Нийгмийн

Тогтоол усанд дөрвөн хүүхэд амиа алдсан хэргийн шүүх хурал 4-5 удаа хойшилжээ

Нэг жилийн өмнө Баянзүрх дүүргийн 26-р хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо Хан талст компанийн ухсан нүхэнд тогтсон тогтоол улсанд дөрвөн хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Эл хэргийн шүүх хурал жил орчим хугацаа өнгөрөхөд 4-5 удаа хойшилж байгаа аж.

Энэ талаар амиа алдсан хүүхдүүдийн эцэг эх сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр амиа алдсан нэг хүүгийн аав Д.Бүрэнбаяр мэдээлэл өглөө.

Тэрбээр “Осол хэрэг өнгөрсөн жилийн тавдугаар сарын 27-нд болсон. Шүүх хурал нь гурав дөрөв буцчихлаа. Хариуцагчаар “Хан талст” компани татагдсан. Компанийн зүгээс ар гэрийнхэнтэй уулзаж байсан.

Шүүх хурал нь яаж шийдэгдэхийг мэдэхгүй байна. Өмгөөлөгч нь ирээгүй, коронавирусаас боллоо гээд л хойшлоод байна. Компаниас сэтгэл санааны хохирол барагдуулна гэж хэлж байсан. Одоогоор барагдуулсан зүйл алга. Буяны ажилд 2 сая төгрөг бэлнээр өгсөн. Дараа нь хоол ундгүй болоод очиж 700 мянган төгрөг авсан. Дараа нь гурван айлд нэг нэг сая төгрөгийн хүнсний тусламж үзүүлсэн” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button