Нийгмийн
“Зорчих эрх хязгаарлах ял”-аар шийтгүүлсэн иргэн тоног төхөөрөмжийг эвдэж, сүйтгэжээ

Эрүүгийн хуульд заасан “Зорчих эрхийг хязгаарлах ял” энэ оны эхнээс хэрэгжиж эхэлсэн. Уг яг хэрэгжиж эхэлснээс хойш 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар шүүхээс 12 хүнд энэ төрлийн ял оногдуулсан байна. Үүнээс Нийслэлд дөрөв, орон нутагт найман хүнд оногдуулснаас нэг хүний шүүхээс тогтоосон ялын хугацаа дуусжээ.
Прокуророос Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх газрын хяналтад байсан зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн нэг ялтан тоног төхөөрөмжийг эвдэж, шийдвэр гүйцэтгэгчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй тул ялыг хорих ялаар солиулахаар дүгнэлт бичиж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.