УЛС ТӨР

Зэс, нүүрснээс 2.8 их наяд олох хүлээлт: Гашуунсухайт боомт доголдож, 20 хоноход Засгийн газар юу хийв

ТООН ДҮН: МОНГОЛ УЛС КОВИДЫН АНХНЫ ТОХИОЛДОЛ ИЛРЭХЭЭС 28 ХОНОГИЙН ӨМНӨ ХИЛЭЭ ХААЖ БАЙСАН БОЛ УРД ХӨРШ МАНАЙД 4210 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭНИЙ ДАРАА ГАШУУНСУХАЙТЫГ ХААЖЭЭ

Урд хөршид коронавирүсийн тархалт эрчимжиж эхлэх үеэр Монгол Улс сүр дуулиантайгаар 2020.01.31-нд хилээ хааж байв. Үүнээс 38 хоногийн дараа буюу 2020.03.10-нд Монгол Улсад коронавирүсийн анхны тохиолдол бүртгэгдсэн. Гэхдээ урд хөршөөс гаралтай бус. Агаарын тээврээр ирсэн Францын иргэнээс илэрсэн түүхтэй. Эдүгээ өдөрт 600 тохиолдол давж буй цаг үеэс харахад манай улс хилээ хаахдаа жинхэнэ сүрийг бадруулжээ гэж дүгнэж болно.

Мэдээж бидний энэ байдлыг урд хөршүүд чимээгүй харж л байсан. Тоон дүн хөөж үзвэл, урд хөрш манай дотоодын халдвар 4210-т хүрсэн өдөр буюу 2021.03.16-нд Гашуунсухайт боомт дээр хязгаар тогтоожээ. Гэхдээ дотоодын халдварын тоо өсөж буйгаас болоогүй, Оюу толгойд хоёр батлагдсан тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой юм. Улмаар БНХАУ-ын талаас, Замын-үүд боомтод гуравдугаар сарын 23-наас, Шивээхүрэнгийн боомтод гуравдугаар сарын 3-наас тодорхой хязгаарлалтуудыг тавьж эхэлжээ.

НЮАНС: Туркиоз Хилл Ресурс компаниас Оюутолгойн зэсийн баяжмал бүрэн зогссон талаарх мэдэгдлээ гаргачихаад байхад манай улсын Гадаад яам зөвхөн доголдол үссэн гэх үгээр бүдгэрүүлж суугаа нь ихээхэн харчирхалтай. Нэгэнт үүссэн нөхцөл байдлаа бид саармагжуулсан мэдээллээр хулдах ямар ч шаардлагагүй билээ.

ЗАСГИЙН ГАЗРААС УРД ХӨРШИЙН ХИЛ НЭЭХ АСУУДЛААР АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛСАН Ч…

Засгийн газраас БНХАУ-тай хил хаасан асуудлаар хэлэлцээ хийх ажлын хэсэг байгуулсан ч шуудхан үр дүнд хүрэх хүлээлтгүй байгаа аж. Учир нь, урд хөршүүдийн баримталж буй гол бодлого нь, дотоодын тээвэрлэгчдийг яаралтай вакцинд бүрэн хамруулах, халдвар тархаах эрсдэл эрс намжсаны дараа хилээ нээх байр суурь илэрхийлж буй аж.

Зам-Үүд боомтын тухайд, 2021.04.07-ноос 20-30 автомашин нэвтрүүлэх талаар ярилцаж байгаа ч энэ нь уг бүсээс нэмж халдвар илрээгүй тохиолдолд хэрэгжих аж. Гэвч хоёр хоногийн хугацаанд Замын -Үүд, Дорноговь аймгаас халдвар нэмж илрэхгүй гэсэн ямар ч баталгаа байхгүй юм.

