ХУУЛЬ

Б.Хурц прокурорын эсэргүүцэлд “ГОМДЖЭЭ”

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэмээн хоёр жил орчим шалгуулж, шүүгдэж буй ТЕГ-ын дарга асан Б.Хурц, прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд өнгөрсөн оны долдугаар сарын 2-нд анхан шатны шүүхээс ял оноосон. Заримыг нь цагаатгасан. Харин ял авсан Б.Хурц, Г.Эрдэнэбат нар давж заалдаад, анхан шатны шүүх хурлаас гурван сарын дараа хэргээ анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шилжүүлж чадсан.

Өөрөөр хэлбэл хэргээ дахин шалгуулж, ялласан тогтоолыг өөрчлүүлэхээр шүүхэд нөлөөлсөн байж болзошгүй гэх хардлага бий. Ингээд давж заалдах шатны шүүхээс хойш нэг сар орчмын дараа Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч гэнэт л тэднийг батлан даалтад гаргах шийдвэр гаргасан байдаг. Одоо тэд гадуур байцаагдаж буй.

-АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД БУЦСАН ХЭРЭГ ЯАГААД ДЭЭД ШҮҮХЭД ОЧИВ-

Өнгөрсөн оны аравдугаар сард ийнхүү анхан шатны шүүхэд буцаасан хэрэг таван сарын турш нам гүм байж, шүүхийн процесс нь юу болсон нь тодорхойгүй байв. Гэтэл Б.Хурц, Г.Эрдэнэбат нар эл хэргээрээ Дээд шүүхэд гомдол гаргасан шүүх хурал маргааш буюу энэ сарын 31-нд улсын Дээд шүүхэд товлогджээ.Ял оноосон шийдвэрийг нь хүчингүй болгож, анхан шатанд буцаасан байхад Б.Хурц нар яагаад Дээд шүүхэд хандах болов.

Учир нь ялыг нь хүчингүй болгосон 2020.10.29-ний Давж заалдах шатны шүүхийн шийдвэр албажиж шилжихээс өмнө прокуророос эсэргүүцэл биччихсэн аж. Өөрөөр хэлбэл прокуророос Б.Хурц нарын ялыг хүчингүй болгосон нь буруу шийдвэр гэж үзжээ. Тиймээс Б.Хурц нар прокурорын дээрх эсэргүүцлийг эсэргүүцэж Дээд шүүхэд “гомдоод” байгаа нь энэ аж.

-АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД ШИЛЖИХ АВААС ӨМНӨХ ШИЙДВЭР ХЭВЭЭР ҮЛДЭХ ҮҮ

Хэрвээ Дээд шүүхээс Давж заалдах шатны шүүхийн шийдвэр зөв гэж үзвэл хэрэг нь анхан шатны шүүхэд шилжинэ. Буруу байна гэж үзвэл Давж заалдах шатны шүүхээр хэргийг нь дахин хэлэлцүүлнэ.

Хэрвээ энэ хэрэг анхан шатны шүүхдээ дахин буцах аваас тус шүүхээс өмнөх ял оноосон шийдвэртээ үнэнч байх уу, буцах уу гэдэг нь сонин. Хэрвээ ял оноосон өмнөх шийдвэрээсээ буцах аваас эл хэрэгт улс төрийн тохироо хийгдсэн, шүүгчид улс төрчдийн гар хөл болсныг л нотолно гэх өнцөг ч байгаа юм.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

8 Сэтгэгдэл

  1. АВЛИГАД идэгдсэн шүүх, прокуророо цэвэрлэж авах боломж ####га уу? ШҮҮХийн х####дашгүйгээр түрий барьж АВЛИГАЧДАД үйлчилдэг авлигачин шүүгч нартайгаа байх ёстой юм уу? ШУДАРГА ёс ноёрхож байх ёстой шүүх, прокурорын байгууллагууд чинь ялзарсан байна. ҮАБЗ ийн гуравт хуулийн байгууллагуудаа цэвэрлэж авах санаа ####га уу? ТА нарт бол болж байгаа юм уу?

  2. oo bas prokuroriin esergyitseld gomdono gej baidagaa anh udaa sonsloo tsag hugatsaa barah umaa olood 100 jileer orshoold oroh gee yu hurts bol udam muutai ah dyyseeree eruugiin element hundee

  3. энэ сэжигтэн нар ял аваас дахин ийм бузар хэрэг гарахгуй аваас нийгэм нэг эрүүлжих аваас тайван болно,аваас…

  4. чимгээгийн т####ийгаач охины сүнс та нарыг аваад чирээд явнаа нарны доор та нар дийлж байсан . одоо тэр хөл гарнаас чинь чирээд явнаа та нарыг

  5. Яасан их хуулийн цоорхой ашиглаж байна бэ…муу бууны ноход эздийнхээ гайгаар хийсэн лайгаа хурдан эдлэх хэрэгтэй

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button