Нийгмийн

О.Амгаланбаатар: Covid-19 уушгинд хүрч, хатгаа болжээ

Жүжигчин О.Амгаланбаатар коронавирусийн халдвар авчээ. Энэ тухайгаа тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн юм.

Тэрбээр “ХӨСҮТ-д Covid-19 уушгинд хүрч, хатгаа болсон байдалтайгаар хүндрүүлж ирчхээд хөгийн царайлаад хэвтэж байна. Юу юу ч гадуур болоод байгаа юм. Юу эс бодогдох билээ.

Ойрын өдрүүдийн үйл явдлаас эрүүл мэнд эрхэм баян гэсэн үгний үнэ цэнийг уушгиндаа тулгаж ухаарлаа. Бас бүгдээрээ нөхөрлөлийн тухай дахин нэг бодож үзэх хэрэгтэй боллоо. Сархдын хэрэглээ асар өндөр байгааг эргэж нэг харах ёстой байх. Материаллаг зүйл, махан биеийн хэрэгцээнээс илүү ухамсар, ухааны тал дээр нийгмээрээ анхаарах ёстой санагдлаа. Тэгээд ер нь эцэст нь бие биенээ хайрладаггүй юмаа гэхэд бусдад их гомдолгүй, бусдыг бас их гомдоолгүй мөрөөрөө салганаж яваад жамаараа 60,70 хүрээд өнхөрчих нь зөв юм байна гэж би л хувьдаа бодох боллоо. Үүнийг сургамж гэж харалгүй, өөртөө юу ч наалгүйгээр хүн муулж муулчхаад бахь байдагтаа хэвээр үлдвэл байсхийгээд л иймэрхүү хэцүү мэдээ сонсогдох биз ээ. Бид ер нь хүний тухай ам уралдан ярьдаг мөртлөө өөрийнхөө өөний тухай ярих тун дургүй. Үүнийгээ л больё.

Энэ ковид чинь хүндхэн тусвал зүгээр нэг ханиад биш байна шүү, толгой асар хүчтэй өвдөж, амьсгал давчдаад тун хүнд байна. Энгийн нэг ханиадыг л дэлхий даяараа цар тахал гэж сүржигнэхгүй байлгүй дээ. Энд эмч нар эрвийх дэрвийхээрээ хүч хүрэлцэхгүй ч хичээж байна. Эсэн мэнд эргэн уулзахын тулд идэвхтэйгээр вакцинаа хийлгээрэй. Тэгээд салганаж яваад эдгэчихвэл санаа амар сайхан аялж зугаалъя та нартайгаа” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-06 09:22

Бага дээр нь яар�##�тай арга хэмжээ авах хэрэгтэй шүү. Хүндрүүлвэл б�##�рах эд байна лээ.

ХУРДАН ЭДГЭЭРЭЙ
ХУРДАН ЭДГЭЭРЭЙ
2021-04-06 09:35

УУШГИА ТЭЛЭХ АМЬСГАЛЫН ДАСГАЛ ГЭЭД ЯПОНЧУУДЫН ХИЙДЭГ ЭНГИЙН ДАСГАЛЫГ ГОЛОЛГҮЙ ХИЙГЭЭРЭЙ. ӨВДСӨН БҮХ ХҮМҮҮС ХИЧЭЭГЭЭРЭЙ, ХУРДАН ЭДГЭЭРЭЙ

иргзн
иргзн
2021-04-06 10:31

хожимдсон Ухаар�##� гэх үү

Зочин
Зочин
2021-04-06 10:34

Уушгины хатг�##�гаа хүндэрвэл дороо чадарна даа
Яана аа

Холбоотой мэдээ

Back to top button