Одоогоор Гашуунсухайт чиглэл дэх нүүрс тээврийнхэн автомашинаа паркалж тавьсан бол Оюутолгой хил нээх асуудлаар Засгийн газартай хамтран, БНХАУ-ын талтай ажиллаж байгаа талаараа онцолжээ. Оюутолгойн зэсийн баяжмал өндөр хамгаалалт дор хил дээр огтын сааталгүй, тусгай замаар шууд зорчдог давуу эрхтэй. Гэтэл огт тасалдаж байгаагүй түүхтэй эл давуу эрхийг урд хөршийнхөн таслан зогсоосон нь ихээхэн анхаарал татах сэдэв юм.

ТӨСВИЙН ОРЛОГО ҮЛЭМЖ ХЭМЖЭЭГЭЭР ТАСАРЧ БУЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДУРДАХААС ЗАЙЛСХИЙЖ, ВАКЦИН РУУ ТӨВЛӨРЧЭЭ

Манай улс 2021 оны төсөвтөө 42 сая тонн нүүрс, 1.4 сая тонн зэсийн баяжмал тус тус экспортолж, уул уурхайн салбараас 3.4 их наяд төгрөг төвлөрүүлэхээр тооцсон. Энэ нь төсвийн орлогын 21.4 хувь юм. Төсвийн орлого нь дутангуут зэс, нүүрсний экспортын дүнгээ өсгөөд төсөөлчихдөг зуршлаа Засгийн газар ковидын үед ч хаяагүй.

Тэгвэл зэс, нүүрсний экспортын биет хэмжээ эдүгээ ямар дүнтэй яваа вэ. УУХҮЯ-наас гаргасан тоон дүнгээр, 2021.03.31-ны өдрийн байдлаар манай улс 6.6 мянган тонн нүүрс, 311 мянган тоон зэсийн баяжмал экспортолжээ. Он гарснаас хойш 90 орчим хоногийн үзүүлэлтээр зэсийн баяжмалын экспорт өөдрөг дүнтэй яваа нь сайн хэрэг. Мөнхүү сүүлийн гурван долоо хоногийн турш зэсийн үнэ буурч байгаа ч 1 тонн тутмыг нь 6500 ам.доллараар төсөвт суулган тооцсон дүнгээс уруудчихаагүй байгаа нь гялгар мэдээ юм. Зэсийн баяжмалаас 1.5 их наядыг олохоор төсөвлөсөн билээ.

Харин нэг тонн тутмыг нь 73 ам.доллараар тооцож, төсөвт суулгасан нүүрсний экспорт үлэмж бага дүнтэй явааг бид дээрх тоон үзүүлэлтээс харлаа. Энэ чигээрээ тасалдал үүсэхэд 1.3 их наяд төвлөрүүлэх тоон үзүүлэлт хэд дахин буурах хүлээлт харагдаж байна.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Хөшигний ар дахь Засгийн газрын хамгийн эмзэг сэдэв төсвийн тасалдал болоод буй. Гэвч мөнгө, төгрөг гуцуухан байгааг лав тэд Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл ил тод үглэх эрхгүй. Хаврын чуулганаар амжихгүй бол ээлжит бус чуулган зарлаж, төсөвтөө тодотгол хийх хүлээлт нэгэнт үүссэн. Төсвийн алдагдал үлэмж хэмжээгээр өсөх гол шалтгаанаар урд хөрш хилээ тодорхойгүй хугацаа, шалтгаант нөхцлөөр хаасан явдал нэрлэгдэнэ.

Хэдэн жолооч нарынхаа хөлсөөр төсвийн орлогынхоо 1/5 хувийг бүрдүүлдэг Гашуун сухайт боомт дээр асуудал үүсээд 20 орчим хонож байхад Засгийн газар шийдэл олоогүй суугаа нь ихээхэн хачирхал төрүүлнэ. Урд хөршийн хувьд ч биднийг жилийн өмнө сүржигнэхэд чимээгүй байсан давтамжаа энэ цаг үед зориуд сануулах мэтээр боомтуудаа яг сайхан гацаажээ. Үүнийг Гадаад харилцааны яам зөөлрүүлж, түр тасалдал үүссэн агуулгаар мэдээлж буй юм.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

19 Сэтгэгдэл

  1. Тэгээд үүнийг сүржигнэж бичихээр хэнд хэрэгтэй юм бэ? Луйварчин сөрөг хүчний захи####агт хор найруулга юм. Тэр баяжм####ыг хулгайхлах уу?

