ВИДЕО КОНТЕНТОРОН НУТАГУЛС ТӨРЯРИЛЦЛАГА

С.Бямбацогт: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын газрыг тусгай хэрэгцээнд авсан учраас малчид нүүх шаардлагатай

Баруун гурван аймаг болох Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн нутаг дэвсгэрт баригдах Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажил тун удахгүй эхлэх гэж байна. Гэтэл энэ үеэр УЦС барих газарт бэлчээр нутгаа алдах гэж байгаа малчдын эсэргүүцэл гараад байна. Тодруулбал Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай багийн малчдыг бэлчээр нутгаа чөлөөлж, өөр бэлчээр нутаг эртхэн ол гэх шийдвэрийг уг төслийн нэгжийн албаныхан танилцуулсан хэмээн малчид ярьж байна. Бид энэ асуудлаар тус УЦС-ыг яаралтай бариулахаар идэвхийлэн ажиллаж буй, Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.

-БНХАУ-ЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР, БНХАУ-ЫН КОМПАНИ БАРИНА-

-Баруун гурван аймгийг цахилгаанаар хангах Эрдэнэбүрэнгийн УЦС барих газрыг 2019 онд Улсын тусгай хэрэгцээнд авсан. Одоо төслийг хэрэгжүүлэх гэж байна. Гэвч иргэдийн эсэргүүцэл гарч эхэллээ. Та энэ асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьсан байсан. Хариу өгсөн үү?

-Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг улсын тусгай хэрэгцээнд аваад жил гаруй болж байна. Эрдэнэбүрэнгийн УЦС барих судалгаа тэртээх 1968 онд хийгдэж эхэлсэн байдаг. Монголын төр засаг үеийн үед Эрдэнэбүрэнгийн УЦС барих гэж ажилласан. Миний мэдэхийн 2004 оноос эхлээд УИХ, Ерөнхийлөгчийн сонгууль болгонд нэр дэвшигчид Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барьж, ашиглалтад оруулна гэдэг асуудлыг ярьдаг байсан. Харамсалтай нь ажил хэрэг болохгүй явсаар 2014 онд Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд байхад шахаж байж Эрдэнэбүрэнгийн УЦС барих төслийг нэгжийг байгуулах Засгийн газрын шийдвэр гаргуулж байсан. 1968-2014 он хүртэл үндсэндээ 40 гаруй жил яригдсан. 2014 онд төслийн эхлэл нь тэгж анх тавигдаж байсан түүхтэй. Төслийн нэгж байгуулагдсан ч судалгаанаас хэтрэхгүй басныг 2017 онд Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх Ховд аймагт очиж ажиллах үедээ гарцаагүй барих ёстой, монголчуудад бурхнаас заяасан бэлэг юм байна гэж үзэж буйгаа хэлсэн. Ингээд төслийг эхлүүлсэн. 2018 оноос Эрдэнэбүрэнгийн УЦС барьж байгуулах ТЭЗҮ, судалгаа хийх ажлууд эхлээд, урьдчилсан зураг төсөв хийгдэж эхэлсэн. Одоо бол БНХАУ-ын компаниас сонгон шалгаруулалт хийж, Хятадын хөнгөлөлттэй зээлээр барихаар ажил нь эхлээд явж байна.

-Ерөнхий сайдаас асуулга асуухдаа ямар асуудлууд тавьсан бэ?

-Би 2008 онд УИХ-ын гишүүн болсноос хойш Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулчих юмсан гэж байнга шахаж, бүхий л бололцоогоо шахаж ажилласан. Үндсэндээ У.Хүрэлсүх Ерөнхий сайдын үед энэ ажил эрчимтэй явагдаж, хөрөнгө нь шийдэгдээд, тендер нь зарлагдаад, тун удахгүй сарын дараа гүйцэтгэгч компани тодрох гэж байна. Гэтэл ажил эрчимтэй яваад эхлэх үед орон нутгийн иргэд байгаль орчинд хор хөнөөлтэй, иргэд, малчид хохирох гээд байна хэмээн эсэргүүцэх, улс төрчиж, буруу зөрүү ойлгох асуудал гарч эхэлсэн. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавьсан. Нэгдүгээрт УЦС барьж байгуулах ажлын явц юу болж байна. Тухайн УЦС барьж байгуулахад бэлчээр нутаг нь орж байгаа малчдын асуудлыг хэрхэн яаж шийдэх гэж байгаа талаар, гуравдугаарт УЦС байгаль орчинд сөрөг нөлөөтэй юу, үгүй юу гэдэг асуулга тавьсан. Хариу нь ирээгүй байна. Хариу ирэнгүүт би УИХ-ын чуулган дээр нээлттэй хэлэлцүүлэх бодолтой байна.

-ДӨРГӨНИЙ УЦС-ААС 10 ДАХИН ИЛҮҮ ХҮЧИН ЧАДАЛТАЙ СТАНЦ БАРИНА-

-УЦС байгуулагдсанаар Монгол Улсад ямар үр дүн, нөлөөтэй юм бэ?

