НИЙГЭМ

Амралтын өдрүүдэд ослын 481 дуудлага бүртгэгдсэнээс 11 явган зорчигч мөргүүлжээ

2021.04.02-04.04-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 699 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 481 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 15 хүн гэмтсэний 1 хүүхэд байна.

Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл 

-  Явган зорчигч мөргөх хэлбэрээр –11

- Мөргөлдөх хэлбэрээр -2 бүртгэгдсэн байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 166 зөрчил илрүүлсний 123 нийслэлд, 43 орон нутагт тус тус бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо явган хүний гарц гармаар зам хөндлөн гарах, ойртон ирсэн тээврийн хэрэгслийн урдуур гүйхгүй байх, Орон нутгийн замд мотоциклтой хөдөлгөөнд оролцох үедээ техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

ТАНЫ АМЬ НАС, ТАНЫ ГАРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button