  2. Энэ засагт худ####дааг хэн нь хариуцдаг юм бээ? Худ####дааны с####бараар дамжуулан Монгол улсын эдийн засгийг самраад дууслаа. Хариуцлаггүй ####бан туша####тнуудад яагаад хариуцлага тооцдоггүй юм бээ? Эдийн засаг сүйрч байхад юм хийхгүй байна гэдэг чинь санаатайгаар хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байгаа юм бишүү?

  3. Батцэцэг сайд худ####даа хариуцаж чадахгүй юм бол ажлаа өгсөн нь дээр дээ. Танаас болж эдийн засаг сүйрч байна.

  4. Оюун-эрдэнийн засгийн газар сул,дорой чадваргүй байна. Улс орон,ард түмэнд гай болхоосоо өмнө больчихвол яасан юм.

  5. Цагийн байд#### тааруу байхад иймэрхуу суржин юм бичиж байх хэрэг юу байдаг юм бол. Гэрийн орлого муудахад хуухдууд нь баярлаж хоороод гэр орныхоо асуудлыг бу######д дэлгээд, орон гэрээ муулаад явдаггуй л юмсан. Таны амьдр#### ч байнга хувирч л яваа, бага ч болов эх орноо бодоод, муудахад бухний туруунд тавихаа болиоч

  6. МАН-ын ЗГ ЕС Оюунэрдэнэ нэг л их том том юм ярьсан Мэдэгдэл хийсэн Нөхөр яваад л байгаа Дампуурсан ЭЗ-г босгоно гээд л Х####дварыг хян####таасаа ####даж Улс орон даяар тарааж Иргэд ээ баахан Хятад вакцинаар бөмбөгдсөн гэтэл үнэн чанартаа Урд Хөрш Хил га####иа хаагаад нилээд удаж байгаа Хүнс Өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадаж Иргэдийн худ####дан авах чадвар улам л муудаж байдаг ЗГ ЮУ Ч ХИЙХГҮЙ БАЙНА Ш ДЭЭ

  7. Оюун-Эрдэнэ энд буруугүй ээ. Өмнөх Засгийн газрын дампууруулсан, данс нь улайсан эдийн засаг хүлээж авсан. Засагт мөнгө байхгүй. Дээрээсээ.нь Хятад хилээ хаагаад, Монголын эдийн засаг туйлын хүнд байна. Хятадаас 100% хамаар####тай улс одоо явав. Юу ч хийж чадахгүй

  8. Бидэнд популизм хэрэггүй.Жинхэнэ ажил хийвэл хийсэн шиг хийдэг асуудлыг Э/З аа элгээр нь хэвтүүлэхээс нь хамга####ж чаддаг засагл#### хэрэгтэй байна.Дэндүү сул дорой засгийн газар л харагдаад байна даа.Урьдахь 4 жилийг сөрөг хүчиндээ нялзааж өнгөрөөв.Одоогийн энэ 4 жилийг Ковидод тохох нь тоторхой болов.Унасан бөхөд ш####таг мундахгүй гэдэг шиг юм болж байна даа.Болоогүй ерөнхийлөгчийн сууд#### авах гээд өдөр болгон попроод байх юм.Асуудлыг шийдэхэд 63 сууд#### ханг####ттай баймаар юм