-Өмнө нь Дөргөний УЦС байгуулах үед хэрэгтэй юу, хэрэггүй юу гэж олон жил ярьж, эсэргүүцэлтэй тулж байсан. Гэхдээ баригдсан. Өнөөдөр үр дүнд нь баруун бүсгийн цахилгааны 20 гаруй хувийг хангаж байна. 70 гаруй хувийг нь ОХУ-аас өндөр үнээр авдаг. 3-4 хувийг БНХАУ-аас авдаг. Дөргөний УЦС нэг квт эрчим хүчийг 38 төгрөгөөр үйлдвэрлэдэг. ОХУ-аас нэг квт-ыг 250 төгрөгөөр авдаг. БНХАУ-аас 350 орчим төгрөгөөр авдаг. Тэгвэл Эрдэнбүрэнгийн УЦС барьснаар хөнгөлөлттэй зээлээр барих учир зээл дуусах хүртэл тодорхой хэмжээнд үнэтэй байна. Зээл дууссаны дараанаас нэг квт цахилгааныг 38 төгрөг нь болъё гэхэд 50 төгрөгөөр, БНХАУ-аас авч байгаа үнээс 7 дахин, ОХУ-аас авч байгаа үнээс 5 дахин бага үнээр цахилгаан хэрэглэж эхэлнэ. Баруун гурван аймаг, наашлаад Завхан, Говь-Алтай аймгуудыг цахилгаанаар хангах боломж бүрдэх юм. Товчхон хэлбэл баруун гурван аймгийнхан одоо хэрэглэж байгаа тогны мөнгөнөөс тав дахин хямдаар цахилгаан авдаг болно гэж л үзэж байгаа юм. Энэ бол бидний хамгийн том зорилго.

-Дөргөний УЦС баруун аймгийнхны  цахилгааны хэрэглээний 20 гаруй хувийг хангадаг гэж байна. Эрдэнэбүрэн ашиглалтад орвол хэдэн хувийг нь хангах юм бэ?

-Эрдэнэбүрэн УЦС ашиглалтад орсноор баруун гурван аймгийн цахилгааны хэрэглээг 100 хувь хангаад, илүүдэл эрчим хүчээ төвийн бүс рүү нийлүүлнэ. Ер нь баруун таван аймгаа эрчим хүчээр хангачихаад түүнээс хоёр дахин илүү тогийг төвийн бүс рүү нийлүүлнэ гэсэн үг. Үндсэндээ баруун таван аймгийн хэрэглэж байгаа тогноос хоёр дахин илүү тог үйлдвэрлэх юм. Дөргөний УЦС-аас 10 дахин илүү хүчин чадалтай УЦС гэж ойлгож болно.  

-НЭГ БАГИЙН 200 ГАРУЙ МАЛЧНЫ АСУУДАЛ ХӨНДӨГДӨЖ БАЙНА-

-УЦС барих газар гурван аймгийн нутаг дэвсгэрийг хамарч байгаа. Түүний 90 гаруй хувийг Баян-Өлгий болон Увс аймгийн газар нутаг эзэлж байгаа юм билээ. Ховд аймгаас хэчнээн хэмжээний газар хамрагдаад байгаа юм бэ?

-Станц барих, тог үйлдэрлэх төв нь Ховд аймагт, усан сан буюу нуур нь Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн нутаг дэвсгэрт хийгдэх юм. Ховд аймгийн газар нутаг багахан хамрагдана. Ихэнх нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нутаг байгуулагдах юм. Өндөр хавцал, айл өвөлжиж, хаваржиж, мал бэлчдэггүй газар юм.

-Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай багийн малчдын бэлчээр нутаг тэр чигтээ орж байгаа гэж малчид эсэргүүцэж байна?

-Улсын тусай хэрэгцээнд авсан га нь 20 орчим мянга гэж сонссон. Түүнээс хэдийг нь би сайн мэдэхгүй байна. Улиастай багийн нутаг дэвсгэр хамрагдаж байгаа. Нэг сум биш нэг багийн биш, тэр багийн тодорхой тооны иргэдийн бэлчээр хамрагдана гэсэн мэдээлэлтэй байгаа. 200 гаруй өрх гэж сонссон.

-200 гаруй малчин гэсэн үг шүү дээ. Тэдгээр малчид хэлэхдээ “Биднийг хурдхан нүү. Дараагийн бэлчээр нутгаа олж ав. Та нарт нөхөн олговор олгоод байх зүйл ч байхгүй. Хэдэн модон хашаа л байна” гэх зүйл ярьсан хэмээн гомдоцгоож байна?

-Тийм зүйл байх ёсгүй. Төслийн ТЭЗҮ хийгдсэн. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээнүүд хийгдэх ёстой. Ингэхээр хэдэн айл, ямар хашаа саравч, өвөлжөө, байшин барилга байгааг бүгдийг нь тооцоод малчдад нөхөн олговор олгох юм. Улсын тусгай хэрэгцээнд авсан газар учраас малчид зайлшгүй нүүх шаардлагатай болно. Гэхдээ зүгээр нүү гэхгүй. Тодорхой нөхөн олговор зардал мөнгийг УЦС барих төсөв мөнгөнд суулгасан байх ёстой. Энэ төсөл 280 сая ам.доллар буюу 700-800 тэрбум төгрөгөөр босох юм. Дотроо байгаль орчныг нөхөн сэргээх, тэнд амьдарч байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, нөхөн олговор олгох зардлууд суусан байх ёстой. Иргэдийг хохироох ямар ч үндэслэл байхгүй. Иргэдийг хохироохгүй байх талаар би анхаарч ажиллана.

