УЛС ТӨРХууль

Д.Батбаярын 32 тэрбумын хэрэг шүүх, прокурорын дунд шиддэг “бөмбөг” болов

УИХ-ын гишүүн асан, Кёкүшюзан Д.Батбаярын БНХАУ-ын “Евроази интернэшнл инвестмент групп” -ээс залилан мэхлэх замаар 32.7 тэрбум төгрөг авсан баримтыг манай сайт 2020 оны наймдугаар сард дэлгэж байв. Хамгийн сонирхолтой нь, Кёкүшюзан Д.Батбаяр нар нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан С.Батболд, Тэргүүн шадар сайд асан Н.Алтанхуяг, Шадар сайд М.Энхболд, Монголбанкны Ерөнхийлөгч асан Л.Пүрэвдорж нарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн албан бичиг, батламжууд үйлдэж, урд хөршийн компанид Монголын газрын зургийн нэгээхэн хэсгийг илгээн “Засаглан захир, казино, банк байгуул, 80 жил үнэгүй ашигла, өвлүүл” хэмээсэн байдаг нь ихээхэн анхаарал татдаг билээ.

Уг хэргийн шалгалтын ажиллагаа манай мэдээлэл цацагдсанаас хойш хоёр сарын дараа буюу 2020 оны аравдугаар сард шүүхэд шилжсэн байдаг. Түүнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрөөд байна.

Баримтат мэдээлллийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ уншина уу.

Гэвч энэ хугацаанд хэрэг шүүхээр шийдэгдсэнгүй. Шүүхээс уг хэргийг 3-4 удаа прокурорт буцаасан байна. Д.Батбаяр энэ залилангийн хэргээс гадна Богдхан уулын Арцатын болон Чулуутын аманд нийт 65.5 га газрын ашиглах зөвшөөрөл авч, төрд их хэмжээний хохирол учруулсан. Улмаар Арцатын аманд орон сууцын хороолол барихдаа улсын заан Ч.Батзоригтой нийлж бусдыг залилан мэхэлсэн гэх хэргээр мөн шалгуулж буй. Тиймээс энэ хоёр хэргийг нь өнгөрсөн нэгдүгээр сард нэгтгэж шалгахаар болсон юм.

Шүүхээс хэргийг прокурорт буцаагаад байгаагаа тайлбарлахдаа уг хэргүүдэд холбоотой гэрчүүдээс дахин асуух зүйл байгаа гэх мэт аар саар шалтгаан хэлдэг гэх. Угтаа бол түүний холбогдсон 32 тэрбумын залилангийн хэрэг нь бараг нотлогдчихсон. Шүүхийн шийдвэр гаргахад л бэлэн болсон юм байна.

Гагцхүү нэгтгэчхээд байгаа Арцатын амны газрын залилангийн хэргээсээ болоод ийнхүү шийдэгдэхгүй буцах шалтаг болоод байгаа бололтой. Сэтгүүлчийн хардах эрхийн хүрээнд дүгнэвэл эл хэрэг ийн удааширч, шийдэгдэхгүй эргэж буцаж байгаа нь ямар нэг нөлөө орсон байж болох ч талтай.

Яг одоогийн байдлаар энэ хэрэг дахиад прокурорт хянагдаж байна. Уг нь шүүхээс прокурорт буцаасан хэргийг хуулийн хугацаа болох 14 хоногийн дотор хянаад дахин шүүхэд шилжүүлэх ёстой байдаг аж. Гэвч эл хугацаа хэдийн өнгөрсөн. Хэрэг нь Нийслэлийн прокурорт “царцжээ”.

 

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

6 Сэтгэгдэл

  1. Ажил хийж, хүн ардаа ажлын байр, байраар хангаж яваа хүмүүсээ муулах сэтгэлгээг сэтгүүлчид дөгөөж байна уу Бодоорой. Зүтгэлтэй хүмүүсээ эрээн бараан болгоод байв#### Та бидний амьр#### доошлоод л хятад зэрэг хөршүүд дээшлээд байх болно. Сүүлийн үед өмчтэй бүхэн рүү дайрч коммунизмыг сан####гаж өмч хөрөнгө хура####гах ур####даанд шүүгчдийг ашиглах санаа өвөрлөгчид байна шүү

  2. Хүүе тэгээд хүмүүсин гарын үсгийг хуурамчаар үйлдээд з####илан хийж байгаа хулгайч хүмүүст ц####ин өгч байгаагаараа зөвдөх үү? Эгвэл бүх ажил олгогчид хүссэнээрээ хулгай з####илангаа хийг л дээ. Хуцах юмаа зөв олж хуцна шүү!!!!!!!

  3. Энэ махан бөмбөг явдаг жорлон яаж ч з####илж хулгайлж мэдэх этгээд шүү. Холхон байхад гэмгүй этгээд гэдэг юмдаа

  4. Монгол орныхоо газар нутгийг ихээхэн хэсгийг 80 жилийн хугацаанд түрээслэх хуурамч бичиг баримтыг төрийн өмнөөс хийж мөнгө гадныхнаас тэр тусмаа Хятад улсын компаниас авна гэдэг ямар аймшигтай гэмт хэрэг вэ. Арайч дээ.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button