03-29 00:01

Энэ монголд чинь Баттулга, З.Энхболд, Хүрэлсүх гураваас өөр ерөнхийлөгч хийчих хүн �##�га гэж үү дээ ариа юмаа

Zochin
Zochin
2021-03-29 01:22

Ardchilsan nam Erunkhiilugchiin songyyl'd hen ch garsan yalagdah n todorkhoi bolchloo. Tiimees Ardchilsan namd salaavch 100%. Bayarllaa. Sorry, BayarLALAA. L###r gej.. Ass bitch hole pizzdets

Намсрай
Намсрай
2021-03-29 07:10

Зи Энхболд энэ 28 -ны сонгуулийн хуудсаа дугаарлаагүй байсан гэнэ. Номерлоогүй хуудсыг тоолох амархан даа. Цогтгэрэл гараад л ирнэ.

Зочин
Зочин
2021-03-29 23:10

Battulga ny bas l atigar biz dee? kkk Tegeed tsarai ny yag tarvagan hun shig shuu dee.Ali ali ny heregguiee.

Зочин
Зочин
2021-03-30 09:44

Энэ жижигхэн хүн их юм бодчихсон явна, даанч ард түмэн хүлээж авахгүй л дээ нөхрийг

Зочин
Зочин
2021-03-30 12:15

ЭНХБОЛДОО ЧИ ОЛОН НИЙТИЙН САНАА БОДЛЫГ САЙН МЭДЭР. ЧАМАЙГ БОЛ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР ХЭЗЭЭ Ч СОНГОХГҮЙ ШҮҮДЭЭ. НЭГ ТОЙРГООС ГАРААГҮЙ ГЭЭДЛ БОД. ЧИ НЭР ДЭВШВЭЛ АН НОХОЙН БААС Л БОЛНО. ДЭМЖЭЭД НААД БАТТУЛГАА ДЭВШҮҮЛЖ АЗАА ҮЗ. АРАЙ ОЛОН САНАЛ АВНА.

Холбоотой мэдээ

Back to top button