“Хөл хорионы үеэр 30-39 насны эмэгтэйчүүдэд сэтгэл зүйн тулгамдсан асуудлууд түлхүү илэрсэн”

Хөл хорионы үеийн сэтгэл гутралын талаар СЭМҮТ-ийн эмч Б.Батцэцэгтэй ярилцлаа.
-Цар тахал иргэдийн сэтгэлзүйд хэрхэн нөлөөлж байна вэ?
-СЭМҮТ-ийн дэргэдэх сэтгэцийн эмч нарын баг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 21-27 ны өдрүүдэд цахим орчинд судалгаа явуулсан. Хүн амын сэтгэл түгшилт, гутрал, нойрны өөрчлөлт болон амиа хорлох бодлыг судалсан. Судалгаанд 4333 хүн хамрагдсан бөгөөд 4-5 хүн тутмын нэг нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай байсан. Өөрөөр хэлбэл, 20-23 хувь нь сэтгэл гутрал, түгшилт, нойрны өөрчлөлттэй байна гэж гарсан.
Иргэд халдвар авчих вий, ялгаварлан гадуурхалтад өртөх вий, халдварын улмаас ажилгүй, орлогүй болох вий гэсэн айдас түгшүүртэй байсан.
Мөн бид дэлгэцийн хэрэглээг судалж үзсэн. Гэтэл судалгаанд хамрагдсан иргэдийн 52 хувь нь өдөрт 2-6 цагийг дэлгэцэд зарцуулдаг. 33 хувь нь 6 дээш цагийг цахим орчинд зарцуулдаг байсан. Цахим орчинд олон цаг зарцуулж байгаа иргэд ямар ч шүүлтүүргүйгээр мэдээллүүд авч, маш ихээр бухимддаг. Тиймээс иргэд та бүхэн цахим хэрэглээгээ багасгавал хямралд бага өртөх юм.
-Хөл хорионы үеэр сэтгэл гутралд орсон, сэтгэлзүй нь өөрчлөгдсөн хүмүүс мэргэжлийн эмч нарт хэр их хандав?
-1800-2000 дугаар 24 цаг иргэдэд мэдээлэл өгдөг. Энэ дугаарын дуудлага хөл хорионы үеэр ихэссэн. Коронавирусийн үеийн эргэлзээтэй мэдээллүүдэд иргэд төөрөгдөж, асар их бухимдсан байсан л даа.
Өрхийн орлого нь буурч, 6 дээш цагийг цахим орчинд өнгөрүүлдэг 30-39 насны эмэгтэйчүүдэд сэтгэл зүйн тулгамдсан асуудлууд түлхүү илэрч байсан.
-Хөл хорионы үеэр сэтгэл гутралд орж, сэтгэлзүй нь өөрчлөгдөөд СЭМҮТ-д эмчлүүлж байгаа хүн бий юу?
-Ийм мэдээлэл одоохондоо алга байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
31 surguulin zaluusd huuramch gere ugsun honon bilegt gedeg abgai. bilegt horloh geed 31 surguulinhani oyutan zaluusig dandaa surguulias hoolgoj dajignadag. ishibaldan hund heleed huramch geree uguud luibardah zabdsan shuu.
isbaldan bol bileg abgain hadam ah. ishbaldan hund heleed 31 surguulin oodtei yabaa heden businesman zaluusd huuramch gere ugsun. oodoo oyu tolgoi gere hihgui duusssan.geree geeed neeh huurmach pildaga yu hind uguhgui baijil abaal abaal. yu ugsun yu hisen geel geree mongo geel hunes mongo abdin boldoo.
Битгий худлаа солиороод бай чи