Нийгмийн

ТАНИЛЦ: Иргэншлээсээ татгалзсан, сольсон найман монгол сүмоч

Мэргэжлийн сүмогийн дэвжээнд дахин гялалзан, озеки цолоо эргүүлэн авсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ иргэншлээсээ татгалзан, Япон улсын иргэн болох хүсэлт гаргаад байгаа билээ. Хэрвээ түүний хүсэлтийг Ерөнхийлөгч зөвшөөрвөл Тэрүнофүжи иргэншлээ сольсон найм дахь монгол сүмоч болох юм. Одоогоор хэн, хэн ямар шалтгаанаар иргэншлээ солиод буйг сонирхуулъя.

-Хакүхо М.Даваажаргал

-Мэргэжлийн сүмогийн их аварга, Хакүхо М.Даваажаргал 2019 онд Японы иргэн болж, иргэншлээ сольсон. Мэргэжлийн сүмогийн олон олон дээд амжилтыг шинэчилсээр яваа Хакүхо зодог тайлсныхаа дараа дэвжээ өвлөн, удирдахаар төлөвлөж байгаа гэдэг.

М.Даваажаргал энэ сарын башёг бэртлийн улмаас өнжсөн. Хакүхо өнгөрсөн оны наймдугаар сард өвдгөндөө мэс засал хийлгэсэн юм.

-Какүрюү М.Ананд

-Мэргэжлийн сүмогийн 71 дэх аварга Какүрюү М.Ананд 2020 оны арванхоёрдугаар сард албан ёсоор иргэншлээ сольсон. М.Ананд энэ оны гуравдугаар сард бэртлийн улмаас зодог тайлсан юм.

-Кёкүтэнхо Н.Цэвэгням

-Мэргэжлийн сүмогийн дэвжээнд хүч сорьсон “Алтан хараацай”-нуудын нэг Кёкүтэнхо Н.Цэвэгням 2015 оны долдугаар сард зодог тайлсан. Улмаар 25 жил барилдсан замналаа өндөрлүүлж, иргэншлээ сольсон юм. Зодог тайлсныхаа дараа “Томозүна” дэвжээг өвлөөд байгаа билээ.

-Асасэкирюү Б.Дашням

-Мэргэжлийн сүмогийн дэвжээнд тод мөрөө үлдээсэн Асасэкирюү Б.Дашням 2017 онд зодог тайлсан. Улмаар төд удалгүй иргэншлээ солин, Японы иргэн болсон юм. Өдгөө тэрбээр “Такасаго” дэвжээний дараагийн эзнээр тодрон, удирдаж байгаа билээ.

Кёкүтэнзан Б.Энхбат

-Н.Цэвэгнямын хамт мэргэжлийн сүмогийн дэвжээнд Монголоос анх хөл тавьсан Кёкүтэнзан Б.Энхбат 2005 онд Япон улсын иргэн болж, хоёр жилийн дараа зодог тайлсан. Зодог тайлсныхаа дараа сүмогийн холбоонд үлдээгүй, Германыг зорьсон юм.

Шотэнро Д.Нямсүрэн

-Монголын сүмоч Шотэнро Д.Нямсүрэн Япон улсын иргэншил 2017 онд авч, үүнээс удалгүй гурван жилийн дараа зодог тайлсан. Тэрбээр өдгөө сүмогийн дэвжээнд Касүгаяама ояката гэдэг нэрээр ажиллаж байгаа юм.

-Токитэнкү А.Хүчитбаатар

-Өндөр цолд хүрэх ирээдүйтэй, ур чадвартай гэгдэж явсан Токитэнкү А.Хүчитбаатар 2014 онд иргэншлээ сольж, Японы иргэн болсон. Харамсалтай нь, ганцхан жилийн дараа буюу 2015 онд цусны хорт хавдар тусан, дараа жил нь зодог тайлсан. Ингэснээр дэвжээ удирдах эрхтэй Монголын анхны сүмоч болсон юм. Харамсалтай нь, Токитэнкү А.Хүчитбаатар ердөө 37 насандаа нас барсан.

-Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ

-Озэки цолоо эргүүлэн авч, аварга болохын төлөө дахин мацаж буй Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Монгол Улсын иргэншлээсээ татгалзаад буй. Зодог тайлсныхаа дараа дэвжээ удирдах, сүмод үлдэх хүсэлтэй байгаа тул ийм шийдвэр гаргасан гэнэ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

9 Сэтгэгдэл

  1. Заяасан эх орноо солих нь хувь хүний асууд####. Харьд яваад хэдэн сар болоод нутгаа санаг####зан эх нутгийнхаа барааг харах хамгийн сайхан байдагсан. Хэдийгээр гадны хөгжилтэй орнуудтай хөгжлөөрөө харьцуулахын аргагүй ч эх орноороо бахархаж, эх орноороо омогшиж явах шиг сайхан юм байхгүй. 1990 ээд онд олон хасаг иргэд казакстан руу иргэншлээ сольж гарсан. Хэдэн жил тэнд амьдраад олон хасаг иргэд буцаж ирсэн боловч монгол улсын иргэншлээ сэргээж чадаагүй л байгаа. Баянөлгийгээс гарсан УИХ ын гишүүн энэ асуудлаар ерөнхийлдөгчид хандаж, иргэншлийг нь сэргээж өгөх хүсэлт гаргаж байсан. ИРГЭНШИЛ бол тоглоом биш. Дахиж монгол улсын иргэншлээ сэргээнэ гэж байх ёсгүй.

  2. Энэ нь дээр шүү. Тэгэхгүй бол энд ирээд лай болоод улстөрөөс авахуулаад орохгүй юмгүй. Орохоороо олигтой юм хийхгүй дандаа заваарна. Бөх гэдэг чинь төрлөөсөө ш####тга####ахгүй бүгдээрээ л####ар юмнууд байдаг юм байна. Больё зүгээр….

  3. Энэ нээх сүйдтэй асууд#### биш дэлхий дээр өдөрт хэдэн мянгаараа болдог л зүйл харин ч ингэх нь манайд хэрэгтэй.

  4. Оршин суух газраа чөлөөтэй сонгох, ####ь улсын иргэн болох нь хүний хувийн хэрэг л дээ. Харин нэгэнт Япон улсыг Монголоос дээр гэж шилээд явж байгаа бол тэдгээр эрхмүүд Монгол улсын гавъяат, хөдөлмөрийн баатар цолыг эргүүлж барьчихаад явсан нь дээр байгаагүй юм болов уу? ! Тэр цол Японд хүчингүй биз дээ?

  5. Доогуур зиндаануудад бидний мэдэхгүй иргэншлээ сольсон нь зөндөө гэсэн. Мэдэхээс Рүёо Санчирболд.

  6. Амьдр####гүй, луйварчиддаа дарлуулсан, кастын систем үйлчилж хаад ба боол хамжлагат нийгэм ноёрхсон сүйрч мөхөж буй улсаас соргог сортоотой з####уус нь дайжихгүй яахав дээ.

  7. Ээдээ энд ирсэн Аса,Кюкшү 2ыг мөн ч хэлэх хэлэхгүйгээр дайрах юм!Бараг тэдний зөв байхаа!

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button