Нийгмийн

ҮХЦ-д “өөрийн хүнээ” авч үлдэх Ерөнхийлөгчийн санаархлыг эрх баригчид “тас цохив”

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар  “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн. Улмаар хүлээж авах боломжгүй гэж үзсэн юм.

Харин өнөөдөр байнгын хорооны уг саналыг чуулганы хуралдаанаар хэлэлцлээ. Улмаар гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн гар өргөж санал хураая гэсэн горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжлээ.

Ингээд Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай 2021 оны УИХ-ын 31 дүгээр тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломгүй гэсэн Хууль зүйн байнгын хорооны саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад 82.8 хувийн саналаар байнгын хорооны санал дэмжигдлээ. Ингэснээр Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй.

Ерөнхийлөгчийн хоригийн утга нь юу байв. Яагаад УИХ хүлээж авсангүй вэ гэдгийг улс төрийн ньюансаар нь та бүхэнд тайлбарлая.

ҮХЦ-ийн гишүүнээр 2013 онд зэрэг томилогдсон Д.Солонго, Ш.Цогтоо нарыг Улсын дээд шүүхээс санал болгосны дагуу томилсон байдаг. Тэдний бүрэн эрхийн хугацаа дууссан бөгөөд Улсын дээд шүүхээс дахин хоёр хүн шинээр санал болгох ёстой байв.

Гэтэл Дээд шүүхээс Ж.Эрдэнэбулган гэх нэг хүнийг санал болгосон бөгөөд нөгөө хүн нь шаардлага хангаагүй гэх үндэслэлээр дахин нэр дэвших хүсэлт авч эхлээд буй юм. Харин УИХ-аас Ж.Эрдэнэбулганыг Ш.Цогтоогийн оронд томилсон.

Харин Ерөнхийлөгч үүнийг нь эсэргүүцэж хориг тавьсан юм. Тодруулбал Д.Солонго, Ш.Цогтоо нарын бүрэн эрх яг зэрэг дууссан байхад Ж.Эрдэнэбулганыг Ш.Цогтоогийн оронд томилох нь хууль зөрчиж байна гэж үзсэн. Улмаар Улсын дээд шүүх бүрэн эрхийн хугацаа нь дууссан Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүний оронд нэг хүнийг санал болгосон байх бөгөөд ингэхдээ тухайн хүнийг Д.Солонго, Ш.Цогтоо нарын хэнийх нь оронд санал болгосноо бүрэн эрхийнхээ дагуу нэг мөр шийдвэрлэхгүй орхигдуулсан нь Үндсэн хуулийн зөрчилд хөтөлж байна хэмээсэн юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга Ш.Цогтоог авч үлдэж, Д.Солонгыг түрүүлж явуулах гээд байгаа энэ санаархалын цаана Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх боломжоо ҮХЦ-ээр шийдвэрлүүлэх гол зорилго оршиж буй. Учир нь Ш.Цогтоо АН-ын, Х. Баттулгын талын хүн гэгддэг билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Сүхээ
Сүхээ
4 сар 8, 2021 12:37

Нэг намын улс болох нээ дээ одоо амар зүгээр аан. Казакстан шиг аваад явдаг бол яахав дээ тээ. Даанч үнэхээр арчаагүй ш дээ энэ Хүрэлсүх дандаа хариуцлагаас бултана.

Irgen
Irgen
4 сар 8, 2021 12:47

Namdaa baigaa yum bish songogdson hund l baigaa yum Jenko s uur hun baisan bol demjine Ashgyi end tend shurguulsan hogiin hulgaichuudaas salj baival uur yu heregtei bilee

Irgen
Irgen
4 сар 8, 2021 12:57

Namdaa baigaa yum bish songogdson hund l baigaa yum Jenko s uur hun baisan bol demjinei end tend shurguulsan hogiin hulgaichuudaas salj baival uur yu heregtei bilee

Зочин
Зочин
4 сар 8, 2021 15:08

ЭНЭ НЭГ ШАЗУУР ЗУУЖ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ ЗАНАЛХИЙЛСЭН ТӨРХТЭЙ БААС ХХҮРЭЛСҮХ ҮХЭЭСЭЙ

Зочин
Зочин
4 сар 8, 2021 18:26

Женко одоо болимоор юм даа монголоос нд хөрөнгө,эрх мэдэл гээд сарвайсан бүхнээ хулгай зэлгий з�##�ьт аргаар авлаа шдээ

Зочин-2
Зочин-2
4 сар 8, 2021 18:49

Хүрэлсүх юу ч хийж чадахгүй, луйвардахдаа гаргуун.

Зочин
Зочин
4 сар 9, 2021 11:11

Jenko tsereg armiach avaad yvchij chadahgui ymaa, hurdan yvaasai,

Иргэн
Иргэн
4 сар 9, 2021 13:43

Маш зөв. Одоо хонгилыхон, луйварчид, хулгайчуудад гишгэх газар олгохгүй байх хэрэгтэй.

Зочин
Зочин
4 сар 9, 2021 20:44

хууль гууль болжээ, Еөк болоогүй бхдаа ингэж бгаа хүн болохоороо ч ойлгомжтой биз дээ

Зочин
Зочин
4 сар 10, 2021 14:20

zugeeree huukiin esreg namiihna mash olon humuus hor nairuulj ybaa enhbold erdenebat batbold geed zondoo nohduud araandaa zuugaad 6 .9 niig huleegeed suuj baigaa da huukee chi nasaaraa darga ybahgui nasaaraa hunii hajuunaas hutga shaahgui hogiin muu g###g shuu

Зочин
Зочин
4 сар 15, 2021 19:10

Вакцин оруулаад ир. Тэгвэл шууд сонголоо.

Хадаа
Хадаа
4 сар 15, 2021 19:11

Вакцин оруулаад ир. Тэгвэл шууд сонголоо.

ҮНЭН
ҮНЭН
4 сар 19, 2021 16:22

МАН-ЫНХАН ХУДАЛ ТҮҮХ ЗОХИОЖ БАЙНА ҮХЦ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХҮН ГЭЖ ОГТ БАЙХГҮЙ

Холбоотой мэдээ

Back to top button