Нийгмийн
“Алтаргана-2020” наадам ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарт болно

Буриад зоны урлаг, соёл, спортын “Алтаргана-2020” их наадам 2020 онд зохион байгуулагдах байсан ч цар тахлын улмаас хойшлогдсон билээ. Тэгвэл 14 дэх удаагийн “Алтаргана” наадам 2021 оны долдугаар сард ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарт зохион байгуулагдахаар бэлтгэл ажил эхэлсэн байна. Наадмын бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төлөөлөгчид оролцсон цахимаар хуралджээ.
Сонирхуулахад, уг наадам нь анх 1994 онд буриад дууны “Алтаргана” нэртэйгээр Хэнтий аймгийн Дадал суманд зохион байгуулагдсан бөгөөд хоёр жил тутам болдог юм.