-МАЛЧИД ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙГААГИЙН ЦААНА УЛС ТӨРЖИЛТ БИЙ-

-Малчдын ярьж байгаагаар УЦС барих талаар, тэдний бэлчээр нутаг нь хамрагдах талаар мэдэгдэхгүйгээр улсын тусгай хэрэгцээнд аваад, шийдвэр гаргачихсан. Биднээс санал аваагүй, юу ч мэдэгдээгүй. Саяхан л мэдэж байна гэж ярьж байна?

-Олон жил яригдсан төсөл. Тийм учраас тодорхой мэдээлэлтэй байх ёстой. Эрчим хүчний яам, төслийн нэгж ,Засгийн газар, аймаг орон нутгийн удирдлагууд төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд ард иргэдээ мэдээллээр хангаж, тэдний санал бодлыг төр засгийн бодлого шийдвэрт тусгах үүрэгтэй. Тэр хүмүүс хэрхэн яаж ажилласныг сайн мэдэхгүй байна. Миний хувьд энэ төслийг хурдан хэрэгжээсэй гэдэг үүднээс, баруун бүсийнхэн хямд эрчим хүч хэрэглэдэг болчихвол түүнийгээ дагаад аж амьдрал нь дээшлэх юм гэдэг үүднээс нэг ч гэсэн өдрийн өмнө ашиглалтад оруулчих юмсан гэж боддог. Түүнийг хэрэгжүүлэх нь аймаг, орон нутгийн удирдлага, төслийн нэгжийнхний хийх ёстой ажил. Тэд ажлаа муу хийж байгаа бол тэр хүмүүст хариуцлагын асуудал ярих ёстой.

-Ажлаа эхлэхээс өмнө малчидтайгаа эхлээд ярилцаад, ойлголцоод нэг санаатай болсон байх ёстой шүү дээ?

-Тийм. Зөв мэдээлэлтэй болгох ёстой.

-Тэдгээр малчид хэрвээ УЦС-аа барихаар бол биднийг тэр цементэндээ давхар цутгаарай. Бид Улаанбаатар орж өлсгөлөн зарлана гэх мэтээр маш хатуу шийдлүүд сонгож яриад байгаа юм. Орон нутгийн удирдлагууд нь, төслийнхөн малчидтай ойлголцох ямар алхам хийж байгаа юм бол?

-Миний Ерөнхий сайдаас асуусан асуулгын гол санаа нь энэ. Орон нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх эсэхийг асууж байгаа юм. УИХ-ын чуулганаар асуулгын хариугаа авна. Хэрвээ үнэхээр ард иргэд, малчиддаа буруу зөрүү ойлголт өгсөн бол, төр засгийн бодлого шийдвэрийг ард иргэддээ хүргэж чадаагүй бол орон нутгийн удирдлагууд, төслийн нэгжийн хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Улс орны эрх ашиг, Монгол Улс эрчим хүчний тусгаар тогтнолоо бий болгоё гэж байна. Баруун бүсийн ард түмнийг хэд дахин хямд эрчим хүчтэй болгоё гэж байна. Энэ том бодлогыг ард иргэддээ зөв ойлгуулж, хурдан бариасай гэж дэмжүүлэх ёстой байтал ойлголтоо дутуу өгч байгаа бол хариуцлага хүлээлгэхээс өөр аргагүй. Манай Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын иргэд хурдхан ашиглалтад оруулаач ээ. Тэгвэл бидний амьдрал сэвхийх гээд байна. Суманд ажлын байр алга гэж хэлдэг. Тэгвэл энэ ажлыг Ховд аймгийн удирдлагууд иргэддээ зөв ойлгуулсан байна гэж харж байна. Эрдэнэбүрэн суманд ч гэсэн малчид бэлчээр нь усанд автах, байгаль орчинд тодорхой хохирол учрах асуудал үүснэ. Алдахаасаа илүү хожих нь үнэн. Өгөөжөө өгөх нь илүү юм гэдгийг тэр иргэд ойлгочихсон байна. Гэтэл нөгөө талд нь Увс аймгийн Өмнөговь сумын иргэд ямар санаа зорилготой байгаа юм бүү мэд.

-Та улс төрийн зорилготой гэж хараад байгаа юм уу?

-Улс төрийн зорилготой гэсэн мэдээлэл би бас авсан. Эсвэл тухайн орон нутгийн удирлагууд нь зөв мэдээлэл өгөх талдаа хойрго хандсан юм болов уу. Төслийн нэгжийнхэн ажлаа муу хийсэн юм болов уу. Үүнээс болоод буруу зөрүү ойлголттой байгаа юм болов уу гэж бодож байгаа.

