НИЙГЭМ

ГАЗАР ХӨДЛӨЛТ: Дундговь, Хөвсгөл аймгуудад 3.7-4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Дэлгэр-Эмт багийн “Гашуун худаг” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 11 км-т, Ө-46°13”48.0”, У-106°10”12.0”/ 04.02-ны өдрийн 16:01 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийн ООГФХ-ээс хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн. 

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Бяран” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 68 км-т, Ө-51°51”36.0”, У-98°46”12.0”/ 04.03-ны өдрийн 05:07 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийн ООГФХ-ээс хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн. 

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button