  9. Х####двар энэ эрчээрээ үргэлжилвэл дараагийн 10 хоногт 6000 хүн х####вар авч, 250000 хүн вакцины эхний тунг хийлгэж х####дварын эсрэг сүргийн дарх####аа 34 хувьд хүрч х####вар хурдан тархсан хэвээр байх дүр зураг харагдаад байна. Гэтэл манай МАН-ын нялх Сэнгүүнүүдийн хийж байгаа ажил үр дүн муутай мөнгө угаасан шинжтэй болоод явчихлаадаа. Яав#### Зүгээр вэ гэхээр маш яар####ттай 10-14 хоногийн хатуу хөл хорио тогтоовол х####двар 2 дахин багасаж дарх####аажуулл####т амжилтан хүрч магадгүй. Үйлдвэрлэлийн гол с####барууд дэглэмээ бариад ажиллаж байна. Худ####даа үйлчилгээгээ хян####ттай явагдаж байна. ЭЗ унах нь ойлгомжтой юмыг зэрэгцүүлээд явна гэдэг бараг худлаа. АНУ, Орос, Европ мэтийн үйлдвэрлэгч орнууд зэрэгцүүлээд явж чадна. манайх өөрсдөө вакцин хийдэггүй гуйлгаар явж байгаа учраас хөл хориогоо яс хийгээд вакцинжуул####тай хийсэн дээрээ. Төр засгийн толгойд туршлагатай тулахтай хүн гаргахгүй бол энэ бошигыг х####ах з####уучууд самар өгөх нь байна шүү.

  10. УБ т хян####тгүй тарж бн.орон нутаг руу хулгайн замаар өдөр шөнөгүй явж бн.Төрийн шийдвэр буруу явсаар гаднаасаа түгжүүллээ дээ.

  11. Oyun-Erdene chadakhgyi bsan bol chadakh um shuig tsarailj ajil avakh yamar khereg bsan um. Barag khysekhgyi baikhad n’ shuud tulgaad ugchikhsun umuu khaashaa um. Ugaasaa zuvluj bgaa khymyyst n’ avakh um baikhgyi. Nuguu mundag olon jiliin strategy tuluvluguu bichsen ulsuud n’ manai zakh zeel Khyatadaas khamaaralgyi geed yariad suuj bdg um baukh chin bilee. Tegekheer oilgomjtoi shyy dee. Jookhon ajliin turshlagatai, turiin ajil khiij bsan khymyyst ene zasag turuu ugvul taarna. Umnu manai ulsad togtson khuuli togtoomj murddug, bielyyldeg, kheregjyyldeg jishig baikhgyi bolsoon. Lifteer ugsugsud uls orniig samarch duusch bna doo. Khil neegdvel zygeer khurdkhan ####akh min’ gj bodogddog bolloo zygeer.

  12. 2014 онд баригдаж дууссан Тавантолгой Гашуунсухайтын төмөр зам байсан бол олон тээвртийн жолооч ослоор амь үрэгдэхгүй байг####ь орчин баясаж эх эдийн засаг илүү сайн байна.Гэвч танк орж ирнэ гээд түүнийг ард түмэн дэмжээд өнгөрсөндөө. Одооз үүний төлбөрийг ядуур#### төлж байгах

  13. Өмнөх гадаад явдлын сайд Ц мөн чадвартай байсан Хятадын сайд Ван и тэй сайн харьцаатай байлаа

  14. Battsetseg said gadaad hariltsaanii olon salbar hariut###g ym ! Gants EZ bish! Harin minii bodloor bol ter olon turiin agentlag geed hereggui baahan sul tsalintuud tejeej bhaar Gadaad hudaldaanii yamiig sergeej baiguulaad jinhene mergejliin humuusiig ajiluulj baival EZ.t tustai bh bolno iim yam bvl gadaad taldaa ch ner hundtei baih yostoi!!! Unuudur bol geriin hatavchin havchuulsan baidaltai bgaa n gadaadiin adil yamduudad ymarch ner hund hundlel olohgui bgaag erh bish uhaarah tsag n bolson busuu!!!

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button