-Улс төржилт гэхээс гадна малчдад нэг асуудал тулгамдаад байгаа юм билээ. Нутаг бэлчээрийн асуудал. Бид нүүхээр боллоо гэхэд очиж амьдрах бэлчээр алга гэж байна. Бэлчээрээс болж нэгнийгээ буудаж хөнөөсөн хэрэг ч гарах болсон. Улиастай багийн малчдын хувьд өөр багийн нутагт очиж амьдарвал бэлчээрийн маргаан үүснэ шүү дээ?

-Түүнийг зохицуулах боломж бий. Мал аж ахуйгаас өөр газар тариалан эрхлэх, өөр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж болох, амьжиргааны тодорхой орлоготой байлгах боломж бий. Зөвхөн малаас биш бусад байдлаар шийдэж болно. Ер нь манай төвийн бүсэд л газар нутгаа булаалцалдах асуудал байдаг болохоос баруун аймгуудад харьцангуй гайгүй. Тиймээс малаа бэлчээх газаргүй болох асуудал үүсэхгүй байх гэж бодож байгаа. Хэрвээ үүсвэл тэдгээр малчдыг амьжиргааны эх үүсвэрээс нь салгахгүй байх, орлоготой нь дүйцэхүйд орлоготой болгох боломжийг Засгийн газар, төр засгаас анхаарч, бий болгох үүрэгтэй. Тиймээс иргэд ямар нэг байдлаар хохирохгүй гэдэгт итгэлтэй байна.

-ХОВДОД МИНИЙ ХАМААРАЛ БҮХИЙ ЦЕМЕНТНИЙ ҮЙЛДВЭР БАРИГДАЖ БАЙГАА НЬ ҮНЭН-

-Малчдын дунд нэг ойлголт байна. Энэ УЦС-ыг таныг бариулах гээд улайраад зүтгээд байна. Тэгээд бүр Эрдэнэбүрэн гэж Ховд аймгийнхаа сумын нэрээр нэрлэх гэж байна гэсэн ойлголттой байна?

-Би баяртай байна. 50 жил яваагүй ажлыг Ерөнхий сайд асан У.Хүрэлсхийн үед өөрөөрөө авторлуулж, ажил нь эхлэх гэж байгаад баяртай байгаа. Ховд, Увс, Баян-Өлгийн аймгаас сонгогдсон үе үеийн гишүүд үүнийг ярьдаг байсан. Тэгвэл өнөөдөр ажил болоод эхэллээ. Байгаль орчин бохирдуулдаггүй тогтой болох ажлыг эхлүүлж байгаа нь маш том буян гэж ойлгож байгаа.

-Таны цементний үйлдвэр Эрдэнэбүрэнгийн УЦС баригдах газрын ойр хавьд баригдаж байгаа гэж ярьж байна. Үнэн үү?

-Цементний үйлдвэр барьж байгаа. Ховд, Увс, Баян-Өлгийнхнийг хямд үнэтэй цемент хэрэглээсэй гэж хүссэн. Өнөөдөр Улаанбаатарт цемент 200 мянга байхад Ховдод 400 мянга, Баян-Өлгийд 450 мянга байдаг. 1000-1700 км цемент тээвэрлээд очихоор зардал нь өндөр. Ховд аймагт цементний үйлдвэр баригдаж байгаа. Тэнд миний тодорхой хамаарал бүхий компани оролцож байгаа нь үнэн. Гадна дотны хөрөнгө оруулагчидтай нийлээд хийж байна. Эхний зорилго бол баруун бүс нутгийн ард иргэдийг хямд үнэтэй цементээр хангах. Хямд цементтэй болно гэдэг хямд барилгын материалтай болно гэсэн үг. Хямд барилгын материалаар хямд байшин барилга, орон сууц, сургууль, цэцэрлэг  барина. Хоёрдугаарт тодорхой хэмжээнд хөрөнгө оруулалт хийж байгаа учраас бизнес, ашиг олох бололцоог харж байгаа. Энэ бол эдийн засгийн үр өгөөж бүхий төсөл.

-УЦС баригдаж эхлэхээр таны хамаарал бүхий цементний үйлдвэрээс цементээ татах байх тийм үү?

-Хэрвээ ашиглалтад орж амжвал тэгэх л байлгүй дээ. Амжихгүй бол хятадаас юм уу Улаанбаатараас авна. Улаанбаатараас 450 мянгын үнэтэй цемент авна. Хятадаас цемент авбал станцын өртөг өндөр болж, тэр хэрээр бидний төлөх зээл нэмэгдэнэ. Хажуугаасаа хямд үнэтэй цемент аваад хэрэглэх юм бол УЦС-ын өртөг багасна. Бидний төлөх зээл багасна. Тиймээс айж ичээд байх зүйл алга.

-Малчдыг бэлчээрээ шууд чөлөөлөөд нүү гэж байгаа нь Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх зөрчиж байгаа үйлдэл болох уу?

