Нийгмийн

Мөнхтөрийн Лхагвагэрэл Токиогийн олимпийн эрх авлаа

Казахстан улсад үргэлжилж буй олимпийн эрх олгох тэмцээний эхний өдөр Монголын таван бөх барилдан, бүгд медаль (хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл) хүртэн, олимпийн дөрвөн эрх (О.Бурмаа, Б.Болортуяа, Ц.Намуунцэцэг, Б.Хонгорзул) хүртээд байгаа билээ.

Тэмцээний сүүлчийн өдөр Монголын таван бөх барилдаж буйгаас дөрөв нь ялагдан, үзэгчдийн суудалд шилжсэн.

Монголын багийн сүүлчийн найдвар, эрэгтэйчүүийн 125 кг-д барилдаж буй 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл хагас шигшээд, олимпийн эрхийн төлөө Японы бөх Тэцүя Танакаг яллаа.

Аймгийн заан М.Лхагвагэрэл түрүүллээ

Завхан аймгийн Яруу сумын харьяат, үндэсний бөхийн аймгийн заан цолтой М.Лхагвагэрэлийн багш нь Гавьяат дасгалжуулагч, улсын начин Б.Адьяахүү юм. Ингэснээр Монголын баг Казахстаны дэвжээнээс олимпийн таван эрх авлаа.

М.Лхагвагэрэл алтан медалийн төлөө 20.00 цагаас барилдана.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. Эрчүүд маш муу барилдсан, яар####тай шинэчлэл хийж, багш дасг####жуулагч нарыг солих хэрэгтэй. Түүхэнд байгаагүй муу барилдсан шүү.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button