Гар барилцсан Рио, Туркоиз талууд ба татварын өрийг урьтаж үрсэн Засгийн газар хэлэлцээрийг эхлүүлэв
Өнөөдөр Оюу толгой төслийг Монголын талд ашигтай болгоход чиглэх хэлэлцээр 11.00 цагаас эхэлнэ. Өөрөөр хэлбэл Монголын Засгийн газар хөрөнгө оруулагч талын төлөөллүүдтэй хэлэлцээрийн ширээний ард суух юм.
Манай талаас хэлэлцээрийн багийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахлах ба гишүүдэд ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо, “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт нар нэрлэгдэж буй. Харин хөрөнгө оруулагч талыг төлөөлж, Рио Тинто компанийн Зэсийн группийн захирал Б.Болд, тус группийн Өсөлт, хөгжил хариуцсан захирал С.Мөнхсүх, Рио Тинто компанийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргал нар Монголд ирээд байгаа юм.
Оюу толгойн хэлэлцээрийн асуудал 2021 он гарснаас хойш халуун сэдэв байсаар ирсэн. “Шаардлагатай бол бид гэрээгээ цуцалж ч чадна” гэсэн агуулгаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхдаа Туркоиз Хилл Ресурс компани руу захидал бичсэнээр эл сэдэв анхаарлын төвд орсон юм.
Хэлэлцээрийн хүрээнд 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд зарим өөрчлөлтүүдийг оруулах, Дубайн нэмэлт төлөвлөгөөг бүр цуцлах зэрэг зүйлс яригдаж байгаа. Эдийн засагчдын хувьд Монголын Засгийн газар “Оюу толгой” ХХК-иас эзэмшдэг 34 хувиа зараад, оронд нь роялти авдаг болбол сайн хэлэлцээр болно гэдэг дээр санал нэгдээд байгаа юм.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ХЭЛЭЛЦЭЭРИЙН ӨМНӨХӨН ГАР БАРИЛЦАВ
Нөгөө талд, өнгөрсөн баасан гарагт Туркоиз Хилл Ресурс ба Рио Тинто компаниуд удаан хугацаанд үл ойлголцож явсан асуудал дээрээ гар барьснаа мэдэгдээд буй. Тодруулбал, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт анх гэрээлснээс 1.4 тэрбум ам.доллараар нэмэгдсэн. Уг санхүүжилтийг хэрхэн босгох тал дээр хоёр хөрөнгө оруулагч маргалдаж, 2020 оны есдүгээр сард санамж бичиг байгуулсан ч дахин Арбитрын шүүхэд хандаад байлаа.
Рио Тинто талаас метал стриймингийн арга санал болгож байсан ба энэ нь монголчуудад ашиггүй тусаж мэдэхээр байв. Харин Туркоиз талаас 500 сая ам.долларыг дэлхийн банк санхүүгийн байгууллагаас зээлэх, хувьцаа арилжих замаар шийдье гээд байсан билээ.
Тэгвэл тэд Арбитрын маргаанаа зогсоож, нэмэгдэл санхүүжилтийн төлөвлөгөөгөө баталж, гэрээ байгуулчхаад байна. Гэрээ “Оюу толгой” ХХК болон Монголын Засгийн газраар баталгаажиж байж хүчин төгөлдөр болох юм.
Уг санхүүжилтийн төлөвлөгөөг товч агуулгаар танилцуулбал:
- Шаардлагатай болсон нэмэгдэл санхүүжилтийг дээд тал нь 1.4 тэрбум ам.доллараар бууруулахыг эрмэлзэх
- Дэлхийн банк санхүүгийн байгууллагуудаас үнэт цаас худалдаж, 500 сая ам.доллар босгох
- Шаардлагатай бол “Рио Тинто” талаас 750 сая ам.долларын хамтарсан зээл гаргах
- Санхүүжилт дутвал “Туркоиз Хилл Ресурс” компани мөн хувьцаа арилжих хэлбэрээр 500 сая ам.доллар босгох зэргээр тохироод байна.
