СПОРТ

Аав, хүү Хөдөлмөрийн баатар аваргууд

Хөдөлмөрийн баатар, Дархан аварга, Гавьяат тамирчин, олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Ж.Мөнхбат агсны хүү нь Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо Даваажаргал гэдгийг монгол түмэн сайн мэднэ. Аав, хүү хоёр Хөдөлмөрийн баатар цол хүртсэн Монгол Улсын түүхэнд анхны төдийгүй цорын ганц тохиолдол. Яах аргагүй бахдам, бахархам үйл явдал.

Ж.Мөнхбат аварга одоогоос гурван жилийн өмнө бурхан болсон юм. Өөд болсных нь гурван жилийг тохиолдуулан Хакүхо ийм пост оруулжээ.  

Хакүхо “Асгартал уйлж чадалгүй 3 хавар

Ардын наадам хамт үзэлгүй 3 зун

Айраг хуваагаад уулгүй 3 намар

Амар мэндийн битүүнд уулзалгүй 3 өвөл

"Аав аа" гээд дуудаад ярилцах хүнгүй 3 жил

Алсран оджээ

Амиа үрж дуустлаа таныгаа дуудан дурсанаа, аав аа” гэсэн шүлгийг нийтэлжээ.

Ж.Мөнхбат аваргын амжилт:

ДУРСАМЖ ХӨРӨГ: Эргэж Монголдоо төрнө...

-1961оны Улсын баяр наадамд 6 давж идэр шаламгай чимэг

-1962 оны аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаанд Улсын заан Л.Сосорбарамд унаж II байр эзэлжээ.

-1962 оны Улсын баяр наадамд 3 давж, 4-ийн даваанд Өмнөговь аймгийн арслан Б.Манлайжавт өвдөг шороодсон.

-1963 онд 9 даван түрүүлж, улсын арслан цол

-1964 онд 9 даван түрүүлж, улам нэмэх чимэг

-1965 онд 9 даван түрүүлж, Улсын аварга цол

-1966 онд 9 даван түрүүлж Дархан аварга цол

-1967 онд 9 даван түрүүлэхэд чимэг олгоогүй

-1968 онд 7 давж, олныг баясуулагч чимэг

-1969 онд 7 давж хаялцаагүй удсан тул хасагдаж чимэг олгоогүй

-1970 онд Олимпийн наадамд оролцсон тул барилдаагүй

Ж.Мөнхбат аварга бурхны оронд заларчээ

-1971 онд 6 давж, бат нягт чимэг

-1972 онд 8 даван үзүүрлэж, далай даян чимэг

-1973 онд 7 давж, даяар дуурсагдах чимэг

-1974 онд 9 даван түрүүлж, баяр наадмын манлай чимэг

-1975 онд 8 даван үзүүрлэж, түмнээс төгөлдөр чимэг

-1975 оны Монголын бүх ард түмний 5-р спартикиадад 30-26 давсан амжилтаар 3-р байр эзэлж Улс даяар гайхамшигт чимэг

-1976 онд гадаадад тэмцээнд явсан тул барилдаж чадаагүй

-1977 онд 7 давж, өнөд баясгалант чимэг -1978 онд 8 даван үзүүрлэж, далай дайчин чимэг

-1979 онд 7 давж, бүхнээ дурсгалт чимэг

-1980 онд 8 даван үзүүрлэж, манлайн баясгалант чимэг

-1981 онд 7 давж, үлэмж бадрахчимэг

-1983 онд 7 давж, тод сонин үзэсгэлэнт чимэг

-1984 онд 4 давж, 5-ын даваанд Улсын арслан Сосорбарамд өвдөг шороодов.

-1985 онд 6 давж, бат нягт чимэг

-1986, 1987, 1988, 1989, 1990, 1991 онуудын баяр наадамд тус бүр 4 давсан

-1994 онд 6 давж өнөд түвшин хотлоор баясгагч чимэг.

-1995, 1996, 1998, 1999, 2001, 2002, 2003 онуудад тус бүр 4 давсан.

-1982, 1992, 1993, 2000, 2004, 2005 онуудын баяр наадамд зодоглоогүй. Үүнээс гадна аймгийнхаа 40, 60 жилийн ойн баяр наадамд түрүүлж, 50 жилийн баяр наадамд үзүүрлэжээ.

Нэгдэлчдийн өдөр, Цагаан сарын барилдаанд 1963, 1964, 1968, 1973, 1976, 1981 онд түрүүлж 1966, 1975, 1978 онд үзүүрлэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
4 сар 10, 2021 14:28

Eh ornoo soilson huniig odoo baharhaltaigaar bicheed hereggui ee, hund eh ornoos ni oor yu heregtei gej.

Зочин
Зочин
4 сар 11, 2021 18:02

Хөдөлмөрийн баатар гэдэг хөгийн цолоо тамирчинд өгөх нь инээдтэй...гавьяат бөхчин гээл болоо бишүүү

Холбоотой мэдээ

Back to top button