ЭРҮҮЛ МЭНД

Толгой таллаж өвддөг хүмүүс их хэмжээгээр кофе ууж болохгүй

Толгой таллаж өвддөг мигрень өвчинтэй хүмүүст кофеин агуулсан шингэн ямар нөлөөтэйг Харвардын их сургуулийн эмч нар судалж, судалгааныхаа дүнг “American Journal of Medicine” сэтгүүлд нийтэлжээ.Мигрень өвчнөөр шаналж буй хүмүүст зарим шингэн зүйл хүндрэл үүсгэж болзошгүй тухай Харвардын их сургуулийн эмч Элизабет Мостофски тэмдэглэсэн байна.

Тэрээр судалгааны багийхантай хамтран хагас сарын хугацаанд 100 хүнийг оролцуулсан судалгаа явуулж, өвдөлт хэр давтамжтай мэдрэгддэг, юу идэж уудаг талаараа ярихыг оролцогчдоос хүсчээ.Оролцогчдын хийсэн тэмдэглэлд судлаачид дүн шинжилгээ хийн, кофеин агуулсан шингэн зүйл мигрень өвчтэй хүмүүс үнэхээр нөлөөлдөг гэсэн дүгнэлтэнд хүрсэн аж. Мөн кофеин агуулсан шингэн зүйлийг харьцангуй их хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд нөлөө үзүүлдэг болохыг анзаарсан гэнэ.

“Өдөрт 1-2 аяга кофе юмуу кофеин агуулсан шингэн зүйл уух нь мигрень өвчнөөр шаналж буй хүмүүсийн эрүүл мэндэд нөлөөлдөггүй болохыг бидний хийсэн ажиглалтын дүн харууллаа” хэмээн тэрээр ярьсан байна.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button