-Шууд нүү гэхгүй байгаа. Нөхөн төлбөр, нөхөн олговор олгоод, харилцан ойлголцоод асуудлаа шийдэх ёстой. Шууд чи зайл, чөлөөл гэж болохгүй л дээ. Тэгж хүний эрх зөрчиж болохгүй. Хэрвээ тэгэх юм бол шууд хүний эрх зөрчсөн үйлдэл болно. Нэгэнт төр засгийн бодлого шийдвэр гарсан учраас энэ төсөл хэрэгжинэ. Төр засгийн бодлого шийдвэрийг ард иргэддээ зөв ойлгуулах хэрэгтэй. Тэгвэл иргэд дэмжээд явна. Эсвэл мэдээлэл өгөхдөө мушгиад, улс төржүүлээд байна уу гэдэгт асуудал байна.

-ДӨРГӨНИЙ УЦС БАЙГААГҮЙ БОЛ БАРУУН ГУРВАН АЙМАГ ХӨЛДӨХ БАЙСАН-

-Улс төржүүлээд байна гэж та хэд хэд ярилаа. Үүний цаана хэнийг хардаад байгаа юм бэ?

-Баталгаатай, нотолгоотой биш. Одоо хэлэх цаг нь болоогүй байна. Тавдугаар сарын эхээр гүйцэтгэгч компани тодорхой болно. Тавдугаар сардаа багтаагаад УЦС-ын шавыг тавьчих бодолтой байна. Энэ үед тодорхой болох байлгүй дээ. Тэр үед эзэд нь өөрсдөө гараад ирнэ. Дөрөвдүгээр сардаа багтаагаад би асуулгынхаа хариуг чуулган дээр сонсоно. Нээлттэй, ил тод цацагддаг. Тиймээс ямар асуулт асуулгамаар байна. Юунд санаа зовж байгаагаа надад хэлж болно. Би аль болох олон гишүүдэд хуваарилж өгч асуулгана. Ховд, Баян-Өлгий, Увс аймгаас сонгогдсон гишүүддээ иргэдээс ирсэн асуултуудаа хуваарилж өгөөд асуулгана. Баруун бүсээс сонгогдсон гишүүд баруун бүсийнхээ иргэдийн амьдралыг шийдэхээр гарч ирсэн. Тиймээс татгалзахгүй гэж найдаж байна.

-УЦС барих газарт Увс, Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс  ихэнх нь орж байхад тэр аймгуудаас сонгогдсон гишүүд таг дуугүй байна. Тус аймгаас сонгогдсон гишүүд энэ төслийг дэмжиж, анхаарал хандуулж байгаа юу?

-Бүгд дэмжиж байгаа. Яагаад гэвэл баруун бүс нутагт амьдарч байгаа иргэдийн эрчим хүчийг хямдруулах төсөл шүү дээ. Хямд эрчим хүч хэрэглэвэл иддэг талхнаас эхлээд бараа бүтээгдэхүүний үнэ хямдарна. Ингэснээр тэр ард иргэдийн амьдрал сайжирна биз дээ. АН, МАН байна уу хамаагүй гишүүд дэмжиж байгаа. Дуугарах шаардлага одоогоор байхгүй гэж бодож байгаа байх.

-Энэ бүтээн байгуулалт хэдий хугацаанд хийгдэх ёстой юм бэ?

-Төслөөрөө бол таван жилийн хугацаанд баригдах ёстой. Гэхдээ аль болох 4 жил болгохыг зорьж байгаа. Хэрвээ улс төржөөд, тээг саад үүсгээд байвал хямд үнэтэй эрчим хүч үйлдвэрлэх ажил улам хойшлоод байна гэсэн үг. Сая хэдхэн хоногийн өмнө ОХУ-аас тог авдаг баруун гурван аймаг таг харанхуй боллоо. ОХУ-аас тог авдаг шон унасан. Дөргөний УЦС-аас нэгдүгээр зэрэглэлийн обьектуудаа хөлдөөчихгүй байдлаар хэд хоног ажиллалаа. Хэрвээ Дөргөний УЦС байхгүй бол баруун гурван аймаг тэр чигээрээ хөлдөнө. Айл өрх, албан байгууллагууд хөлдөж, бүх төрийн үйлчилгээ зогсох байлаа. Дөргөний УЦС байсан тулдаа гурван хоног торгоож байж гарсан гэмтлийг заслаа шүү дээ. Оросууд нэг л өдөр тогоо тасална гэхэд бид мөнгөө нэмж төлье гээд гуйна. Хэрвээ бид тогоо өөрсдөө үйлдвэрлэдэг болох юм бол хямд тог хэрэглэдэг болчихно. Баруун аймгууд Монгол Улсын хэмжээнд хамгийн хямд эрчим хүч хэрэглэдэг бүс нутаг болно.

-2021 оны төсөвт хэдэн төгрөг суусан бэ?

-Хятадын хөнгөлөлттэй зээлээр баригдах учраас 2021 оны төсөвт мөнгө суугаагүй. 2022 оноос төсөв мөнгө нь суугаад явах байх.  

