ДЭЛХИЙ

Хойд Солонгос цар тахлын улмаас Токиогийн олимпд оролцохгүй

Умард Солонгос коронавирусийн цар тахлын улмаас Токиогийн олимпын наадамд оролцохгүй болсноо мэдэгджээ. Тус улсын спортын яамнаас ажиллуулдаг веб сайт дээр мэдээлэхдээ энэхүү шийдвэрийг үндэсний олимпын хороо гуравдугаар сарын 25-нд хуралдаж “КОВИД-19”-өөс тамирчдаа хамгаалахыг илүүд үзэн гаргасан хэмээсэн байна.

Өмнөд Солонгосын Нэгдлийн яам мягмар гарагт (2021.04.06) мэдэгдэл хийхдээ Умард ийм шийдвэр гаргасанд харамсаж байна гэжээ. Сүүлийн үед хоёр улсын харилцаа холбоо муудсан бөгөөд Нэгдлийн яам Токиогийн олимпыг нөхцөл байдлыг сайжруулах боломж хэмээн харж байсан юм.

Японы Олимпын сайд Тамаяо Марукава сэтгүүлчдэд хэлэхдээ хэрэг явдлын тодруулж байгаа гээд одоогоор мэдэгдэл хийх боломжгүй хэмээжээ.

2018 оны Пёнчаны өвлийн олимпд Умард Солонгос 22 тамирчны хамт засгийн газрын албан тушаалтнууд, сэтгүүлчид, 230 хөгжөөн дэмжигчдээс бүрдсэн баг явуулсан. Тус жилийн өвлийн олимпд Умард болон Өмнөд Солонгос цэнхэр далбаа дор жагссан билээ.

Эх сурвалж: CBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Үхсэн ардчиллыг булшилъя.
Үхсэн ардчиллыг булшилъя.
2021-04-06 14:36

Маш зөв. Улс орны дарга,сайд нар ингэж эх орон, ард түмнээ хамга�##�даг байхад манай дарганцрууд эдийн засаг энэ тэр гэж дэмийрч байгаад х�##�дварыг яаж �##�даж байна вэ? Хар м�##�нуудаа. Яагаад 90 сая хүнтэй вВьетнамд манайхаас хэд дахин бага х�##�двартай байна вэ? Тэнд сахилга хариуцлага байгаа бөгөөд золбин үхээрийн ардчил�##� байхгүй учраас тийм байгаа юм.

Холбоотой мэдээ

Back to top button