Нийгмийн
Таван настай охиныг дайрсан жолоочид 1.6 жилийн хорих ял оноов

Таван настай охин явган хүний гарцаар гарч яваад дайруулсан хэрэг өнгөрөгч оны аравдугаар сарын 05-ны өдөр гарсан. Хэргийг сануулбал, Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Яармагийн эмнэлгийн хойд замын явган хүний гарцаар явж байсан Б, О нарыг жолооч Б мөргөж, хамт явсан хоёр хүүхдийн нэг нь амь насаа алдсан.
Харин өчигдөр тус хэргийн шүүх хурал Хан-уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, жолооч Б-д 1.6 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гарлаа. Мөн жолоо барих эрхийг нь 6 жил хасав.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.