НИЙГЭМ

Энэ долоо хоногт орон нутгийн замд авто ослоор 11 хүн нас баржээ

Зуны амралт, зугаалгын өдрүүд үргэлжилж байгаатай холбогдуулан орон нутгийн замын хөдөлгөөний ачаалал ихтэй байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна.

Зөвхөн энэ долоо хоногт л гэхэд орон нутгийн замд зам тээврийн ослоос шалтгаалж 11 хүн нас баржээ. Үүнээс хоёр нь бага насны хүүхэд амь насаараа хохирч, дөрвөн хүүхэд гэмтсэн байна. Тээврийн цагдаагийн алба хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 21 аймаг буюу улсын хэмжээнд хяналт шалгалтаа 24 цагаар зохион байгуулаад ажиллаж байгааг албаныхан хэллээ. Нийт бүртгэгдсэн ослын шалтгаан нөхцөлийг авч үзвэл 97.7 хүртэлх хувь нь жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалж буюу онхолдох, мөргөлдөх осол аваар гарч байгаа аж.

Тиймээс орон нутгийн замд хурдыг 80 км цагаас хэтрүүлж хөдөлгөөнд оролцсон жолоочийг 50 мянган төгрөгөөр торгож,  хоёр оноо хасдаг бол 120 км цагаас илүү хурдыг хэтрүүлж оролцвол мөн л 50 мянган төгрөгөөр торгож газар дээр нь зургаан сараар эрхийг нь хасаж байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button