Монголын талтай хэлэлцээрийн ширээний ард суухын яг өмнөх долоо хоногт нь хөрөнгө оруулагчид ингэж гар барив. Өөрөөр хэлбэл хэлэлцээрийн өмнө хөрөнгө оруулагчид бол эвлэрч, нэг талдаа ороод байна. Харин тэд бидэнтэй гар барих уу гэдэг асуудал л тавигдаж буй.
300 МЯНГАДАА “БАРЬЦААЛАГДАЖ” Ч МЭДЭХ ЗАСГИЙН ГАЗАР
Монголд ирсэн Рио Тинто талыг төлөөлөгчид уулзалт зохион байгуулж, нөлөөллийн ажил хийж буй гэх сураг дуулддаг. Рио Тинтогийн Зэсийн группийн захирал Б.Болдын хувьд дотоодын томоохон уул, уурхайгаар дагнаж бичдэг редакцуудаар зочилж, уулзалт хийсэн нь ил мэдээлэгдсэн. Түүнийг яаж ч харсан Рио Тинтог л төлөөлөгч гэдгийг мартаж болохгүй.
Бас нэг онцлох зүйл нь, “Оюу толгой” ХХК-ийн татварын өрийн асуудал. Хоёр удаа тавьсан татварын актыг хоёуланг нь төлөхгүй гэж Оюу толгой мэдэгдсэн бөгөөд Арбитрын шүүхэд хандсан билээ. Тэгсэн ч Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу татварын өрийг Төрийн санд түр байршуулсан. Хэрэв Арбитрын шүүхэд Оюу толгой тал ялбал уг хөрөнгөө буцаан татна.
Гэтэл хөл хорихын өмнө Засгийн газар уг түр байршаад буй татварын өрнөөс иргэн бүрд 300 мянган төгрөг олгочихлоо. Түр төлсөн татварын төлбөрийг нь иргэддээ тараагаад өгчихсөн ийм байдалтайгаар Засгийн газар хөрөнгө оруулагчдын өмнө сууж байна. Хөрөнгө оруулагчид “Бид татвараа хүлээн зөвшөөрөхгүй ээ, Арбитр дээр ч ялна. Буцаагаад ч авна” гээд гүрийвэл манай тал тэдний хэлцэлд “багтах” бүрэн нюанстай гэсэн үг. Сангийн сайд бол “Бид Арбитрт заавал ялна, ялах үүрэгтэй” хэмээн ихээхэн итгэлтэй дуугарч буй.
Хэлэлцээр хэрхэн үргэлжлэхийг харцгаая.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАН, АН ын баяр, баярцогт нарын ИЛТ авлига үнэртүүлсэн гэрээг цуцлах ёстой. ӨӨР зам байхгүй.
Рио тинто монголчуудын гараар монголчуудыг базуулах арга сэдэж байна.
300 -гаар ард түмний амыг барьж, нүдийг боочихсон. ОДОО 34 ХУВИА ЗАРАХ АЖЛАА АМЖУУЛАХ БИЗ ДЭЭ. ӨРӨВДМӨӨР ТЭНЭГҮҮД.
амжилт
34 хувиа 5 хувийн АМНАТ-аар солиод дуусах вий
монголын хуулийн дагуу явагдсан болохоор арбитрт ялна даа битгий муу амлаад бай
Чоно борооноор хулгайч сиймхийгээр гэдэг шиг МАНГАР Монгол улсаар маань арай хэтрүүлж тоглож байнө даа. Өрөө буцааж авахөд юу болох болдоо Хуурандаа ба түүий Пастор Оюука, Sundayhero, Мэнгэ нямка, Онгондаам нараас гарахгүй бузар зүйлс гарч байна.
hun huurah gj bgaa bish tur bairshuulsan tatvar gen uu eguur site hudlaa boljee holsoniih bolj tur ugdug tatvar gj orchlond bdgui yum yamarch ediin zasagchaas asuu
Монгол чинь хуультай шүү. Бид авах ёстой татвараа авсан. Лаагаа иднэ үү луувангаа иднэ үү ........