СПОРТ

100 жилийн шилдэг их хүлэгчийг тодруулж, 100 сая төгрөгөөр шагнана

Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн ээлжит хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэжээ.

Ардын хувьсгалын 100 жилийн түүхт ойг тохиолдуулан “100 жилийн их хүлэгч”-ийг шалгаруулж 100 сая төгрөг, “аймаг, нийслэлийн шилдэг хүлэгч”-ийг тодруулж, 10 сая төгрөгөөр шагнаж урамшуулан, алдаршуулахаар шийдвэрлэсэн байна.

Хүлэгчийг тодруулахдаа холбооноос ажлын хэсэг гарган болзол, шалгуурын дагуу тодруулж, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмаар шагнаж урамшуулахаар болжээ.

Хурлын үеэр 21 аймаг тус бүрээс хүлэгчийг тодруулж, алдаршуулах санал гаргасныг Ажлын хэсэгт хэрхэн шийдвэрлэх талаар саналаа боловсруулж тэргүүлэгчдийн хуралд танилцуулж шийдвэрлэхээр болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-03-29 21:45

Ийм хэцүү үед солиороод байхаа болимоор байна. Энэ мөнгөөрөө цөөн ч гэсэн хэдэн вакцин аваач новшнууд аа

Зочин
Зочин
2021-03-29 22:16

Шилдэг их адууны хулгайч гэсэн үг

Зочин
Зочин
2021-03-29 22:18

Эрдэмтэд маш ядуу

рот
рот
2021-03-29 23:53

Оркууд бага шиг л солиороорой

Зочин
Зочин
2021-03-30 09:50

Идэшний адуу нь үлдээд их хүлэгч нар нь үхээсэй

Холбоотой мэдээ

Back to top button