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

29 Сэтгэгдэл

  1. Ховдчуудын хүлээж байгаа том бүтээн байгуул####т бол эрдэнэбүрэнгийн цахилгаан станц шүү Оросоос тог авахгүй баруун аймгууд дотоодоосоо эрчим хүчээ хангана гэдэг маш том дэвшил. нутгийн иргэд маш их дэмжиж байгаа шүү ажил нь шуурхай яваасай

    1. Hovd aimgiinhan chini yasan hultsengui yum be, hulhin deer ni tsetseg urguulaad l bdg, hugjuj devsen yum yu ch baihgui, duugaraachee ta nar. tanai aimagt humuusiig ajiltai bolgoson gants ovoo uildver baiguulagdav uu? Hugjil geheer ipotek-iin zeeliin heden oronsuuts bish shuu dee

  2. СЭТГҮҮЛЧИД ТА НАР АЛИВАА АСУУДЛААР ДАНДАА ЮУ Ч МЭДЭХГҮЙ ХЭРНЭЭ ХУДЛАА МЭДЭМХИЙРЧ ЧАЛЧИЖ БАЙДАГ УИХ-ЫН ГИШҮҮД ГЭСЭН МАЛНУУД РУУ ГҮЙДГЭЭ БОЛИОД, ОДОО УХААНДАА ЭНЭ АСУУДЛААР ГЭХЭД УЦС-ЫН ТӨСЛИЙН НЭГЖЭЭС НЬ, ТҮҮНИЙ ДАРГА ЭСВЭЛ АХЛАХ МЭРГЭЖИЛТНЭЭС НЬ ЯРИЛЦЛАГА АВ Л ДАА.

  3. СЭТГҮҮЛЧИД ТА НАР АЛИВАА АСУУДЛААР ДАНДАА ЮУ Ч МЭДЭХГҮЙ ХЭРНЭЭ ХУДЛАА МЭДЭМХИЙРЧ ЧАЛЧИЖ БАЙДАГ УИХ-ЫН ГИШҮҮД ГЭСЭН МАЛНУУД РУУ ГҮЙДГЭЭ БОЛИОД, ОДОО УХААНДАА ЭНЭ АСУУДЛААР ГЭХЭД УЦС-ЫН ТӨСЛИЙН НЭГЖЭЭС НЬ, ТҮҮНИЙ ДАРГА ЭСВЭЛ АХЛАХ МЭРГЭЖИЛТНЭЭС НЬ ЯРИЛЦЛАГА АВ Л ДАА.

  4. Сэтгүүлчид ####иваа асуудлаар дандаа худлаа их мэдэж ч####чиж байдаг УИХ-ын гишүүд гэх энэ Бямбацогт мтийн хуурамч м####нууд руу гүйдгээ болиод, одоо ухаандаа энэ асуудлаар гэхэд УЦС-ын төслийн нэгжээс нь, түүний дарга эсвэл ахлах мэргэжилтнээс нь ярилцлага ав л даа ! ! !

  5. Батнасан гэж нөхөр 2016 онд гарч ирчихээд л би эрдэнэбүрэнг эхлүүсэн гээд байсан 2004 оноос яригдсан асуудлыг. поп уудыг яаана вэ. наад ажлаа хурдан эхлүүлээрэй

  6. Ховд аймаг ч даварцан аймаг юм аа. Дулааны 2 ч дэд станцтай гэж байгаа. Дөргөн гэж нэг УЦС, одоо Эрдэнэбүрэн гэж нэг станц. Бараг бие даасан улс боллоо боллоо. Үе үеийн гишүүдийхэн нөлөө их л байдаг байх даа. Хэдэн жил ашиглах ямар станц юм болоо.

  7. Баруун аймгийнхан энэ УЦСыг бариасай гэж үе үеийн УИХын гишүүдэд захи####ага өгч байдаг.Олон ч удаа шав тавьсан даа.Барих хэрэгтэй.Бямба цогтын ярианд жижиг попроо орчихлоо.Бараг Хүрэлсүх барих гэж байгаа мэтээр ярьчихлаа.Үгүй шүү.Байг####ын ийм сайхан бэлэн тогтоц байхад ашиглахгүй гээд яах юм.Яг одоо УЦС барих газарт хэдэн м####чин байгааг тооцох хэрэгтэй.Түүнээс биш дагаад намираад дарв####заад хуцдаг нөхдийг бол зүгээр бай гэж хэл.Үгүй гэвэл Оросоос авч байгаа цахилгааны зөрүүг төлүүлэх хэрэгтэй.Монголынхоо хөгжил дэвшилд нэмэр болдоггүй юмаа гэхэд нэрмээс битгий болоорой.

