Нийгмийн

Амралтын өдрүүдэд ослоор хоёр хүн амиа алдлаа

2021.03.26-28-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 705 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 553 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт нэг хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл 

-  Явган зорчигч мөргөх хэлбэрээр –5

-  Онхолдох хэлбэрээр -4

-  Мөргөлдөх хэлбэрээр-3 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

            2021.03.28-ны өдрийн 02.00 цагийн орчимд СХД-ийн 36 дугаар хороо Толгойтын замд суудлын автомашин онхолдож, жолоочийн амь нас хохирсон.

            2021.03.28-ны өдрийн 09.00 цагийн орчимд  Төв аймаг Баян-Өнжүүл сум 1-р баг “Довын гуанз” гэх газар /сумын төвөөс зүүн тийш 55км/ асфальтан замд суудлын автомашин онхолдож, жолоочийн амь нас хохирсон.

Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 179 зөрчил илрүүлсний 148 нийслэлд, 31 орон нутагт тус тус бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.  Эдгээр өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож осол гаргасны улмаас 7 хүний эрүүл мэндэд хохирол учруулсан байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд “Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглосон байдаг. Иргэд, жолооч та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Cialis
Cialis

Retin A Without Prescription Usa

reliable viagra online
reliable viagra online

Zithromax And Heart Disease

cialis 5 mg
cialis 5 mg

Amoxicillin Dosage For Dog

Propecia
Propecia

generic cialis los vegas

candian pharmacy lasix pills
candian pharmacy lasix pills

Worldbestonlinepharmacy

viagra price in usa
viagra price in usa

Direct On Line Doryx Secure Ordering Store Express Delivery Santa Ana

Prednisone
Prednisone

Cialis Generika Preis

priligy generico
priligy generico

achat levitra en fr

gabapentin and tramadol
gabapentin and tramadol

vendo viagra en barcelona

purchase cialis online cheap
purchase cialis online cheap

Cialis Daily 5 Mg Price

Холбоотой мэдээ

Back to top button