Нийгмийн
Д.Дамба-Очирын ялыг хэвээр үлдээх эсэхийг Дээд шүүхээр хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир Дээд шүүхэд гомдол гаргажээ. Шүүх хурлыг өнөөдөр товложээ.
Тэрбээр ЖДҮХС-гаас “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь дам байдлаар нөлөөлсөн байж болзошгүй гэх хэргээр хоёр жил шалгагдсан юм. Шүүх хурал өнгөрөгч наймдугаар сарын 19-нд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, түүнд 3.6 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хүртэл хугацаагаар хассан юм.
Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурлаар уг ялыг хэвээр үлдээсэн байдаг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.