  8. Түвшинд чи УЦС ямар ашигтай ажилладагийг мэддэггүй бололтой.Дөргөний УЦС БАРАГ 10 аас илүү жил ашиглаж байна.Ховд аймаг даварсан аймаг биш ээ .Баруун гурван аймаг,цаашлаад баруун 5 аймагт хэрэгтэй юм.Хэдэн жил ашиглах юм бол гэжээ.Д####анг л сайн барьсан байхад усны хүчээр эргэж цахилгаан гаргадаг генератор байхад л боллоо. Генераторыг хаанаас ч аваад нөөцлөхөд тавьчихаж болдог эд.Цахилгааны илүүдэл боллоо гэхэд усаа хааж нөөцлөөд ашигладаг зард#### багатай хямд цахилгаан юм. Нэг аймгаар нь яллах хэрэггүй.Монголын хөгжилд хэрэгтэй юм.Нэг иймэрхүү дэмий юм ярьсан нөхдөөс л сайн сайхан хөгжил дэвшилээ хоцордог юм даа

  9. Усан цахилгаан станц барихыг Увс, Ховд, Баянөлгий ард түмэн мэддэггүй юм. Энэ асуудлыг УБ мэднэ. Энэ улсын том бодлогод бүр тодруулж хэлбэл Монгол улсын Геополитикийн шинж чанартай асууд####д баруун аймгийн иргэд оролцоод ч хэрэггүй, оролцуулах ч үгүй. Ер нь Зүүн аймаг, Төв аймаг. Өмнө зүгийн аймагч байсан ч ялгаагүй. Улсын бодлогыг царцаасны үр дүнд үүсэх хор уршигын хариуцлагын улсын үнэгүй бэлчээр хэрэглэдэг, УБ махаа кг 14000 хүртэл өсгөх ченжийн бодлогод оролцдог, улсаас татвар төлөгчдийн мөнгөөр буц####тгүй тусламж хэлбэрээр зүгээр мөнгө авч суудаг 200 м####чин өрх хариуцах уу. Үгүй шүү.

  10. Улс орон минь хөгжөөсэй, хөгжил бүтээн байгуул####т жинхэнэ ёсоороо хийгдэж ард иргэдэд өгөөжөө өгдөг байгаасай гэж би хүсдэг. Харин хөгжил, бүтээн байгуул####т нэрээр дахин дахин мөнгө иддэг байж таарахгүй.
    Дөргөний УЦС баригдаж байх үед баруун 5 аймгийг эрчим хүчээр хангана, эрчим хүчний гача####аас гарлаа гээд бөөн сүр болж байлаа. Гэтэл бодит байд#### дээр энэ станц ганц Ховдын төвийг ч дангаараа хангаж чадахгүй, ганц турбин л ажилласан гэдэг. Эрдэнэбүрэнгийн УЦС одоо ид ярьж байгаа юм байна. Энэ станцын суд####гаа 1970-аад оноос эхэлсэн байдаг. Барьж болохгүй гэсэн дүгнэлтийг оросууд гаргаж тухайн үедээ хойшлуулжээ. 2007-2010 үед Япончууд суд####гаа хийж байсан. Тэд нар байг####ь орчинд нөхөж баршгүй хохирол учруулж болзошгүй гэсэн дүгнэлт гаргасан гэж яригддаг ч үүнийг нийтэд ил болгодогүй, барина гээд л дайраад байдаг. Зөвхөн байг####ь орчны үнэлгээ нэрийн дор хичнээн удаа мөнгө шамшигдуулсаныг илрүүлж гаргаасай даа ядаж.
    Баруун бүсийг эрчим хүчээр хангах цахилгаан дамжуулах сүлжээ гэж байгуулсан, их сүртэй рекламдаад байдаг байсан. Жил болгоны с####хиар шон нь унаад баруун аймгууд цахилгаангүй болдог. Сүлжээг засна, багана босгоно гээд (засгийн газрын нөөц хөрөнгө) хян####тгүй их мөнгө зарцуулна. түүнийгээ хувааж иддэг л байх даа, уг нь барьсан бүтээсэн гээд байгаа компани нь аясын сахинд ойчоод байдаг энэ чанаргүй байгууламжаа эргэж засаад ийм доголдол гардаггүй болгох хэрэгтэй юм даа.
    Дөргөний УЦС-аас гадна Ховдын Алтай, Үенч сумдын нутагт бас нэг ажилладаггүй усан цахилгаан станц байдаг … гэх мэт ноцтой зүйлс тун олон байдаг юм билээ. Ер нь Ховд зүгийн булайг ууд####б#### д####ай, д####ай … л юм байна лээ дээ.
    Сэтгүүл та бүхэн энэ бүхнийг эрэн сурв####жилж олон түмэндээ мэдээлэл хүргээсэй гэж хүсэх байна.

  11. Pee, ene byambsogtun troll-uud yamar aimaar badartsan garuud baidiim be, “adr tumen medehgui ” ene ter gee l, hovdyg huvichlaad avtsan yum ee haashaa yum … jinhene tsaraig ni harval yu ch medehgui hus l suuj baigaa daa delgetsiin ard

  12. tender olny anhaarald urtuud oligtoi hulgai hiij bolohoo bolison, barisan damjuulah, suljee, zamuud ni hel amnaas salahaa baisan bolohoor mungu tsohih uur neg arga zam haij baigaa amitan yum aa daa …

