НийгмийнЭДИЙН ЗАСАГ

Дэлхийн банк Монгол улсад олгох 100 сая ам.долларын санхүүжилтээ баталгаажууллаа

Дэлхийн банк Монгол улсад 100 сая ам.долларын санхүүжилт олгохоор болсон тухай бид өмнө мэдээлсэн. Тэгвэл өнгөрсөн сарын 30-ны өдөр Дэлхийн банкны Гүйцэтгэх захирлуудын зөвлөл хуралдаж уг 100 сая ам.долларын санхүүжилтийг баталлаа. Монгол улс Дэлхийн банкнаас ийм санхүүжилтийг хоёр дахь удаагаа авч буй бөгөөд эдийн засгийн тогтвортой байдалд зориулан ийн дэмжлэг үзүүлдэг юм.

Монгол Улсын эдийн засаг 2016 оны макро эдийн засгийн хүндрэлээс амжилттай гарч чадсан ч суурь эмзэг асуудлууд хэвээр байсаар байгааг тус банкнаас мэдээлэв.

Эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2 хувь байсан бол  2018 онд 6.9 хувь болж өссөн. Төсвийн нөхцөл байдал дорвитой сайжирч, төсвийн алдагдал 2016 онд ДНБ-ий 16.4 хувьтай тэнцэж байсан бол 2018 онд 2.7 хувьтай тэнцэх ашигтай гарсан. Энэ нь улмаар ДНБ-д эзлэх Засгийн Газрын өрийн хэмжээг дээрх хугацаанд бараг 13 нэгж хувиар буурахад нөлөөлсөн.

“Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дэмжиж байгаа гол бодлогын шинэчлэл нь Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох, улсын төсөв, санхүүг улам бэхжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулахад чухал үүрэгтэй. Засгийн газраас дээрх асуудлуудыг шийдэхээр ажиллаж байгаа нь тэдний эдийн засагт бүтцийн шинжтэй өөрчлөлтүүдийг үргэлжлүүлэн тууштай хийх бодлого баримталж байгаагийн тод илрэл юм. Дэлхийн Банк цаашид Засгийн Газар болон олон улсын хөгжлийн түншүүдтэй хамтран Монгол улсын Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг үргэлжлүүлэн дэмжин ажиллах болно” гэж Хятад, Монгол, Солонгос улсыг хариуцсан Дэлхийн Банкны захирал Мартин Рэйзэр онцоллоо.

Б.ГЭРЭЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-10-11 11:34

Propecia 0.5mg Buy Glaxo Amoxicillin Online cialis for sale Cialis Prezzo Confezione Cialis Und Co Erfahrungen

Холбоотой мэдээ

Back to top button