  13. энэ төлийн захирлаар Бямбацогтын найз ажилаж байгаад чадахгүй буусан тэрнийхээ өшөөг авах гэж төслийн нэгж рүү дайрч байна даа Энэ төслийн удирдагчаар Бямбацогтын хамаар####тай хүн тавьж яагаад ч болохгүй энэ хүн нутагтаа их элэггүй ханддаг баруун тийш аймаг руугаа тавьсан замаа хар хятад эдний компани хоёрын ажлын ялгааг тийшээ явж байгаа хүн болгон мэднэ мөн тавьсан шугам нь унаж б####лаж байсан Манай ховдынхон бол энэ нөхөр болон хамаар####тай этгээдүүд хохон байсан нь өлзийтөй гэж ярьж байгаа. ЧАДАХГҮЙ БАЙЖ ӨӨРИЙН ХАМААРАЛТАЙ ХҮНЭЭР ДАРГА ТАВИХ ГЭЖ УЛАЙРЧ ЯВАА НӨХӨР иймэрхүү өчүүхэн сонирхолтой улс төрчдөөс хол байж энэ төсөл ашигтай явна. Мэдэхгүй юмаа сэдэмхийрэх буруу шүү Бямбацогтоо

  14. Бямбацогт ч Эвгүй гар ш дээ тэгж байгаад Худлаа Улсын хамга########т энэ тэр гэж ярьж байгаад нэг мэдэхэд өнөө Газар нь ####ь хэдийн Эрхэм Ноёнтон Бямбацогт гуайн Хувийн өмч болчихсоон тууж байж мэднэ шүү, Найдваргүй нөхдүүд ш дээ Эд нар ,

  15. Увс аймгийн Өмнөговь сумын оркуудыг битгий сонс тэдэнд төр гэж байдаг улс орон хөгжих хэрэгтэй байна гэдгийг хатуухан ойлгуул б####иар новшнууд ахиухан ашиг хувь төлбөр авах гээд л улайраад байгаа биз

  16. УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАРЬСАН ЗАРДЛАА НӨХӨЖ ДУУССАНЫ ДАРАА ТОГНЫ ҮНЭ НЬ ХЯМДРАХ БАЙЛГҮЙ ДЭН

  17. Hurdan bariad duusaasai. UBSIIN heden shunaltai dorvoduud ulstai uzej tus burdee 100 sayiig salgana geed shunaad suuj baigaa biz. Dorvod hun hun bish 4n shiir mah bish.

  18. Ховдод Манхан, Үенч, Мөнхайрхан сумуудад усан цахилгаан станц гээд баахан бетон овоолсон, ####ь нь ч бүтэлтэй болоогүй. Тэр түүх бүү давтагдаасай даа

  19. Улстөржилгүй барих хэрэгтэй. Шантаажчин гаруудыг илрүүлж шийтгэх хэрэгтэй. М####чид бэлчээргүй болно гэж байхгүй. Нэрий нь барьж д####имдуулагч нарыг шийтгэх хэрэгтэй

  20. Avatar ХУДАЛЧ хулгайч.. яг барив#### тусгай комис гаргаж хянуул.!!! хэлдэг:

    за маш том луйвар шүү… европд үүнээс 2 дахин том станц 60-80$сая д босож байгаа за үсрээл 100 сая$ … 280 гэдэг арай л тэнгэрийн тоо.. наадах чинь лав л 20-30 сая$ иднэ гээл явж байгаа… 5-4 жил барина ч гэх шиг .. хятадууд бол жил хүрэх ч үгүй… удаан ажил хийсэн болж сунжруулж мөнгө идэх арга.. одоогын ш####гарсан арга… нэг тэрбумаар 4*6 м ийн суурь цутгасанаас хоыш нь итгэхээ болисондог..

  21. Erchim huchnii haraat baidlaas garah heregtei shuu dee. Aliin bolgon orost daramtluuldagiin. Ene Byambatsogt surhii suuhei nuhur shig bgaan hamag yumiig hovdruigaa hamaad yavchihdag gej bgaa. Manai aimagt gants iim zaluu bdggui yum bhdaa ###

  22. Энэ том гол дээр хоёрын хооронд жижиг \90Мвт\ юм барих нь үр ашиггүй .Ховд голынхоо хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглах том цахилгаан станци бариарай.Дор хаяж 300Мвт баймаар,эрдэмтэдээ сонсоорой.

  23. Эрдэнэбүрэний / Шишгэдийн / усан цахилгаан станцыг арай хямд, арай хурдан, илүү хүчин чад####тай байгуулах газарзүй геологийн нөхц####тэй, ховорхон боломжтой / бурханаас заяасан / газар юмсан…
    УЦС баригдв#### Ховд сумынхан ус####гаатай хадлан, тари####ан эрхлэх, загас үржүүлэх аял#### жуулчл####ын баазууд байгуулах зэргээр хамгийн илүү хожих байх. Зөвлөж ярилцаад УЦС-аа хурдан эхлээсэй…

  24. Erdeneburenii / Shishgediin / usan tsahilgaan stantsiig arai hymd, arai hurdan, iluu huchin chadaltai baiguulah gazar zui geologiin nuhtsultei, hoorhon bolomjtoi / burhnaas zayasan / gazar ymsan…
    UTsS barigdval Hovd sumiinhan usalgaatai hadlan, tarialan erhleh, zagas urjuuleh aylal juulchlaliin baazuud baiguulah zereg hamgiin iluu hojih baih. Zuvluj yriltsaad UTsS-aa hurdan ehleesei.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button